Иргэд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Иргэд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүллээ

Иргэд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүллээ

Улиастай-Налайх чиглэлийн 20,9 км автозамын ажлын гарц гарам хараахан хийгдээгүй байгаагаас тэр орчимд амьдарч буй иргэд зам гарахад хүндрэлтэй байсан бөгөөд иргэдийн аюулгүй зорчих эрх ноцтойгоор хөндөгдөж байсан юм.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүүрэг орон нутгийн зүгээс иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангаж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Улиастай-Налайх чиглэлийн авто замын гарцны асуудлаар газар дээр нь ажиллаж замын нөхцөл байдалтай танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргаж иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангаж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх үүрэг болгосон.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс, дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, 11-р хороо хамтран Налайх-Хонхор замд осол аваар гарч болзошгүй цэгүүдэд өдөр бүр цагдаагийн албан хаагчид, хэсгийн ахлагчидтай хамтран эргүүл хийж эхэллээ.

Улиастай гүүрнээс Налайх, Чойрын уулзвар хүртэлх зам нь нийслэлийн алслагдсан дүүргийг хотын төвтэй холбох гол гудамж замын нэгдүгээр ангиллын 20.9 км дөрвөн эгнээ бүхий авто зам юм.

Авто замын зорчих хэсэг нь 3.75 м, бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй 4 эгнээ авто зам бөгөөд хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай, гэрэл дохиотой, буцаж эргэх 5 хэсэгтэй, явган хүний 5 гарцтай, бөгөөд хоёр талаараа 2.7 м дугуйн болон явган замтай. Мөн авто замын голоор тусгаарлах зурвас бүхий гэрэлтүүлэгтэй байхаар зураг төсөл хийгдсэн байна.

Эх сурвалж: БЗД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж