У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой | News.MN

У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой

У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа. Батлан хамгаалах яамы удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулав.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, мал, эд материалын их хэмжээний хохирол учрах болсон. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л хэд хэдэн аймгийг хамарсан хүчтэй шороон болон цасан шуурганд 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдаж нөхөж баршгүй гарз тохиож байлаа. “Нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд өртсөн энэ үед байгаль экологи, ялангуяа цөлжилт, шороон шуургатай тэмцэх, гамшгаас хамгаалахад Зэвсэгт хүчин хувь нэмрээ оруулах ёстой. Бүрэн эрхийнхээ хугацаанд буюу ирэх зургаан жил үүнд онцгой анхаарч, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Арми жинхэнэ эр хүн болгодог, өрхийн тэргүүн бэлтгэдэг салбар байхын тулд алба хаагчдыг соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй явуулах, бүх шатанд сахилга бат, хариуцлагыг чангатгах, цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажиллах зэргийг чиглэл болгов. Мөн салбарын хөрөнгө оруулалт болон бусад тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ хэллээ.

 Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нармандах 2021-08-11 203.91.115.46

Байгалийн гамшигт үзэгдэл, цөлжилт зэрэг нь эх оронд минь аюул хохирол учруулах томоохон хүчин зүйлүүд учраас хүн хүч нэмэх нь байгальд ээлтэй зөв шийдвэр👍

Avatar

Myagmardorj 2021-08-11 66.181.161.8

Bi hiihuu bailaa gd yaval gj boddog setgelgeenii doroitloo bolih l heregtei

Avatar

Зочин 2021-08-11 109.70.100.24

Зөв шийдвэр гаргажээ дэмжиж байна

Avatar

Dashnyam 2021-08-11 185.220.100.252

hun bolgon dor burnee neg neg mod tariad baihad jiliin dotor nogoon baiguulamjtai boloh bololtsoo baina. hun helhees naash tsaas jichhees jijhees naash gedeg shig humuusiin tarhind ene humuusl hiih ystoi gedeg uhaan shuutsan bhiima odoonoos hun bir dor burnee hicheeh heregtei

Avatar

zochin 2021-08-11 185.220.102.242

Tegelgv yahwdee zewsegt hvchin maani c gsn ulsiinhaa ireedvi hogjliin toloo ajillah ystoi hvmvvs shvd, svvliin ved tsoljiltiin hemjee ymar bolood bgaa bileedee

Avatar

Jamts 2021-08-11 199.249.230.141

Baigali orchind eeltei shiidwer gargajee.

Avatar

Зочин 2021-08-11 5.183.209.217

Дарга нар хувийн ашиг сонирхлынхоо төлөө эх орондоо тангараг өргөсөн эр цэргүүдийг ашигладгийг болиулж, хууль эрхзүйн талаас нь анхаарж өгөх нь маш чухал асуудал. Цэргүүд эх орондоо л зүтгэх ёстой. Гамшигт үзэгдэл, цөлжилт зэрэг нь эх оронд аюул учруулж буй хүчин зүйлс яахын аргагүй мөн. Зөв шийдвэр гэж үзэж байна.

Avatar

Мөнх-Эрдэнэ 2021-08-11 185.220.101.145

Хүн хүч нэмэгдэнэ гэдэг харинч сайн зүйл байнадаа. Байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-11 192.82.70.82

Зэвсэгт хүчин эх орныхоо бүтээн байгуулал анд оролцох нь зөв, цөлжилтэй тэмцэх ёстой БОЯ гэж байгаа шүү дээ эрхэм Тэргүүнээ мөнч хоосон толгойтой хүн дээ.

Avatar

Заагч 2021-08-11 202.9.46.24

Хог вирус хятадаас болгоомжил тэр петро чайна гэж байгаль сvйдэлсэн емхий хятад мэрэгч компанийг Монголоос зайлуулах хэрэгтэй Говио хайрла бvv сvйтгэ ялангуяа хятад вирусээс хол бай тэд том аюул шvv.

Avatar

сэхээтэн 2021-08-11 64.119.22.223

Ард цэрэг, оюутан , ажилчин, малчин бүгдээрээ мод тарих хэрэгтэй.. Мод тарьсан , ургуулсан хүнд гарыг нь цайлгаж мөнгө төл ,,, Олон улсын, Хятадын буцалтгүй тусламж байгаа бол үүндээ зарцуулах хэрэгтэй. ЯЧмаагаа цөөлөх хэрэгтэй… Африкийн гашуун сургамж байдаг…

Avatar

Зочин 2021-08-11 66.181.160.39

баасаараа хувь нэмэр оруулхавдээ, холхон байвал бараг дээр биз. ер нь энэ хийцгүйрээд элдэв хэрэгтэй хэрэггүй юм болгонлуу шааж ороод байгаа сүрэлсүгдээ нэг ажил олоод өгчөөч манчингуудаа. эргүүтээд засгийн газар, их хурлын хийх ажил, лам нарын хийх ажилруу хүртэл шааж очоод түмний элэг доог болоод явхын.

Avatar

Иргэн 2021-08-11 192.82.67.233

Цөлжилттөй тэмцэхэд ялангуяа тодорхой төлөвлөгөөтөйгөөр говьтал хээрийн бүсэд ногоон бүс байгуулах мод бут тарих ажилд цэргүүдийг оролцуулахын хамт иргэн бүр 3-аас доошгүй мод тарих хөдөлгөөн өрнүүлэхийг дэмжиж байна

Avatar

Зочин 2021-08-11 66.181.178.105

Энэ харин зөв шүү. Цэргийг тийм ажилд дайчлах болсон. Цэрэг нэмж тат!

Avatar

зочин 2021-08-11 66.181.179.162

мэргэжлийн яамдууд сайдуудаа захирч чадахаа байсны жишээ Засгийн газар чадавхигүй болсоны жишээ

Avatar

Зочин 2021-08-11 103.229.120.33

Целжилт, бэлчээрийн доройтолтой тэмцэнэ гэвэл эн тэргуунд энэ учир утгагуй олон сая толгой малыг цеелех, ямаажуулалтын аянг зогсоох хэрэгтэй байх аа, тэрнээс зэвсэгт хучин ч бай еер хэн ч бай механикаар тэмцээд дийлэхгуй л болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж