Пёньян холбоо барихыг оролдсон ч Сөүл тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Пёньян холбоо барихыг оролдсон ч Сөүл тоосонгүй

Пёньян холбоо барихыг оролдсон ч Сөүл тоосонгүй

БНАСАУ, БНСУ хоёр улс хэдхэн долоо хоногийн өмнө харилцаа холбооны оффисоо дахин байгуулж, хурцадсан харилцаагаа бага зэрэг зөөлрүүлсэн билээ. Гэвч Вашингтонтой хамтран цэргийн сургуулилалт хийх гээд тун завгүй байгаа Сөүлтэй Пёньян ярилцахаар залгасан нь бүтэлгүйтэв.

Тус үйл явдал болохоос хэдхэн цагийн өмнө Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэж байгаагаа хатуу илэрхийлж, шанг нь хүртээхээ амласан юм.

Хэдийгээр хоёр улсын мөргөлдөөн 1953 онд дууссан хэдий ч одоог хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа билээ. Тиймээс ажиглагчид Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй хэмээн үздэг юм.

Өмнө нь хоёр тал өдөрт хоёр удаа харилцаа холбооны оффиссоороо холбоо тогтоож, байдлаа илтгэцгээдэг байв. Гэвч 2020 оны энх тайвны уулзалт бүтэлгүйтсэнээс болж Умард Солонгосын тал харилцаа холбооны опффисуудаа дэлбэлэн сөнөөсөн билээ.

Холбоотой мэдээ

Пёньян гэнэтийн дайралтын хүчээ нэмнэ гэв

Пёньян гэнэтийн дайралтын хүчээ нэмнэ гэв

Харин өнгөрсөн сард Мүн Жэ Ин, Ким Жон Ун хоёр харилцаагаа эргэн сэргээхээр тохиролцож, дахин харилцаа холбооны оффисуудыг шинээр байгуулсан аж.

Гэтэл Сөүл дараа долоо хоногт нь Вашингтонтой хамтран жил бүрийн цэргийн сургуулилалтаа эхлүүлэхээ зарласан юм. Сүүлийн жилүүдэд Сөүл умард хөршийнхөө цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаар тохиролцоонд хүрэхийг эрмэлзэн сургуулилалтуудаа багасгаад байсан ч энэ оны хувьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн байна.

Иймд Умард Солонгосын эрх баригч нар илт дургүйцэж, Вашингтонд хандан цэргүүдээ Солонгосын хойгоос хол байлгахыг анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж