Украины шадар сайд Алексей Резников Вашингтонд хандан эрсдэлтэй хэсгүүдэд цэрэг, техник, агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ байрлуулахыг хүсжээ. Ажиглагч нарын үзэж байгаагаар түүний хүсэлт Москвагийн сүүлийн үеийн үйлдлүүдийг өдөөн хатгалга хэмээн хүлээж авсантай нь холбоотой аж.
Тухайлбал, өчигдөр/2021.8.10/ мэдэгдэлдээ Алексей Резников ”Би АНУ-д айлчлах үедээ Жеймстаун сантай уулзаж хүсэлт тавьсан. Тус санг Оросын эсрэг суртал ухуулга явуулдаг гэж Кремль үздэг. Украинд аюулгүй байдлыг хангах нэн чухал шаардлага үүссэн. Тиймээс эн тэргүүнд агаарын дайралтаас хамгаалах систем байрлуулах, цаашлаад АНУ-аас цэргийн тусламж авах шаардлага гарч болзошгүй байна. Гадаадын цэрэг байрлуулах асуудал Украины хуулинд хэдийн зөвшөөрөгдсөн” хэмээн ярьжээ.
Харин ОХУ-ын тал хил дээр нь АНУ-ын цэрэг байрлах явдлыг эрс эсэргүүцэж, хоёр улсын таагүй харилцаанд улаан шугамыг давсан үйл явдал болно гэх байр суурь илэрхийлж байгаа билээ. Тэгвэл Киев хоёрдугаар сард НАТО-д хандаж, булаан эзлэгдсэн Крымийн хойгийн ойролцоо цэргийн тээвэр, нисэх онгоцны тусламж үзүүлэхийг хүссэн юм. Тухайн үед Москва дээрх үйлдлийг буруушааж, болзошгүй гамшгийн хэмжээний мөргөлдөөн эхлүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулахаас сэргийлэхийг анхааруулж байлаа.
Мөн үед Резников Украинд барууны цэргүүд байх нь Хар тэнгис дэх ОХУ-ын ноёрхол, “Nord Stream 2” хийн хоолойн өрсөлдөөн, балканчуудад үзүүлэх нөлөөг эсэргүүцэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл гэж тайлбарлаж байв.
Эх сурвалж: RT.COM