Засгийн газрын хуралдаанаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай эх сурвалж мэдээлэв.
Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад Л.Бямбасүрэн нь чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан гэсэн юм.
Эргэн сануулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар салбарын сайд Л.Халтарт хандан “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байжээ. Тэрбээр 2016 онд ИНЕГ-ын даргаар томилогдсон байдаг.
Э.АРИУН
Холбоотой мэдээ