У.Хүрэлсүхийн зөвлөх ТТХГ-ын даргаар томилогдсон уу? | News.MN

У.Хүрэлсүхийн зөвлөх ТТХГ-ын даргаар томилогдсон уу?

У.Хүрэлсүхийн зөвлөх ТТХГ-ын даргаар томилогдсон уу?

У.Хүрэлсүхийн зөвлөх ТТХГ-ын даргаар томилогдсон уу?

Засгийн газрын өнөөдрийн /2021.08.11/ хуралдаанаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилсон гэх мэдээлэл байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах ажлын хэсгийн Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод байсан юм. Түүний хувьд  У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан. 

Намтар нь тийм ч цэвэрхэн хүн биш бололтой. Учир нь,  тэрбээр 2012 онд Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож байжээ. Улмаар 2012 оны долдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс 3.6 жилийн хорих ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан байна. Дашрамд дурдахад, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан П.Батааг саяхан ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг  2019 онд Г.Батхүү агсаны амиа алдсан хэрэгт холбогдуулан хариуцлага тооцсон ч үүрэгт ажлаа хийсээр байсан юм. 

Л.Алтангэрэлийг томилгоо Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэсэн шүүмжлэл ч дагалдаж байна.  Хуульд төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил ажилласан хүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилдог аж. 

Тодруулбал Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг томилохдоо  Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг юм байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-11 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-11 66.181.190.34

Юм бүрийг өөрт таалагдахгүй өнцгөөс харах нь улстөр үү. Зөвлөх нь байсан хүн эргээд ажиллаж болохгүй юу. Ямарч улсад хамгийн сайн мэдэх хүндээ итгэл хүлээлгэдэг. Харин шударга ажиллаж байна уу, үгүй юу гэдэг дараагийн асуудал

Avatar

ЗОЧИН 2021-08-11 66.181.179.162

Үе үеийн УИХ болон намууд суудал авсан гишүүдэд бялуу хувааж ОБА-д яамдад мэргэжлийн биш сайд томилж Хүчний энэ байгууллагыг улс төрийн хараат болгосон нь энэ мэт цүнх баригчдаар илэрч байна. Хүрэлсүх Отгонбаяр Тэрбишдагва Амарсайхан хувийн нэр хүндээ дээшлүүлэх гэж л энэ байгууллагыг золионд гаргаж удирдах албанд нь өөрсдийн долоогч нараа томилдог жишиг улам бүр төгс хэлбэрээ олж одоо цэргийн зохих шатны боловсрол эзэмшээгүй цэргийн байгууллагад огт ажиллаж үзээгүй 4 генерал 40 хурандаа төрсөн

Avatar

ЗОЧИН 2021-08-11 66.181.179.162

АЛТАНГЭРЭЛ ЯАГААД ШОРОНД СУУСАН БЭ

Avatar

ЗОЧИН 2021-08-11 66.181.179.162

ГЕНЕРАЛ БОЛОХ БЭЛТГЭЛ ДЭЭ

Avatar

зочин 2021-08-11 202.21.98.166

Ерөнхийлөгчийн найз хурандаа нар галзуурч байнаа.

Avatar

Зочин 2021-08-11 150.129.141.58

Алтангэрэл ноён нуруутай хүн

Avatar

У.Хүрэлсүх ээ, Чи энэ Л.Алтангэрэлд ямар өртэй юм бэ? 2021-08-11 202.126.89.51

У.Хүрэлсүх 2004-2006 онуудад Онцгой байдлын яамгүй сул сайд байхдаа ЦНДС-ийн Улс төрийн ангийг хамт суралцаж байсан доод оныхоо энэ төгсөгчийг өөд нь татаж Улсын нөөцийн газрын даргаар томилсон. Л.Алтангэрэл нь ОБЕГ-ын дарга П.Даш генералтай үгсэж улсын үлэмж хэмжээний өмч завшсан хэргээр ял эдэлсэн.Гэвч шоронгоос гарч ирээд эргээд У.Хүрэлсүхтэй зууралдсаар байгаад өдий зэрэгтэй яваа. Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилья гэгчээр ялыг нь үүрч шоронд орж гарч ирээд аахилсан У.Хүрэлсүхээ нал

Avatar

ИРГЭН 2021-08-11 66.181.185.230

Хүн муу хэлэх аян шалтаг байнга хайж байдаг хүмүүс мэр сэр байх юм Зайлуул худалдагдсан коментчид байдаг бололтой

Avatar

Zochin 2021-08-11 202.126.90.108

Altangerel ahiig medehgui bna daa yanar hun be gedgiig. Er hun, hun chanartai, saihan hun dee

Avatar

Зочин 2021-08-11 202.9.46.133

Бас нэг улаан луйварчин

Avatar

Zochin 2021-08-11 202.55.191.130

Odoo yay gehev dee. Hulgaach hun hulgaach nartail naizlaj teriigee devshuuleh n oilgomjtoi hahaha. Shorongiin gal hamuu biye biyenee uud n tataj l baina shuudeee.
Huugiin ymnuudiig gargaad hugiin l ym bolno. Hohin hohin iim shorongiin yaltan, eruugiin heregtei nuhduud turd garsan turuunii buus bolood bolhor saikhan samrandaaa damran. ongoson humuus n odoo bayarlaad nulimas unagaj bg biz hahaha.
Tolgoi deer n garaad baaj sheej chadaj baihad yuch hiij chadadgui ard tumen uursduu hohin!!!

Avatar

Bold 2021-08-11 64.119.22.104

Turiin albani huuli hemd hamaatai yum: gol ni yal shiitgeltei hun bnshdee, yu boljiinaa, aain?

Avatar

Зочин 2021-08-11 202.131.233.10

ХҮҮК ёстой найрлаж байна даа

Avatar

Ард түмэн 2021-08-11 51.210.80.127

Хүрэлээ хэмээх хуурамч ерөнхилбгчийн шоронд суух өдөр ирнээ 2 жилийн дараагаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж