УБТЗ-ын даргад Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын даргад Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ

УБТЗ-ын даргад Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хувь нийлүүлсэн дүрмийн дагуу УТБЗ-ын даргыг томилохдоо гурван жилээр ээлжилдэг дүрэмтэй. 1949 онд Улаанбаатар төмөр зам байгуулагдаад 1991 оныг хүртэл Орос даргатай явсан. Ингээд 1991 оноос Монгол дарга томилогдож, хоёр жилийн дараа Орос дарга томилогдсон. Түүнээс хойш Монгол даргатай байсан.

Энэ удаа бид Оросын талд нэр дэвшүүлсэн хүнээ явуулсан. ОХУ-ын талаас санал ирүүлсэн зүйл байхгүй байна. Харин өмнө нь уламжлал ёсоор ажиллаж байсны дагуу УБТЗ-ын ерөнхий инженер Орос хүн байсан бөгөөд тэтгэвэртээ гараад чөлөөлөгдсөн. Түүний оронд Орос хүн томилно гэдэг асуудал тавьсан. Түүнийг бид хүлээн авсан. Монголын талаас УБТЗ-ын орлогч дарга Ц.Хүрэлбаатар гэдэг хүний нэрийг явуулсан” гэлээ.

Сануулахад, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч сард өвчний улмаас таалал төгссөн юм. Иймээс УБТЗ-ын даргын суудал одоогоор эзгүй байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж