АНУ-д хэт халалтаас болж дахин түймэр гарах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

АНУ-д хэт халалтаас болж дахин түймэр гарах төлөвтэй байна

АНУ-д хэт халалтаас болж дахин түймэр гарах төлөвтэй байна

Энэ долоо хоногийн эцэс хүртэл АНУ-ын 20-иод муж улсад хэт халахыг цаг уурын мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ. Эдгээр муж улсад ойролцоогоор 25 сая хүн амьдардаг бөгөөд Цельсийн 37 хэмээс дээш халах төлөвтэй байна. Номхон далайн баруун хойд хэсгээс ирэх хэт халуун урсгал нэмэгдсэнээр ган гачигтай бүс нутагт нөхцөл байдал улам хүндэрнэ хэмээн тооцоолжээ. Өнгөрсөн долдугаар сарын эхээр урьд өмнө байгаагүйгээр халсан Ореган муж улсын Портланд хотын оршин суугчид хэт халалтад хамгийн түрүүнд өртөх аж. Тус муж улсын баруун хэсгээр Цельсийн 44 хэм хүртэл хална гэдгийг үндэсний цаг уурын албанаас анхааруулжээ. Энэ нь жилийн дунджаас 9-12 хэмээр илүү үзүүлэлт аж.

Мөн халуун агаар болон өндөр чийгшил нь Атлантын дундад болон төв хэсгийн муж улсуудад аюултай нөхцлийг үүсгэнэ. Хуурай, халуун цаг агаар ой хээрийн түймрийн нөхцлийг улам дордуулахаас гадна шинээр үүсэх эрсдэлийг бий болгох аж. “Дикси Файр” нь Калифорни муж улсын  түүхэн дэх хоёр дахь том, АНУ-д хамгийн удаан үргэлжилж буй ойн түймэр болжээ. Уг түймэр нэг шөнийн дотор 500 мянган акр газрыг хамарч, байгаль орчин, эд хөрөнгийг ихээр сүйтгэх аюул дагуулж байна. Номхон далайн баруун хойд хэсгийг хамарсан халуун агаарын нөлөөгөөр Калифорнийн хойд хэсгээс Вашингтон муж улс хүртэлх газар нутаг өнөөдрөөс Бямба гаригийн хооронд хэт хална.

Ой хээрийн түймрийн тухайд, Ореган муж улсын Медфорд хот дахь цаг агаарын урьдчилсан мэдээний алба муж улсын өмнөд хэсэг болон Калифорнийн хойд хэсэгт хэт халуун, маш тогтворгүй, хуурай агаар бий болохыг анхааруулав. Тус бүс нутагт одоогийн байдлаар “Дикси Файр”-аас гадна “Бутлег Файр” хэмээх ойн хээрийн түймэр асаж байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс илүү хөнөөлтэй ой хээрийн түймэр гарч болохыг цаг уурын албанаас анхааруулжээ. Ореган муж улсын Портланд хотод маргааш Цельсийн 40 хэм хүртэл халах төлөвтэй байна. Тус хотод өнгөрсөн долдугаар сард Цельсийн 46 хэм хүртэл халж дээд амжилт тогтоосон.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж