“Эдгэрсний дараа уламжлалт эмчилгээ илүү үр дүнтэй"                                                              

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

COVID-19

“Эдгэрсний дараа уламжлалт эмчилгээ илүү үр дүнтэй"                                                              

“Эдгэрсний дараа уламжлалт эмчилгээ илүү үр дүнтэй"                                                              

Covid-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн хувьд эхний хэдэн сардаа зовиур нь арилахгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Эдгэрсний дараа уламжлалт эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх талаар “Ар үр” эмнэлгийн ерөнхий эмч Э.Гаваатай ярилцлаа.


-Уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн залуу эмч гэж дуулсан. Яагаад уламжлалтын эмч мэргэжлийг сонгох болов?

-Юуны өмнө News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд 2005 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг уламжлалтын их эмч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Орос улсад Хануур хорхойн эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээс гадна Хятадад анагаах ухааны чиглэлээр суралцсан.

Би багаасаа эмч болох хүсэлтэй, химийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байлаа. Өвөг эцэг маань нутагтаа эм тан барьдаг лам хүн байсан гэдэг. Тэгээд ч тэр үү удам дамжсан уламжлалтын эмч болсон доо. Уламжлалт анагаах ухааны “Ар үр” эмнэлгээ 2009 онд байгуулж, иргэдэд уламжлалт анагаахын эмчилгээ болон хануур хорхойн эмчилгээний чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

-Цар тахлын хатуу хөл хорионы үеэр судалгаа хийж, цахим ном гаргасан гэсэн. Хөл хорио иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байсан бэ?

-Манай эмнэлгийн зүгээс нийт 1200 хүнийг хамруулан хөл хорионы үед хүний биед ямар сөрөг өөрчлөлтүүд гарч байна вэ гэдгийг судалсан. Уг судалгаанаас харахад хүмүүсийн дунд нийтлэг толгой өвдөх, нойргүйдэх, жин нэмэх, нуруу өвдөх, дархлаа сулрах шинж тэмдэг ажиглагдсан. Тухайн үед өвлийн хатуу хөл хорионы үе таарсан.

Энэ үед хүмүүс өөрийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг эрсдэлд оруулахгүйгээр хайртай хүмүүсээ гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж, анагааж өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд туслах зорилготойгоор цахим ном болгон эмхэтгэн гаргасан.

Цахим номоо манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүн бүрт нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй бэлэглэж байгаа. Хөл хорио цуцалснаас хойш эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүс доод тал нь 3-20 килограмм жин нэмсэн байна. Хүний биеийн жин нэмэгдээд ирэхээр нуруу нь өвдөж эхэлнэ. Жингээ хасч дасгал хийе гэхээр нуруу нь өвдөөд хөдөлгөөн хийж чаддаггүй байдал ажиглагдаж байгаа тул  энэ тал дээр манай эмнэлэг фитнес, бодибилдингийн мэргэжлийн багш дасгалжуулагч нартай хамтран ажиллаж байгаа.

-Цар тахлын үед хүмүүс ямар өвчин зовиураар уламжлалт эмнэлэгт хандаж байна вэ?

–  Цар тахал, хөл хориотой холбоотойгоор нуруу өвдөх, нойргүйдэх, толгой өвдөх, нүүр муруйх зэрэг өвчлөлүүд ихсэж байсан боловч сүүлийн үед вакцин тариулсаны дараах гаж нөлөө болох зүрх дэлсэх, толгой өвдөх, толгой эргэх, хавагнах, нойргүйдэх, шинж тэмдэг өвчлөл ихэсч байна.

Бас Covid-19 р өвдөөд эдгэрсэн боловч биед зовиур, өвчлөл арилахгүй байх, өөр зовиур бас илэрч байнаа.  Мөн бага насны хүүхдүүд хүүхдүүд гэртээ байхдаа гар утас, таблет, компьютер болон телевиз олон цагаар үзэх зэргээс хамаараад хүүхдийн нүүр нь муруйх эмгэг илэрч, эмнэлэгт хандах болсон.

-Халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн хувьд эхний хэдэн сардаа зовиур нь арилахгүй байгааг хэлж байна. Эдгэрсний дараа уламжлалт эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

-Халдвар авч эдгэрсэн хүмүүст дахин бие махбодийн өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл, амархан ядарч сульдах, хөлрөх, ялангуяа бага насны хүүхдүүд их хөлөрч байна. Мөн толгой өвдөх, толгой эргэх, гуйвах, зүрх дэлсэх, даралт ихсэх, , цээжээр өвдөх, унтахад амьсгал давчдах, ходоод өвдөх, гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах, булчин өвдөх, үе мөч өвдөх, амтлах болон үнэрлэх чадвар алдагдах, биеийн дархлаа суларч хатиг гарах, нүдэн дээр өвдөг гарах гэх мэт зовиурууд илэрч байна.

Энэ хүмүүст манай эмнэлэг дархлаа дэмжих, уушги төлжүүлэх, элэг хамгаалах, бөөрний тамир сайжруулах, хий дарах, уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээг хийж байна. Covid-19 халдварт өвчнөөр өвдөөд эдгэрсний дараа уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ үр дүн маш сайн байгаа.

Дээрээс нь хувь хүнд тохирсон зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байгаа.

Эмчилгээний үеэр хоолны дэглэм барих шаардлагатай юу?

-Уламжлалт анагаах ухаанд эмчилгээний дөрвөн ерөндөг буюу дөрвөн арга байдаг. Үүний нэг нь идээ ундаа буюу хоол эмчилгээ юм. Хоол гэдэг бол нэгэн төрлийн эмчилгээ учраас тухайн хүний биед тохирсон махбодид тохирсон хоол эмчилгээ хийнэ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж