Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Майдар, Шинэ Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2019 онд Засгийн газар батласан. Дээрх хотуудад нийтдээ 150 мянга орчим хүн амьдрах гэнэ. Мөн 2000 орчим тээвэр ложистикийн төв байгуулан олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болох зорилготой байлаа.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2021.08.11/ хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцаж ажиллах Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол Улсад хамгийн сүүлд буюу 1980 онд Багануур хотыг барих шийдвэр гаргаж байсан. Харин 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Төв аймгийн Сэргэлэн, Зуунмод зэрэг улсын зэрэглэлтэй сумд байрлах Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод, Майдар хотыг барих шийдвэр гаргасан. Тус хөндийд цогц бүтээн байгуулах ажил төлөвлөж байгаа бөгөөд усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой гэж үзсэн. Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсон учраас удахгүй барих Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн бизнес хөгжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байр бий болно.
Тус хөндийд шаардлагатай хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүний дараа нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууц, үйлчилгээ, аж үйлдвэр зэрэг олон бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх юм байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Засгийн газраас Богдхан төмөр зам барих ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
Дашрамд дурдахад, Шинэ Зуунмод хот нь анх Аэросити хэмээн нэрлэгдэж байсан ч 2020 онд УИХ-аас нэрийг нь өөрчилсөн юм.
ШИНЭ ЗУУНМОД УХААЛАГ ХОТ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Шинэ Зуунмод хот нь Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих “нүүдэлчдийн хотын” концепци тусгажээ. Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологиийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн ухаалаг хот байхаар төлөвлөжээ.
МАЙДАР ХОТ ЭКО ХОТ БОЛНО
Майдар хот төсөл нь орчин үеийн техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий манай орны соёл, ёс заншлыг бүрэн шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн, их дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан эко хот байхаар төлөвлөсөн байна.
ЗУУНМОД ХОТ ТӨВИЙН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ХОТ БОЛНО
Тэгвэл Төв аймгийн Зуунмодыг Шинэ Зуунмод, Майдар хот төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхан төмөр зам, олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан үйлдвэрлэлийн парк бүхий төвийн бүсийн тулгуур төв байхаар төлөвлөсөн аж.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн Шинэ Зуунмод, Зуунмод хот, Майдар хот төслүүдийг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, эдгээр хотуудад аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ, логистикийг дагасан шинэ үйлчилгээ, ажлын байр бий болох бөгөөд тухайн бүс нутаг болон Улаанбаатар хотын иргэд ажлын байраар хангагдах зэрэг эдийн засгийг хөгжүүлэх бодит нөхцөл бий болно гэж албаныхан үзэж буй.
Э.БУРАМ
Зочин 2021-08-12 103.229.123.244
yag ene zrgaaraa hiigeeree
иргэн 2021-08-12 66.181.188.193
Майдар бол ямар ч хэрэггүй хог. Манайх шиг хөшөөний зураг зураад тэрийгээ тойруулаад хот барьчих гэсэн 2 зураачийн фантазийг дагаад хот байгуулдаг улс гэж байх ч гүй. 1 гавьяат зураач, 1 ерөнхийлөгч зураач 2-ын л самраа. Харин онгоцны буудал, тээвэр ложистикоо дагасан Шинэ Зуунмод бол болж байна. Ажлын байртай.
Зочин 2021-08-12 103.57.95.101
ЭНE ӨВГӨН ЯАСАН ГЭЖ ИЙМ МАЯГ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЮМ БОЛ? МОНГОЛ УЛСАД ЯГ ЮУ ЯМАР АШИГТАЙ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ?????? ХЭЛЭЭД ӨГӨӨЧ!!!@
Зочин 2021-08-12 66.181.178.188
За дэд бүтэц сайтай шавааралдахгүйхэн зайтай явган хүн чөлөөтэй алхаж гишгэж амьсгалахаар орчин үеийн минималит нэгэн жигд байшин барилгатай эмх цэгцтэйхэн хот бгуулаарай да.Улаанбаатар шиг бас хаанас түүгээд авчираад босгочихсон юм гэмээр төмөр хашаатай бетон ширэнгэний цуглуулга хиийв дэ.Жаахан төлөвлөлт сайтай бодлоготойгоор хариуцлагатай гүйцэтгэл сайтай чанартай хот бүтээн бгуулалт босгохыг хүсье!!!!!!
muuhan ulger 2021-08-12 192.82.82.211
amtagdahgui iom bna
Зочин 2021-08-12 66.181.187.110
хаха сонгуулийн өмнөхөн л улс төрчдийн уран сэтгэмжийн онгод нь оргилдоо хүрдэг юм шиг байгаамдаа хаха
Зочин 2021-08-12 66.181.161.90
hol ohij g***.200 km zam tavij chadahgui .tegeed ih gutsnaa
Зочин 2021-08-12 43.242.242.59
Майдар хотоо Хөшигтын хөндийд нисэх онгоцны шинэ буудлын ойролцоо баривал Жуулчдад сонин байх болно. Өндөр довд ч байсан яадаг юм бэ. Одоо байгаа газар болоновчгүй газар байрлахаар төлөвлөжээ
Зочин 2021-08-12 180.149.93.98
Багшийн дээдээс Зүүн 4 зам хүртэл 1.9хөн км дугуйн зам тавьна гээд 5 сар боллоо, явган хүний зам хуулж хог тарихаас өөр хийсэн юм юу ч алга. Үхсэн элэнцэгний чинь ухаалаг хот
Зочин 2021-08-12 202.21.107.92
ulaanbaatar hot tegeed yah bolj bna aa yaduusiin hot boloh um uu. ger horoololuud jinhene hog deer usreh um bna daa
Зочин 2021-08-12 192.82.72.13
Шинэ нисэхийг тойроод шинэ хот босох нь ойлгомжтой. Монголын агаарын гол ХАБ тул тэр буудалд ажиллах хүмүүс тэнд амьдарч байж тэр хот хөгжинө
Зочин 2021-08-12 180.149.93.98
Багшийн дээдээс Зүүн 4 зам хүртэл 1.9хөн км дугуйн зам тавьна гээд 5 сар боллоо, эхлээд 1.9хөн км дугуйн зам бариад сурчихья тэгэх үү. Тэгээд дараа нь наад хот мотоо ярья
Жир иргэн 2021-08-12 103.57.94.220
Баячууд тусгаарлагдах нь дээ
Зочин 2021-08-12 103.212.119.225
Нигерийн араас орлоо доо. Тэд уул уурхайгаас жоохон мөнгөний бараа хараад хот, дэд бүтэц гээд явж өгсөн. Дуусгаж чадалгүй модоо барьсан. 2008 оны хямралаар бид бүх мөнгөө орон сууцны барилгад оруулаад түгжсэнээс болж эвгүйтсэн. Сургамж авахгүй юм аа. Аеросити, Зуунмод хоёр зүгээр л төөрөгдүүлэх зорилготой, жинхэнэ том хот нь Майдар сити юм байна. 34к, 70к, 300к хүнтэй гээд харьцуулаад бод. 3 хэсэг тасарсан дэд бүтэц маш үнэтэй тусна. Эксийгээ хувийн хоттой болгож өгөх гэж Монгол модоо барих нь.
Зочин 2021-08-12 202.21.109.99
ХАХА
Зочин 2021-08-12 192.82.72.13
Шинэ Зуунмод байхдаа яахавдээ. Зүгээр л Хөшигт, Туул, Богдхан, Сэргэлэн, Алтанбулаг гээд зөндөө сайхан нэр байхад байгаа хажуу хотын нэрийг Шинэ гэж тодотгох гэж. ичмээр
Зочин 2021-08-12 180.149.93.98
Чингис гээд нэр нь хүндэдчихсэн газар шиг үү ха ха ха аха
Зочин 2021-08-12 182.16.234.31
Дэмжиж байнаа. Дагуул хотуудаа хөгжүүлвэл Улаанбаатар механик өсөлт буурна. Гол нь хотын эрх зүйн орчин болон шаардлагатай дэд бүтцийг төр хариуцаад хийчэхвэл аажимдаа шилжин нүүлт явагдах нь дамжиггүй.
Хаха 2021-08-12 202.21.109.99
ГОЛ НЬ ҮНЭН ЮМ УУ БААХАН ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛААР ТОГЛОНО
ИРГЭН 2021-08-12 192.82.64.190
ЭНЭ БОЛ ТАРХИ УГААЛТ ШҮҮ,,,,БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА ХИЙЖ ДУУСГААГҮЙ ЗҮЙЛ ХЭДИЙД ДУУСАНА ГЭЖ ,,,,,,ТЭГЭЭД МОНГОЛ УЛСЫГ ТӨВДИЙН ЛХАС ГЭЖ БУРУУ ОЙЛГООД ХЭРЭГҮЙ
ИРГЭН 2021-08-12 192.82.64.190
БИДНЭЭС АВСАН ХАНДИВАА ЭРГҮҮЛЖ ӨГВӨЛ ЗҮГЭЭРСЭН ,,,,ЙИМ ЮМАНД МОНГОЛЫН ТӨР ТЭНЭГТЭЖ МӨНГӨ УГААХ ГЭЖ ОРОЛДОХ ХЭРЭГҮЙ
Хаха 2021-08-12 202.21.109.99
БААХАН ХҮМҮҮС ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭХ ВИЙ
Зочин 2021-08-12 66.181.161.87
Хятад хот гэвэл зүгээр байхоо
Zochin 2021-08-12 66.181.186.196
Shaaj ugjinaa. Nislel ni yarmag ru nuuj vhadahgui bhad yun zuun mod bas maidar shu.
ЗОЧИН 2021-08-12 192.82.92.201
юу нь шинэ хот вэ, оюутны хотхон оо бариаач ээ,
Зочин 2021-08-12 43.228.129.131
Шинэ нисэх буудлаа тойруулаад баахан өндөр барилга байшин барих вий дээ, нисэх зурвасын аюулгүй орчин, стандартыг алдагдуулах вий дээ
Зочин 2021-08-12 202.126.89.23
Shine hot barij baigaa ni geed baahan hujaa oruulaad irewdee.
Зочин 2021-08-12 202.126.88.35
Үлгэр шиг юм хэдэн жил ярив, биелэх үү. Майдар хот гэдэг чинь жэнкогийн эзэмшлийн хувийн хот гэсэн
Zochin 2021-08-12 66.181.186.196
Hot ch bish zuger mungu ugah arga. Tend hun amidrah eseh ni yamar ch hamagui.
Зочин 2021-08-12 180.149.93.98
метроны ганц лайн барьж чадахгүй байж үхсэний чинь ухаалаг хот. Метро байтугай Багшийн дээдээс Зүүн 4 зам хүртэл 1.9хөн км дугуйн зам тавьна гээд 5 сар боллоо, явган хүний зам хуулж хог тарихаас өөр хийсэн юм юу ч алга. Үхсэн элэнцэгний чинь ухаалаг хот
Зочин 2021-08-12 66.181.187.17
Майдар сити гэж Өгөөмөрийн аманд малчин айлын амны усгүй газар босгох юм гэнэ. Манай төрийнхэн ийм арчаагүй хулчгар байгаа жишээ. Женкоогоос айгаад тэнэг юмыг нь тэнэг шийдвэр гэж хэлж чадахгүй арчаагүй гөлөгнүүд. Женко шалдан байна үнэнийг нь хэлэх зоригтой тэнэг энэ төрд алгаа
зочин 2021-08-12 202.55.182.178
Хамаг газрыг нь Сэргэлэнгийн засаг ларга байсан АН-ын Алаг Мэндээ зарчихсан шүү дээ