АНУ-ын Флорида муж улсад 2018 онд 18 настай Камерон Херрин гэгч замаар гарч явсан ээж, охин хоёрыг дайрч хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Ийнхүү энэ оны дөрөвдүгээр сард шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч хэрэг төсөөлөөгүй байдлаар эргэж олон мянган хүн түүнд хэтэрхий хүнд ял оноолоо гэж үзэн цахим орчинд хөдөлгөөн өрнүүлжээ. Хэргийг эргэн сөхвөл, Флорида муж улсын Тампа хотын иргэн 24 настай Жессика Райзингер Раубенолт болон түүний нэг нас найман сартай охин Лиллиа нарыг замаар гарч явахад нь автомашинаар уралдаж явсан залуус дайрч хөнөөсөн. Тухайн үед тэрбээр цагт 100 миллийн хурдтай давхиж явжээ.
Гэвч яллагдсанаас хойш хэрэгтэн Камерон Херрин царайлаг төрхийнхөө ачаар шүтэн бишрэгчдийн хүрээлэлтэй болж олонд танигдсан байна. Түүний тикток хуудсыг хоёр сая хүн дагаснаас гадна зарим нь түүнийг ийм урт хугацаанд шоронд суухад “хэтэрхий хөөрхөн” байна гэж үзсэн юм. Цаашлаад Херринд хоёр дахь боломж олгох ёстой гэсэн давлагаа тикток хуудсыг хэсэгтээ донсолгожээ. Тухайлбал, Херринтэй холбоотой тиктокийн бичлэгийг үзсэн давталтын тоо 2.2 тэрбумд хүрсэн бол “#justiceforcameron” хаштагийг 26.1 сая удаа үзжээ. Бичлэгүүд Херриний шүүх хуралд байх үеийн дүр төрхийг голчлон харуулсан байх аж.
Тухайлбал ял сонсгох мөчид тодорсон нүдний харц болоод ус уухаар маскаа авах үеийн дүр төрх зэргийг сайтар буулгасан байв. Түүнээс гадна твиттер, инстаграм хуудсуудад ч түүний талаарх постууд тавигдаж, “Change.org petition”-д тавигдсан түүний ялыг хөнгөрүүлэх уриалгад 28 мянган хүн гарын үсгээ үлдээжээ. Мөн 594 мянган дагагчтай Ханна Кош наймдугаар сарын 4-ний өдөр тикток хуудаснаа Херринийг хэтэрхий хүнд ял авсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний талаар тикток дээр өрнөсөн сэтгэгдлүүдээс хуваалцсан байв. Сэтгэгдлүүдийн дотор “Тэр алуурчин биш”, “Ийм гэмгүй хүнийг уучлах хэрэгтэй”, “Хөөрхий хүү”, “Тэр үүнийг санаатайгаар үйлдээгүй” гэсэн байхад зарим нь “Хөөх, түүний нүдийг хараач”, “Дэндүү хөөрхөн юм аа” гэх мэтээр бичжээ.
Гэвч Херрины ээжид хүү нь ийн гэнэтийн байдлаар од болсон нь таалагдаагүй болохыг “The Times” сонинд өгүүлсэн байна. Тэрбээр хүүд нь зарим хүмүүс эрүүл бус байдлаар татагдаад байх шиг санагдсан гэжээ. Хүмүүс Херринийг дэмжиж байгаа нь түүнд анхандаа сайхан санагдсан ч сүүлдээ байдал эвгүй тийшээгээ эргэсэн аж. Тухайлбал, түүн рүү тасралтгүй захиа бичиж шөнө дунд хүртэл залгаж ярьдаг болсноос гадна гэр бүлийн гишүүдийг нь сошиал орчинд мөшгиж, Хэрриний сүйт бүсгүйн хуудсыг хакердсан байна.

Энэ нь шоронд хоригдож буй залууг сошиал орчинд дэмжихээс гадна түүнд галзуу мэт татагдах үзэгдэл АНУ-д гарсан анхны тохиолдол биш юм. Өмнө нь 2020 оны тавдугаар сард Коннектикутын их сургуулийн 23 настай оюутан Питер Манфредониагийн аллагад буруутгагдсан өсвөр насныхан мөн олон олон фентэй болж байжээ. Харин хохирогчдын ар гэрийн хүн болох бүсгүйн эр нөхөр, охины эцэг Дэвид Раубенолт хэрэгтэн эрийг хэзээ ч уучлахгүй гэж мэдэгдсэн билээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Иргэн 2021-08-11 192.82.71.238
зүгээр шоронд нь явуул хүн алчихаад аймар юм хүний эрх чөлөөг дээдэлдэг газар шудрагаар шийдэх байлгүй дээ
Зочин 2021-08-11 192.82.89.35
Үхэр шиг тэнэг нүдтэй, төрөлхийн тэнэг залуу байна.
Зочин 2021-08-11 192.82.92.201
Хуулиаа л дагна даа хөө, хөөрхөн мөөрхөн хэнд хамаа байна аа
Зочин 2021-08-11 202.9.46.38
Эргүү оркууд вэ.
Зочин 2021-08-11 64.119.24.28
Муу нохойг тэгвэл бууд…
Зочин 2021-08-11 202.126.89.207
Yamar yumny tsarailag bdgiin zagasan nudlesen soliot. humuus dairahdaa ayagui bol har tamhi tatsan.bsan biz
мжл 2021-08-11 192.82.71.141
БУРХАН МИНЬ ХАЙРАН САЙХАН ЭХНЭР ОХИН НЬ, ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ, 24 ЖИЛ ЭЭ ЭДЛЭСЭН НЬ ДЭЭР
Зочин99 2021-08-11 103.57.93.172
Энэ бол дээд зэргийн солиорол мөн.
Зочин 2021-08-11 67.81.184.102
Хэн ч б.сан тэр ялаа эдлэх л б.о
Зочин 2021-08-11 202.21.113.66
Хүний эрх дээдэлдэг АНУ-д 24 жил хорьж байхад Монголд согтуугаар хүн дайрч алсан хүмүүс 1 жилийн ял аваад л болоо
Зочин 2021-08-11 202.55.188.44
Бүүр эрүүл саруул хүнийг дайрч алсан байхад танай хүн согтуу машины өмнүүр орж ирсэн гээд л ялгүй шүү дээ Шүүхийн эмнэлэгт хэдэн мөнгө хүүлэгчид л сууж байна утсаар наад хүүрээ зүгээр болго гэхэд гүйцээ. Үүнээс цааш гарц байхгүй.
Зочин 2021-08-11 202.9.46.5
Адуучин залуугийн дүр бүтээдэг нөхөр гэр бүлээ тэжээж явсан эр нөхрийг нь дайрч амийг нь хөнөөгөөд 2 жил авсан