Шинэхэн дагагчдаас ирүүлсэн “хатуу” үгтэй зурвасыг харуулахгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Шинэхэн дагагчдаас ирүүлсэн “хатуу” үгтэй зурвасыг харуулахгүй

Шинэхэн дагагчдаас ирүүлсэн “хатуу” үгтэй зурвасыг харуулахгүй

Инстаграм хэрэглэгчээ гэнэтийн дайралтаас хамгаалахын тулд тодорхой хязгаарлалтуудыг хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ. Тодруулбал, хэн нэгэн дагагч бус хүн, эсвэл дөнгөж дагаж эхэлж буй хүнээс ирүүлсэн аливаа сөрөг утгатай сэтгэгдэл болон зурвасыг хүлээн авагчид харагдуулахгүй гэжээ. Ингэхдээ энэ технологи хүмүүс нэгэн зэрэг хэн нэгэн хүн рүү бичих үед идэвхижиж эхлэхээр бүтээгдсэн бөгөөд сөргүүдийг нь нуух гэнэ.

Тус компани энэ шийдвэрээ тайлбарлахдаа Евро-2020 эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ тоглолтын дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл газар авсаныг онцгойлон дурдсан юм. Английн шигшээ баг торгуулийн цохилтоор ялагдал хүлээсний дараа хар арьст тоглогчид сошиал орчинд нийгмийн дайралтад өртсөн нь нийгмийн сүлжээ хувь хүний орон зайг хамгаалах тал дээр тодорхой алхам хийх цаг болсныг сануулсан гэжээ.

Өнгөрсөн долдугаар сард инстаграмыг эзэмшдэг “Facebooк” компаниас сошиал орчинд дайралт хийх боломж байгаа нь бидний алдаа гэж мэдэгдсэн юм. Тиймээс программ хангамжийн системээ илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллана гэж амлаж байв. Олны танил хүмүүс гэнэтийн тохиолдлоор танихгүй хэн нэгнээс ирүүлсэн зурвас юм уу сэтгэгдлийг хүлээн авдаг. Энэ бүхэн бүгд сөрөг утга агуулгатай байдаггүй ч ихэнх тохиолдолд дайрч давшилсан шинжтэй байдаг тул асуудлыг ийн зохицуулахаар болжээ.

Гэвч инстаграм хэн нэгэн сайн мэддэг хүнээс ирүүлсэн сэтгэгдэл, зурвасыг арилгахгүй бөгөөд энэ нь шинэхэн дагагч нарт л хамаатай ойлголт аж. Мөн инстаграм блоклосон үгийн сан, хаштаг, эможуудыг дахин өргөтгөсөн бөгөөд систем дайрч доромжилсон утга агуулга бүхий зурвасаас эдгээр хориглосон үгийг автоматаар шүүж далдлах юм. Түүнчлэн хэрэглэгчид "гомдолтой байж болзошгүй сэтгэгдэл" бичих үед давтан зөрчил гаргасан тохиолдолд бүртгэлээ устгаж болзошгүйг анхааруулна гэжээ.

С.Нарангарав

Эх сурвалж: BBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж