“Түймрийн утаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” | News.MN

“Түймрийн утаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй”

“Түймрийн утаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй”

“Түймрийн утаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй”

Монголд өнгөрсөн долоо хоногоос Сибирийн түймрийн утаа бүрхэх болсон. Түймрийн утаа олон хоног агаарт тархаж, иргэдийг амны хаалт тогтмол зүүхийг албаныхан зөвлөж буй. Түймрийн утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяраас тодрууллаа.


-Түймрийн утаа агаарын чанарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд Сибирийн түймрийн утаанаас үүдэлтэйгээр үзэгдэх орчин хязгаарлагдмал хэвээр байна. Агаарын бохирдлыг хэмжих суурин харуулуудын үзүүлэлтээр бага зэргийн бохирдолтой байна. Энэ нь эмзэг, хэт мэдрэг хүмүүс буюу бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Урьд өдрүүдийг бодвол түймрийн утаа харьцангуй шингэрсэн. Бид харуулын цэгийн мэдээнээс гадна агаарын тархалтын зургийг давхар ажигладаг.

Өнөөдрийн байдлаар Монголын нутаг дэвсгэр дээрх утаа харьцангуй шингэрсэн ч Улаанбаатар, Булган, Дархан, Өмнөговь аймгийн чиглэлд илүү утаа тархаад байна. Баруун аймгуудын нутгаар агаарын чанар сайжирсан.

-Түймрийн утаатай холбоотойгоор агаарт ямар хий өндөр агууламжтай байна вэ?

-Ой мод шатсанаар агаарт тоосонцор, нүүрстөрөгчийн хэмжээ ихэсдэг. Мөн тоосонцрын хэмжээ нэлээд өндөр хэмжигддэг. Улаанбаатар хотод PM 10, PM 2.5 буюу нарийн ширхэглэлт тоосонцроос бусад нь хэвийн түвшинд байгаа. Жишээлбэл, модны шаталт хүхрийн агууламж харьцангуй бага байдаг. Харин нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ стандартаас давсан.

Нийтлэг агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмждэг. Эндээс хамгийн хортой нь PM 2.5 ба PM 10 байдаг. Жишээлбэл, бага насны хүүхэд, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд хор хөнөөлтэй.

-Өнгөрсөн хугацаанд түймрийн утааны агууламж нийслэлийн аль хэсэгт хамгийн их байв?

-Наймдугаар сарын 4-ний 11.00 цагаас түймрийн утааны агууламж нэмэгдэж, 15.00 цагаас хойш өндөр агууламжтай байсан. Жишээлбэл PM 10 болон PM 2.5 тоосонцор 150-170 микрограмм хүрсэн. Өнөөдөр өглөө бага зэргийн бороо орж, утаа харьцангуй шингэрлээ.

Нийслэлд хамгийн бохирдолтой цэг Баянхошуунд ажиглагдсан. Тухайн цэг дээр очиж үзэхэд томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан: Үүнтэй холбоотойгоор том механизм, техник хэрэгслийн хөдөлгөөнөөр агаарын чанар муудсан. Хотод өргөн хүрээнд тархсан учраас утааны агууламж бусад хэсэгт жигд байгаа. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас бүх шатны дүүргийн засаг дарга нарт утаа ихтэй үед тухайн нутаг дэвсгэр дээр зохион байгуулж буй бүтээн байгуулалтын ажлуудад онцгой анхаарч, тухайн орчноо тогтмол чийгшүүлж, иргэдийг давхар агаарын бохирдолд оруулахгүй байх албан бичгийг хүргүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-11 103.9.90.130

Ойлгомжтой мэдээлэл өгсөнд баярлаа. Зам засаж бгаа аж ахуйн нэгжүүд тоосжилт маш ихээр болсгож бна. Энэ талаар ажиллавал сайн бна

Avatar

Зочин 2021-08-11 202.126.90.88

Нүүрсний утаа зөв зүгээр. Харин ч сайн амьсгалах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-11 103.9.90.130

хэхэ овоо гар уу

Avatar

Зочин 2021-08-11 66.181.161.111

Нөлөөлөх эрсдэлтэй биш угаасаа нөлөөлнө. Сүүлийн 7 хоног толгой өвдлөө п***а

Avatar

Зочин 2021-08-11 103.9.90.130

юм ойлгодоггүй с** чинь чи бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж