Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоож магадгүй | News.MN

Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоож магадгүй

Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоож магадгүй

Баян-Өлгий аймагт сүүлийн өдрүүдэд Covid-19  халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор  наймдугаар сарын 15-25-ны хооронд  буюу арав хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнийг хаах саналыг гаргажээ.


Энэ талаар Аймгийн Засаг дарга Д.Бауыржан:

-Баян-Өлгий аймагт Covid-19 халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагуудын ажилтнууд  халдвар авах боллоо. Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд арав хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналыг аймгийн  Онцгой комисст танилцуулна. Уг асуудлаар Аймгийн онцгой комисс өнөөдөр /2021.08.11/ хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. Харин хот болон бусад аймаг руу явах хүмүүс нь явна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг мөн хөндөнө. Ингэхдээ Өлгий хотын барааны зах, дэлгүүрүүд болон ресторан, хоолны газар зэрэг үйлчилгээг хязгаарлаж, зөвхөн хүнсний захыг цагийн хязгаартайгаар ажиллуулах саналтай байна.Ерөнхийдөө арав  хоногийн хугацаанд сум хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй ч хүмүүс олноор цугларч үйлчлүүлдэг газрын үйл ажиллагааг зогсооно гэсэн үг. Манай аймагт  Covid-19 халдвар хурдацтай тархсаны гол шалтгаан нь хурим найр, аялал зугаалгатай холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-11 192.82.81.240

Засгийн газар 2 удаагийн буруу үйлдэл хийснээс болж баян өлгий гэлтгүй хөдөө орон нутагт халдвар өргөн тарлаа.Орон нутаг зорчих иргэдийг хяналттайгаар явуулах хэрэгтэй байсан.2 т наадмаар олон хоног амрааж орон нутгаар дэмий тэнүүлсэнд алдаа байлаа.Бараг зориудаар тараасан гэхэд болно доо

Avatar

Зочин 2021-08-11 202.179.27.8

Ниргэсэн хойно нь хашгирав

Avatar

Зочин 2021-08-11 64.119.22.223

Найр, наурызаа тохируулахгүй бол чадраад дуусна эсвэл богино наслах болно, Гар барих, тэврэлдэх хэрэггүй

Avatar

Зочин 2021-08-11 66.181.185.181

КӨӨРКИЙ ХЭДЭН ОРОЛМАНУУД МААНЬ БИЕЭЭ БОДОООРОЙ

Avatar

Зочин 2021-08-11 66.181.186.24

Энэ хасагуудыг Унаган нутаг Шинжаан руу явуулж амарья. Дандаа халамжаар амьдараад Монгол хэл сурахгүй байна ш дээ ?

Avatar

Зочин 2021-08-11 192.82.72.132

chamaig bas hamtad n yvuulchii

Avatar

Зочин 2021-08-11 103.212.119.225

Аль сарын өмнө л нэг эмч анхааруулж байсан. Манай казакууд заавал гар барьж мэндэлдэг, салахдаа үнсэлцдэг, энэ маш эрсдэлтэй гэж сануулсаар байхад.

Avatar

Зочин 2021-08-11 192.82.72.132

haha yooo ingej hudlaa bultrehgui shuu

Avatar

иргэн 2021-08-11 103.11.192.133

Баян Өлгийд Хасагуудын найр наадам дэндүү их болж байгаатай холбоотой тоо өсөж байна. үхэл бас л гэнэт өснө шүү. Ковид бол тоглоом биш ялангуяа хөгжилийн бэрхшээлтэй халамжинд байдаг хүмүүст маш хүнд тусаж байгаа. Эртхэн ийм арга хэмжээ авах байсан юм.Мереке күндерінің көп болуына байланысты Баян-Өлгийдегі қазақтардың саны артып келеді. Өлім кенеттен келеді. Кови ойын емес, әсіресе мүмкіндігі шектеулі жандар үшін. Қазақтардың санын азайту үшін мұндай шараларды қабылдауға әлі ерте емес пе? Ат бол

Avatar

Зочин 2021-08-11 66.181.187.17

Аялагчидаас илүү хурим найрнаас тархаж байгаа даа Казакуудын наыр ч дэлгэр шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж