2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 290,117,689.37 төгрөгийн үнийн дүн бүхий 1,414,806 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER+14.62%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +13.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -14.29%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 50,928 ширхэг нэгж эрхийг нийт 10,534,239 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 3.1 хувиар буурч, 33176 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,250,041,024,931.56 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ