Улаанбаатар хотод өнөөдөр /2021.08.12/ суурин 40 цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5037 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 1394, хоёр дахь тунд 2216, нийт 3610 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.096.359 иргэн эхний тунд, 996.460 иргэн хоёр дахь тунд хамрагджээ. Мөн нийт 2196 жирэмсэн эх, 12-15 насны 34210, 16-17 насны 17257 хүүхэд тус тус хоёр дахь тунд хамрагдсан байна.
Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.
Холбоотой мэдээ