Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоож магадгүй

Баян-Өлгий аймагт 10 хоног хөл хорио тогтоож магадгүй

Баян-Өлгий аймагт сүүлийн өдрүүдэд Covid-19  халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор  наймдугаар сарын 15-25-ны хооронд  буюу арав хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнийг хаах саналыг гаргажээ.


Энэ талаар Аймгийн Засаг дарга Д.Бауыржан:

-Баян-Өлгий аймагт Covid-19 халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагуудын ажилтнууд  халдвар авах боллоо. Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд арав хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналыг аймгийн  Онцгой комисст танилцуулна. Уг асуудлаар Аймгийн онцгой комисс өнөөдөр /2021.08.11/ хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. Харин хот болон бусад аймаг руу явах хүмүүс нь явна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг мөн хөндөнө. Ингэхдээ Өлгий хотын барааны зах, дэлгүүрүүд болон ресторан, хоолны газар зэрэг үйлчилгээг хязгаарлаж, зөвхөн хүнсний захыг цагийн хязгаартайгаар ажиллуулах саналтай байна.Ерөнхийдөө арав  хоногийн хугацаанд сум хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй ч хүмүүс олноор цугларч үйлчлүүлдэг газрын үйл ажиллагааг зогсооно гэсэн үг. Манай аймагт  Covid-19 халдвар хурдацтай тархсаны гол шалтгаан нь хурим найр, аялал зугаалгатай холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж