У.Хүрэлсүхийн зөвлөх ТТХГ-ын даргаар томилогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн зөвлөх ТТХГ-ын даргаар томилогдсон уу?

У.Хүрэлсүхийн зөвлөх ТТХГ-ын даргаар томилогдсон уу?

Засгийн газрын өнөөдрийн /2021.08.11/ хуралдаанаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилсон гэх мэдээлэл байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах ажлын хэсгийн Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод байсан юм. Түүний хувьд  У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан. 

Намтар нь тийм ч цэвэрхэн хүн биш бололтой. Учир нь,  тэрбээр 2012 онд Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож байжээ. Улмаар 2012 оны долдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс 3.6 жилийн хорих ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан байна. Дашрамд дурдахад, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан П.Батааг саяхан ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг  2019 онд Г.Батхүү агсаны амиа алдсан хэрэгт холбогдуулан хариуцлага тооцсон ч үүрэгт ажлаа хийсээр байсан юм. 

Л.Алтангэрэлийг томилгоо Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэсэн шүүмжлэл ч дагалдаж байна.  Хуульд төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил ажилласан хүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилдог аж. 

Тодруулбал Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг томилохдоо  Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг юм байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж