Сурагчдын үдийн хоолны зардлын нормативыг нэмэв | News.MN

Сурагчдын үдийн хоолны зардлын нормативыг нэмэв

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Сурагчдын үдийн хоолны зардлын нормативыг нэмэв

Сурагчдын үдийн хоолны зардлын нормативыг нэмэв

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоолоо.

Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал 900 төгрөг байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-08-11 43.242.243.106

Хавтгайрсан халамжийн нэг. Засгийн газар улс төржөөд иймэрхүү улс төрийн шинжтэй халамж шинээр нэмээд Монголын эдийн засгийг унагаад байж болохгүй. Бусад улсын туршлага судал, судалнаа тооцоо хий. Дэлхийн баян орнууд ч сургуулийн хүүхдийн хоолыг айл өрхийн орлого амьжиргаатай уядаг. Сургуулийн хүүхдийн хоол зөв боловч хүүхэддээ өдөрт 1800 төгрөг зарцуулах боломжтой өрхүүд нийт өрхийн талаас дээш хувь нь байгаа шүү. Боломжтой өрхийн эцэг эх нь энэ зардлыг өөрсдөө холбогдох данс руу сар бүр хийдэг

Avatar

Зочин 2021-08-11 202.126.88.192

Энэ ч хэрэггүй дээ. Бусад хичээлээ л бод…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж