Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР! | News.MN

Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР!

Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР!

Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР!

Тамга ч үгүй, нам ч үгүй болсон Н.Энхбаяр “их санасан газар есөн шөнө хоосон хонож” мэдэх дур зураг харагдаж байна. Түүний эртний бөгөөд эдүгээгийн хүсэл нь Э.Батшугарыгаа парламентын гишүүн болгох. Үүний тулд тэрбээр тамгаа зарж, ноосоо тушаасан билээ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үүх түүх нэг, үндэс, үзэл баримтлалт нэг коммунистэуд нэгдэж, нийлж байгаагаа зарлахдаа Н.Энхбаяр татан буугдсан МАХН-аас нийтдээ 2000 гаруй хүнийг МАН-ын удирдах албан тушаалд тавих тохироо хийсэн тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлж байлаа. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард "Бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа. Бид нэг үзэл бодолтой, асуудлуудад адилхан байр суурьтай байгаа, хоёр намын 100 жилийн ой зэргийг хүндэтгэж, үйл ажиллагаагаа нэгтгэж байна" гэж байв. Мөн хүүгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, засагт гурван сайдын суудал авах тохироо хийснийг батлаагүй ч бас үгүйсгээгүй юм.

Тэгвэл өнөөдөр Н.Энхбаяр гурван сарын өмнөх үйлдэлдээ амаа барьж байгаа болов уу, аль эсвэл?.

МАН-тай хийсэн наймааны дагуу Н.Энхбаярын хүсэлтээр Улсын дээд шүүх өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр МАХН-ыг татан буулгасан билээ. Түүнээс хойш   Н.Энхбаяр эрх баригчдын амалсан тохирсныг тэвчээртэйгээр хүлээж байна. Тэр эргэн ирсний хүчинд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь үнэн.

Гэтэл эрх баригчид амалсан тохирсноо мартсан уу, өөрт нь  Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын суудал өгч, Э.Эрдэнэжамъяанг нь Удирдах зөвлөлмийн гишүүн Б.Тулгыг намын орон тооны нарийн бичгийн дарга болгосноос өөрөөр  Н.Энхбаярт олигтой албан тушаал одоогоор “хялайлгасангүй”.

ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!

Н.Энхбаярт ийм л зүйл тохиолдоод байна. Эрх мэдлийн төлөө “тэвшээ” хүртэл зарчихсан түүний хувьд эрх баригчдын өгснийг нь авахаас өөр сонголтүлдсэнгүй. Ямар одоо наймаагаа буцааж, намаа дахин сэргээлтэй нь биш. Одоогоос гурван сарын өмнө тэрбээр намтайгаа, тамгатайгаа байсан. Одоо тамгагүй “хутагт”-ыг гөлөөг ч гэж тоох хүн МАН-д олдох болов уу.

Ядаж байхад эртний өстөн Ц.Нямдорж нь Засгийн гал тогоог хариуцаж байгаа. Н.Энхбаярын хүссэнээр засгаа задлаад, өөрөө ордноос хөөгдөх нь юу бол. Хэрэвзээ засгийг задлах дээрээ хүрвэл Ц.Нямдорж бүү хэл Л.Оюун-Эрдэнийн суудал эвгүйтнэ. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг чихдэж байгаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  шоронгоос суллуулж чадсан Ц.Нямдоржийн үгнээс Ерөнхий сайд  зөрж чадах эсэх нь эргэлзээтэй. МАН доторх өрнөж буй чимээгүй дайнд ялахад Ц.Нямдорж түүнд тусална.

Тэгэхээр өдгөө Монголын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хийсэн шигээ яваа  Н.Энхбаярын хүүгээ УИХ-ын гишүүн болгон наймаа бүтэлгүйтэж магадгүй, МАН-ын пентхаусаас сонсогдож буй хов живийг харахад  Сонгинохайрханы нөхөн сонгуульд өөр хүнийг дэвшүүлж мэдэхээр байна. У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын оронд саарал ордонд суухыг горилж буй хүн МАН-д цөөнгүй. Өөрийн хүнийг өөрийнхөө тойрогт сойх сонирхол Д.Сумъяабазарт багагүй бий.

Э.Батшугараас гадна Сонгинохайрханы шинэ, хуучин Засаг дарга нар гээд лав гурав, дөрвөн хүний нэр хэвлэлээр цохогдох болсон. Санаатай болон санамсаргүйгээр хэвлэлээр бичигдэж буй тэдгээр хүмүүс “Би нэр дэвшмээр байна” гэж намын удирдлагууддаа сануулж, анхааруулж буй хэлбэр нь.  Мэдээж, Н.Энхбаяр гараа хумхиад суухгүй. Наймаа, тохиролцоогоо намын удирдлагуудад сануулж яваа ч биз.

Ямар ч байсан олон нийтийн дунд явуулсан судалгааны дагуу нөхөн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулахаа саяхан болсон цахим хурлаараа МАН-ынхан шийдсэн. Нөхөн сонгуулийн үр дүнгээс МАН-ын цагаан байрны улс төр мөн хамаарна.

Н.ЭНХБАЯРЫН АЛДАА

Нэгэн цагт улсаа хөгжүүлж МАН-аас “өс авна” гэж мөрөөдөж суусан Н.Энхбаяр эргээд төрхөмдөө ирснийг таатайгаар хүлээж аваагүй хүн МАН-д олон. МАХН-д энэхүү нэгдлийг эсэргүүцэж, С.Ганбаатар АН-д элссэн нь хэдхэн сарын өмнөх явдал. Гэвч, МАН хамгийн том өрсөлдөгч МАХН-ыг худалдаж авсны хүчинд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Тиймээс тэд Н.Энхбаярт баярладаггүй юм аа гэхнээ гомдоох учиргүй.  Хэрэвзээ МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшсэн бол аядуу зөөлөн сонгууль болж Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулахад хэцүү байх байлаа.

Үнэндээ С.Ганбаатарын  “нэг л өдөр Ерөнхийлөгч болох” мөрөөдөл биелсэн бол Н.Энхбаяр Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаас илүү том алба хаших байсан нь үнэн. Ядаж л Ерөнхийлөгчийн тамгыг атгах байсан байх.

Тиймээс Н.Энхбаярт амалсанаа биелүүлэх аль эсвэл ашиглаад хаях уу гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шийдэх болно. Хэрэвзээ Н.Энхбаяр хүссэнийг нь өгөхгүй бол МАН-д тийрэн болоод түйрэн тавих гэж оролдож мэднэ. Ашиг сонирхлын төлөө намынхаа 50 мянган гишүүнийг МАН-д зарчихаж байгаа хүн Д.Амарбаясгалангаас тахиа донгодохоос өмнө гурвантаа урваж чадах ч биз. Гэхдээ намгүй, тамгагүй Н.Энхбаяраас эрх баригчид энэ байдлаараа “алтан улиас хуга мөргөх эвэр чинь хаана байна" гээд асууж, тавлаад сууж мэдэхээр байна.

Ноосоо тушаачихалгүй, эвсэж хамтарсан бол Н.Энхбаяраас эрх баригчид харин айж мэдэх байв. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
106
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-11 192.82.73.106

С. Ганбаатар МАХН-ын хурал дээр энэ хэдэн залуус намаа зарж идэхгүй бол өлсөж үхлээ юү та нар гэж хэлж билээ. Намаа үнэ хүргэж байгаад моментийг нь олоод зарчихсан биз дээ. Хэдэн сая долларын үнэ хүрээ болоо?

Avatar

Иргүн 2021-08-11 202.179.25.226

Төрийн хутгуур төмрийн хуурай Н.Энхбаярт юунд нь санаа тавих, титэм өвчнөөр 1000 орчим хүн нас барж,200000 гаруй иргэд халдварлахад хүргэсэн,ХКН-ын гар хөл болж байгаа УРВАГЧ МАН-ыг үтэр түргэн тарааж үйл ажиллагааг нь 100 жилээр хориглохгүй бол ТУСГААР ТОГТНОЛОО алдаж дуусах нь !

Avatar

Зочин 2021-08-11 192.82.67.143

Яс хаягчид бусдыг зодолдуулах биш өөрөө л хорт ясандаа хахаж мэднэ

Avatar

ruth 2021-08-11 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зүч 2021-08-11 66.181.188.104

Энхбаярч увайгүй бэртэгчин зантай маш их шуналтай хүндээ Улс орны балрах замыг энэ хоосон хийрхэгч тавьсан одоо шороогоо үүрээд тэрэндээ булуулвал таарана

Avatar

Зочин 2021-08-11 103.57.95.117

Н.Энхбаяр ямар ерөнхийлөгч, ерөнхий сайд болно гэсэн биш дээ. Хоёул нэг угшилтай намууд л нийлсэн хэрэг. Харин ч сайн юм болсон Н Энхбаяр хожсон Хожих хожихдоо бүр маш их хожсон шүү. Нийлээгүй байсан бол хоосон тамга тэмдэгтэйгээ л үлдэх байсан юм. Н.Энхбаях маш зөв алхам хийсэн. Түүнийг бүрэн дэмжиж байгаа шүү. У.Хүрэлсүхийг ялахад МАХН-ын үүрэг их байсан. Харин У.Хүрэлсүх хэлсэн дээ хүрсэн мужик

Avatar

Зочин 2021-08-11 202.21.108.250

Сэтгүүлч ээ! Чи ард иргэдийн дунд яс хаясан юм бичихээ болиоч!

Avatar

Зочин 2021-08-11 202.126.89.235

ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНО ГЭДЭГ ДЭЭ ХОХЬ НЬ 5СЯА. ЭНХБАЯР ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ ШУЛАМ БОЛСООН ХӨӨРХИЙ, ХАРИН ХҮРЭЛСҮХ БОЛ УГААСААН Л УВАЙГҮЙ ТВАРИШ ХУЛХИСҮХ НЭРТЭЙ БАЙМААР ДОГНЫ ХҮҮХЭД ШҮҮДЭЭ

Avatar

Зочин 2021-08-11 66.181.190.34

Уншчив уу

Avatar

Зочин 2021-08-11 66.181.188.188

Тэглээ, ойрд хараагүй зүйрлэлүүдийг ашигласан нь дажгүй санагдлаа
Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна гм

Avatar

Зочин 2021-08-11 66.181.190.34

Энэ Эрхэс гэгч АНаа сайлах нь мангасыг магтахтай адил, МАН-ыг гутаах нь эзнийхээ өмнө хүлээсэн үндсэн ажилбар нь. Н.Энхбаяр МАН-д ирсэн ирээгүй, монголын хамгийн өндөр рейтингтэй Хүүк, МАН хоёр ялах нь маш тодорхой байсан, үүнийг хашир Энхбаяр мэдэхтэйгээ, тэгэхдээ 50000 гишүүн төрхөмдөө ирсэн нь аль альдаа оносон. АН нэг зуун мянга хүрэхтэй үгүйтэй гишүүнтэй нь харагдсан

Avatar

23144 2021-08-11 66.181.179.9

Одоо яая гэх вэ.өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Шуналын тулам минь хохьчин. Ард түмнээ биш ампицлахаар бурхан шийтгэж бгаа

Avatar

Зочин 2021-08-11 202.126.89.104

Н.Энхбаяр авчирч өгсөн 50 мянган гишүүнээ хэд дахин үржүүлчихэж чадах л хүн дээ. Одоохондоо МАН-ын удирдлагуудын байр суурь, хийж байгаа алхмыг ажаад сууж байгаа байх. Хэсэг хугацаанд хүчээ сэлбэж байгаа босоод ирэхэд МАН-ыг эвгүйтүүлж мэдэх л байх шүү.

Avatar

Зочин 2021-08-11 43.242.243.250

Хаха. Өөрөө их ойрын хүн болтой. 5000 босговол их юм бөйхаа.

Avatar

Зочин 2021-08-11 202.131.245.34

Мэдрэл муутай Энхбаяр МАН*–тай тохироо хийлээ ч гэсэн Батшугар нь дэвшээд гарч чадахгүй нэг суудлыг өөр намд алдана. МАН тийм тэнэг хийх нам арай биш байх ооо. Батшугар гэж нусаак одоо улс төрөө болиод гэр орон эхнэр хүүхэд гэж байдаг бол тэд нийгээ халамжилмаар юм доо. Алийн болгон аавынхаа үгээр аавынхаа хормойд наалдаж амьдрах гээл байгаа пм болдоо. Одоо хөгширч үхлээ ш дээ. НАМ НАМ гэж далдагнаж гүйгээд яс юман дээр тоодог ямар ч амьтан байхгүй ш дээ. Ичих булчирхай гэж байдаг юм болвуу.

Avatar

зочин 2021-08-11 66.181.182.158

удамтай байхаа Энхбаярыг аав нь дагуулаад амралт сувилалд амрч байга тэр үеийн томчуул дээр дагуулан танилцуулаж явсан гэж үг байдаг Аавынхаа замаар аав хүний гэр бүлийн уламжилалаараа л явж байна шүү дээ

Avatar

Бат 2021-08-11 103.14.37.6

Одоо монголын улс төрийн үндсэн зорилго нь Хүүкийг шоронд хийх биз дээ, гэтэл юун Энхбаяр вээээ

Avatar

я 2021-08-11 192.82.90.187

Энхбаярыг улс төрөөс эайлуулж эрүүл мэнд ар гэрийг нь сүйрүүлж амьтан болгосон хүн бол Нямдорж Баяр хоёр шүү дээ Энэ бол ард түмний нүдэн дээр ил байгаа

Avatar

Egel aav 2021-08-11 202.126.89.87

Huugee, huugiinhee amidral mon chanariig bodoochee, ooriih in amidralaar amidruulaach!!!

Avatar

maxh gishun 2021-08-11 202.126.88.230

hurdan butsaad garaacj ee ah aa hahaahA

Avatar

Зочин 2021-08-11 192.82.67.253

Цай овогт пастор элбэгдорж Ж.Эохэсийн амаар унгас алджээ?

Avatar

Н 2021-08-11 115.131.13.155

Хүрэлсүх үнэн хударгагүй шааж байна даа Баттулгыг муриад дараа нь Энхбаярыг хулхидаад Өөртөө баахан дайсан бэлдээд л байна дааа наад суудалдаа мөнх суухгүй шүү Ард түмэн дургүцгээ хүргэвэл аваад чулуудчихаж чадах л байх шүү Танай МАН мөнхөд ялна гэж байхгүй шүү Ирээдүйгүй нам болж байгаагаа мэдэж байна уу? Дараагийн тархийг нь барих хүнээ эртхэн сонгож байхгүй бол 6 жил чинь дорхноо дуусна шүү Одоо нэг жил нь дууслаа. Хулчгар хүн дуурайх өвчтэй хүрэлсүх юм хийнэ гэж байхгүй ээ

Avatar

ДОРЖ 2021-08-11 59.153.115.66

МАН ЫГ ДОТРООС НЬ ЗАДЛААД ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ЭНХБАЯР ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДВАЛ ОЛОН ТҮМЭН АЛТААР ХӨШӨӨ БОСГОЖ ӨГНӨ. ӨӨР ХҮСЭХ ЗҮЙЛ АЛГА.

Avatar

Иргүн 2021-08-11 202.179.25.226

Юуны чинь алтаар хөшөө босгох. Улс,Үндэстэнд учруулсан ноцтой хор хохирлоо хумсны толион чинээ л цайруулсан явдал болох юм. 31 жилд хийгдсэн гэмт хэргийг нуун дарагдуулсныхаа төлөө буцаж шоронд сууж ялаа үүрэх ёстой

Avatar

ҮНЭН 2021-08-11 150.129.140.39

ЭНХБАЯР БОЛ УЛС ТӨРИЙН ЯАШКАА

Avatar

Зочин 2021-08-11 66.181.176.142

Сайн бичжээ. Яггүй үгийг холбож

Avatar

Зочин 2021-08-11 103.57.95.117

Ямар ч эрх мэдэлгүй тамга тэмдэгээр ер нь яах ч билээ дээ. Н.Энхбаяр маш зөв алхам хмйсэн. Түүнийг бүрэн дэмжиж байна. Н.Энхбаярын үйлдэл АН болон олон амьтны дургүйг их хүргэж дээ Ашгүй дээ зорьсондоо хүрчээ. Хаха

Avatar

Зочин 2021-08-11 103.57.95.117

Жинхэнэ өдөөн хатгасан, хүний зэвүүн хүргэсэн нийтлэл ухаантай ёстой хогийн вм бичжээ. Эндээс даана ч авах юм алга. Харин Ж.Эрхэс чинь жинхэнээрээ там руугаа зайлмаар тмйр байна даа . Буруу цаашаа болмой

Avatar

Зочин 2021-08-11 202.9.40.112

Ц.Элбэгдоржийн үзэл суртлын гол төлөөлөгч Ж.Эрхэс бол эзнийхээ үгээр юм бичиж амьдралаа зогоож байна. Ж.Эрхэс бол ард түмэнд хэрэгтэй мэдээлэл бол огт бичдэггүй. Дандаа МАН-ыг муулсан хагалан бутаргах гэсэн, АН-ын нэр бүхий хүмүүсийг магтан дуулсан юм л бичнэ шүү дээ. Олон жил ийм л юм бичиж байна. харин овоо хөрөнгөжиж чадсан болов уу

Avatar

Зочин 2021-08-11 192.82.67.253

Элбэгдорж өөрөө бичсэн байна аа.

Avatar

Зочин 2021-08-11 172.58.139.220

Jerhes jinhene nohoin g*** bna daa

Avatar

Болд 2021-08-11 202.126.89.249

Ард тумэн мартахгуй шуу дээ худлаа хэлсэнд хун маш дургуй энэ удаа ингээд хуурлаа гэхэд ард нь зондоо сонгууль бгаа шуу дээ юу гэж авгай хуухэд шиг хуурах вэ дээ битгий яс хая

Avatar

Зочин 2021-08-11 126.116.39.86

Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж энэ дээ.

Avatar

Зочин 2021-08-11 202.55.191.46

гохинэээ

Avatar

Уншигч 2021-08-11 103.57.93.203

Энхбаяр төрд хэрэгтэй зайран шүү.

Avatar

Зочин 2021-08-11 202.9.47.45

ene hunees aih shaltgaan bnaa, ingetlee eldevleh hereggui l yumsan

Avatar

Odoo Sain bod ! bodoo ! Neg Ger Bolson Yum chin Neg togoonoos hool idej baigaa yum chin Dairaa Alban avaldaa odoo l avahgui bol tsaashdaa hezeech avahgui 2021-08-11 202.9.40.60

Ehleed l Buruu Ajilhaar iim yum bolj baigaa shuu de ? Odoo tes hundlun buruu erchtei yavaad bn shuu !
Ehleed Hygee bish ! Olon Hamt Yavsan Namiin Nuhduu bodoh Hergtei baisan shuu Uuriin Humuusee " Alban Tushaal " Ajil uguh hergtei baisan shuu !
Odoo Hyleej Duuslaa geed l Negent Bidend Ochih Gazar Baihgui Ochih Ayugui Ulsaa
Geed Odoo dairah hergtei !
MAXN + MAN = Neg Ger

Avatar

Зочин 2021-08-11 59.153.115.38

бүгд шоронд байх ёстой авилгачин хулгайч юмнуудыг дээрээ залсан ард түмэн

Avatar

Зочин 2021-08-11 122.201.31.124

Ийм хагаралдуулах юм бичихээ болчихвол яасын, үргэлж л хагарсан бутарсан, хэрэлдэж муудалцсан зүйлийг хүлээж байхын.

Avatar

Зочин 2021-08-11 202.9.46.196

Гохичинээ

Avatar

Зочин 2021-08-11 202.55.188.44

гйлгачингуудын төрийг гулгачингууд л байгуулна өөсдийгөө хөгжүүл хөгжсөн тэр түвингөөсөө төрөө сонго.

Avatar

миьЬ 2021-08-11 64.119.26.206

Тэнэг н**ш хохь нь үхээсэй

Avatar

Батболор 2021-08-11 64.119.22.31

Энхбаяр Хүрэлсүх нар маш ухаалаг шийдвэр гаргасан даа.Олон олон ялалт хүлээж бна даа.Эвлэвэл бүтнэ ховловол гутна гэдэг

Avatar

Шийдвэр намын удирдлагын түвшинд санал нэгдсэн 2021-08-11 66.181.187.64

Э.Батшугар СХД-д УИХ-н сонгуульд нэр дэвшин МАН-с өрсөлдөх нь тодорхой болсон шүү дээ. Мөн ялалт байгуулах магадлал хамгийн өндөр АН хуваагдлын шок үргэлжлэх төлөвтэй. МАН-с гарч байгаа бусад нэр дэвшигчийн нэр бол зүгээр л өнгөлөн далдлалт улс төрийн тоглолт ард түмэнд зориулсан жүжиглэл

Avatar

Зочин 2021-08-11 202.55.188.44

гйлгачингуудын төрийг гулгачингууд л байгуулна өөсдийгөө хөгжүүл хөгжсөн тэр түвингөөсөө төрөө сонго.

Avatar

Irgen 2021-08-11 202.9.47.21

2 nam negdsen ywdliig 'communistuud' ch geh shig medee bichigch min dandaa muulsan doromjilson medee oruuldagaa bolimoor yum.

Avatar

Зочин 2021-08-11 202.126.89.78

Чи уншихаа болио коммунист минь

Avatar

Зочин 2021-08-11 202.9.46.133

Энхбаяр одоо мөнгөтэй Тулга, Жаамиа хоёр албан тушаалтай болсон. МАХН-ын гишүүд л хоосон хоцорсон.

Avatar

Зочин 2021-08-11 66.181.183.82

Дүр эсгэсэн анархист ардчилагчдын хулгайчууд бас яс хаяж МАН-ыг хагалах бутаргах, талцуулах тэмцэлдүүлэх оролдлого хийж байгаа нь энэ юм б**х даа.Бусдыг өдөж, муу санаа гаргаж, хорлон сүйтгэх ажил явуулж, нийгмийг бусинуулах, дэг журам эмх цэгцгүй байдал үүсгэх гүжирдэж гүтгэхээс ээс өөр чадах юм тэдэнд байхгүй.Тэдний боддог юм нь төрд гарах ,албан тушаал зайдагнах, нийгмийн хөрөнгийг идэж цуслах , ходоод рүүгээ гүзээлэх.Бусдыг өөр шигээ бүү бод. Өчүүхэн амьтад.

Avatar

zochin 2021-08-11 202.179.27.113

bas l zevuun eoozguidee ter Enchbayar!!!, yasanch duulgavartai tomootoi chuu ve! ter Batschugar?, ug n aav, eejtei schuumjleltei chandach estoi. Zaluu chuuched ooriin uzel bodloor amidrach estoi.. ( daraan bas ymar chuuched n garch irech boloo ) ?, eh b** uzegd

Avatar

Зочин 2021-08-11 202.55.188.101

Meht mehendee

Avatar

Orhon 2021-08-11 66.181.161.95

Hend hamaatai yum hogiin sait dandaa Yas shidne

Avatar

Зочин 2021-08-11 66.181.178.105

Сайхан шордож шрүпдэж өгөх юмаа!! Одоо нөгөөдөх нь ханцуй шамлаад босоод ирвэл бүүр ч гоё болно доо.Ккк.

Avatar

Зочин 2021-08-11 66.181.161.66

Кккк Энэ балайгүүгээр улс төр бвал яасийн төрийн хутгуур түмний шившиг,шуналын тулам,амьд мангас,эмийн боол

Avatar

Зочин 2021-08-11 202.126.88.190

kkk bas genedej hanahgvi uma ! ih shunal hetzvv

Avatar

Зочин 2021-08-11 124.158.92.36

Ene odoo idej uuj hanasan bol odoo bolno bizde,etses svvld ni shorond suuchaad odii nasan dre odoo twan amgalan amidrah ni olziitei bishvv.Vneheer yasan tsadaj hanadaggvi setgel geech ni ahij yu hvseed ingeed uls tortei hutgaldaad ybdag bna.Vhtelee hutgaldaj zuuraldaj ybah sanaatain bhda hoorhiis,iim hvmvvseer l dvvrsen bolhoor mongol uls hogjihgvi yduu buurai oron bsaar bgamda.Hanaj tsaddaggvi shorond suugaad ch oilgohgvi ingeed ulairch zvtgeed bdg shunalaa hayaj chaddaggvi iim hvmvvsiin ve ong

Avatar

Схд иргэн 2021-08-11 103.10.23.157

Энэ төр тультраа хүүхдүүдээр дүүрэхнээ батшугар юу ч хийж дийлэхгүй шүү схчуудаа

Avatar

Зочин 2021-08-11 202.126.90.107

УЛААНБААТАРТ АРД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ЕР УХАМСАРЛАХГҮЙГЭЭР ӨӨРСДӨӨ АЛИВАА БАРАА ТАВААРЫН ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭН ЭРЭЛТИЙГ ОГЦОМ ӨСГӨХ ЗАМААР БАРААНЫ ҮНЭ ХӨӨРӨГДӨЖ БУЙ нь ХАРАМСАЛТАЙ….!!!
АПТЕКУУД Л ГЭХЭД ЦЭНХЭР СПИРТЭЭ ЗАРАХГҮЙ, " УГААСАА ЦААНААСАА ТАСАРСАН , СПИРТ БОЛ ӨНДӨР ЭРЭЛТТЭЙ БАРАА ЮМ" ГЭЖ ХЭЛЭЭД Л ХАГАС ЖИЛ ГАРАН БОЛЛОО…..ЯАНА ВЭ…..ЦЭНХЭР СПИРТ ШИГ ХОВОР БӨГӨӨД ҮНЭТ БАРАА АЛГАААА

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-11 192.82.64.190

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ,ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ ҮНЭНЧ ХҮНИЙ ШИЙДЭЛ Л ДЭЭ ,,,,ТҮҮНЭЭС ЭНХБАЯРЫН ШУНАЛ ГЭЖ ЮУ БАЙХАВ ,,,ТЭР УХААНТАЙ БОЛОХООР ЗӨВ ЦАГТ НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН ХЭРЭГ ,,,,ОДОО ТҮҮНИЙГ БААЛАХҮЙ Л ДЭЭ ,,,,,ТЭГЭЭД ТҮҮНИЙ НЭР ТӨР ЦЭВЭРШИЖ ХОЙЧ ҮЕ, ИРЖ БАЙГАА ЦАГТ ТЭР ХҮН НЭР ТӨРТЭЙ ҮЛДЭНЭ ДЭЭ ,,,,,ЯГААД ГЭВЭЛ 1937 ОНЫ ХЭЛМЭГДЛИЙГ СӨХӨЖ ТУРШЛАГЫГ ТҮҮН ДЭЭР ХИЙСЭН ХЭРЭГ ,,,,,МОНГОЛЧУУДЫН ИХ ӨРИЙГ ДАРАХ ТИЙМ Ч АМАР ЗҮЙЛ БИШ ДЭЭ ,,,

Avatar

Зочин 2021-08-11 202.126.88.140

МАХН 2024 онд Засгийн бүх эрхийг авах байлаа.

Avatar

Зочин 2021-08-11 103.229.120.33

Энхбаяр тэнэг биш, ийм нехцел уусэхийг мэдэхийн дээдээр мэдэж байсан нь гарцаагуй, тиймээс бэлдсэн юм ч бий л биз, харж л байя даа, одоохондоо бол юу ч болоогуй л байна

Avatar

Bd 2021-08-11 64.119.20.214

Atshugar shig nusaar bid yahiin, uuriign gishyyn bolgo

Avatar

Зочин 2021-08-11 103.229.122.166

Хаашаа юм бэ гэр бүлээрээ монголыг удирдах гээд байдаг юмуу Энхбаяр гэж луйварчин хүү нь бол бүтэхгүй гар. Биднийг тайван байлгаач энхбаяр гуай

Avatar

Зочин 2021-08-11 202.179.27.236

ээбээгийн сайт хэлмэгдсэн хүнийг ингэж бичиж болохгүй шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж