Мэн Ванжоуг тойрсон улс төр | News.MN

Мэн Ванжоуг тойрсон улс төр

Мэн Ванжоуг тойрсон улс төр

Мэн Ванжоуг тойрсон улс төр

Хятадын “Huawei” технологийн группийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг Канадын нисэх буудлаас баривчилснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл түүнийг АНУ-д шилжүүлэх эсэх асуудлыг өчигдөр Канадын шүүхэд хэлэлцлээ. Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилснаас үүдэн Оттава болон Бээжингийн харилцаа муудсан юм. Улмаар Мэн Ванжоугийн шүүх хуралтай давхцуулан Канадын иргэний давж заалдах хүсэлтийг Хятадын шүүх хэлэлцлээ. Ляонин мужийн ардын дээд шүүхээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр цаазын ял шийтгэгдсэн Роберт Шелленбэргийн давж заалдах хүсэлтийг буцаажээ. Шүүх хуралд Хятад дахь Канадын элчин сайд Доминик Бартон оролцож, эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрбээр Робертын ялыг нэмэгдүүлсэн нь “харгис, хүнлэг бус” шийтгэл хэмээн мэдэгдсэн аж. Түүнчлэн Робертын шүүх хуралд АНУ, Герман, Австрали, Францын дипломатууд мөн оролцжээ. Робертод шүүхээс анх 15 жил шоронд хорих ял оноосон. Гэвч Мэн Ванжоуг Канадад баривчлагдсаны дараа 2019 оны нэгдүгээр сард Робертод оноосон ялыг цаазаар авах болгон нэмэгдүүлжээ. Роберт нь 222 кг метамфетамин гэх бодисыг зөөвөрлөсөн хэмээн Хятадын шүүхээс мэдэгджээ. Хятадын шүүхээс цаазын ялыг гүйцэтгэхээс өмнө түүнийг хэргийг хянуулахаар дээд шүүх рүү илгээх нь сүүлчийн үйл явц юм.

Өмнө нь Канадын энтерпрейнер Майкл Спавор болон дипломат ажилтан асан Майкл Ковриг нарыг 2018 онд  “улс төрийн барьцаа”-ны зорилгоор Хятадад баривчилсан юм. Улмаар Канадын элчин сайд Доминик Бартон ойрын хугацаанд Хойд Солонгосын хилийн ойролцоох Дандун хотын шоронд ял эдэлж буй Майкл Спавортой уулзахаар болжээ. Элчин сайд Доминик Бартоноос сэтгүүлчид Хятадад ял эдэлж буй Канадын гурван иргэний хэрэг Мэн Ванжоугийн баривчилгаатай холбоотой эсэхийг асуухад тэрбээр “Ванкуверт болж буй үйл явдалтай энэ бүхэн давхцсан нь тохиолдол гэж бодохгүй байна. Энэ бол геополитикийн тоглолтын нэг хэсэг” хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна Канадын иргэншилтэй Фан Вэй, Шу Вэйхун нар Бээжин, Оттавагийн хооронд харилцаа муудсан 2019 онд хар тамхины хэргээр цаазын ял сонссон байна.

Үүний зэрэгцээ Мэн Ванжоугийн асуудлаас үүдэн Хятадад ял эдэлж буй АНУ-ын иргэдэд аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй хэмээн Вашингтоноос анхааруулжээ. Мэн Ванжоуг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нд Ванкувер хотын нисэх буудлаас баривчилсан юм. Түүнийг Их Британийн “HSBC” банкны Хонгконг дахь салбараар дамжуулан Ирантай худалдаа хийснээр АНУ-ын хоригийг зөрчсөн гэж буруутгаж буй. Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг АНУ нь эдийн засгийн хориг тавьсан.

Хүний эрхийн зөрчил болон Covid-19  цар тахлын гарал үүсэлтэй холбоотойгоор Канад, Австрали, Филиппин зэрэг улсууд Хятадтай харилцаа муудаж, худалдааны хоригт ороод буй. Тухайлбал, Хятадын засгийн газар нь Канадаас нийлүүлдэг эсрэг канола үрийн тос болон бусад бараа бүтээгдэхүүний импортод хориг тавих замаар ерөнхий сайд Жастин Трюдод шахалт үзүүлэхийг оролдсон.

Мэн Ванжоугийн хэргийн сүүлчийн хэлэлцүүлгүүд ирэх хэдэн долоо хоногт болсны дараа түүнийг АНУ-д шилжүүлэх эсэх нь шийдэгдэнэ. “Huawei” компанийн үүсгэн байгуулагч Рен Зенфейн охин Мэн Ванжоуг АНУ-д шилжүүлвэл 30 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноох эрсдэлтэй. Түүний хэрэг шийдэгдэх хүртэл Мэн Ванжоу 10 сая канад.доллар төлж, батлан даалтад суллагдсан аж. Тэрбээр өдгөө Ванкувер дэх 9.8 сая ам.долларын тансаг харшдаа амьдарч буй.

Харин түүний өмгөөлөгчийн зүгээс Мэн Ванжоугийн хэрэг нь улс төрийн зорилготой бөгөөд Канад улсад ямар нэгэн хэрэгт буруутгагдаагүй хэмээн мэдэгдэж буй.  Мэн Ванжоуг баривчилсан нь АНУ-аас Хятадын технологийн хөгжил дэвшилд саад учруулах зорилгоор хэрэгжүүлж буй олон арга хэмжээний нэг хэмээн Бээжин шүүмжилжээ. Интернэт сүлжээ болон ухаалаг утас үйлдвэрлэлийн тэргүүлэх “Huawei” групп нь олон улсад танигдсан Хятадын анхны технологийн брэнд бөгөөд АНУ-ын “Apple”, Өмнөд Солонгосын “Samsung” группийн өрсөлдөгч болсон юм. Улмаар АНУ, Хятадын хоорондох технологи, аюулгүй байдлын өрсөлдөөний гол бай нь “Huawei” групп болсон. Түүнчлэн интернэтийн шинэ эрин үеийн эхлэл 5G сүлжээг нэвтрүүлэх өрсөлдөөнд тус групп тэргүүлж эхэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-08-12 192.82.87.100

Хятад мундаг байна, хэнээс ч юунаас ч айхгүй, иргэнээ өмөөрч, улсынхаа эрх ашгийн төлөө улстөрийн тоглолт хийж чадаж байна.

Avatar

ҮНЭН 2021-08-12 150.129.140.39

ЭНЭ АВГАЙГ ШОРОНД НЬ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-08-12 183.182.122.154

Хариуг нь адилхан өгөөд Канад,АНУ д байгаа х***а нарыг хөөчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-12 209.50.53.213

Азийн дайсан Оросын шээс буриад амаа тат.

Avatar

ҮНЭН 2021-08-12 150.129.140.39

ХАР ХЯТАД УЛААН ОРОС ХОЁР ЯГ АДИЛХАН ТЭГЛЭЭЧ БУРИАД ХҮН ОРОСЫН ШЭЭС БИШ

Avatar

зочин 2021-08-12 202.21.100.210

" Роберт нь 222 кг метамфетамин гэх бодисыг биедээ авч явсан"
Энэ мөрийг нэг сайн хянаадахдаа Б.Анхтуяа буруу бичсэн бол улс төрийн хэрэгт орох вийдээ

Avatar

Зочин 2021-08-12 202.21.109.99

СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж