Оюутолгойн ажилчид 1 сая хүрэхгүй цалин авч байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ажилчид 1 сая хүрэхгүй цалин авч байна гэв

Оюутолгойн ажилчид 1 сая хүрэхгүй цалин авч байна гэв

Монгол Улсад анх удаа шүгэл үлээх платформыг өчигдөр /2021.8.10/ байгуулжээ. Өмгөөлөгч, шүүгч, хуульчдаас бүрдсэн энэхүү үйл ажиллагаа нь эрх нь зөрчигдсөн иргэн, аж ахуй нэгжийн асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилготой. Нийгэмд болж байгаа шударга бус, хууль бус үйл ажиллагааны талаар бидэнд мэдээлбэл анхан шатнаас олон улсын шийдвэрлэх шатны шүүх хүртэл явах боломжтой болж байна.

Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбооны НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангай:

-Уул уурхайд салбарт хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой олон асуудал гарч байна. Ажлын байрны дарамт, хүний эрхийн зөрчил, бэлгийн дарамт болон гэмт хэргийг шинжтэй гомдол мэдээлэл их ирсэн. Гадаад, дотоодын уурхайчдын цалин хангамж харилцан ялгаатай байдлаас болж эрх нь зөрчигдөж нас барсан, бие нь өвдсөн хүмүүсийг үл хайхарч хөдөлмөрийн хууль, хүний эрхийг зөрчсөн асуудал маш олон байна. Тухай бүрт нь хандах ёстой газарт нь хандаж, өргөдөл гомдол өгсөн ч албан мэдээ гаргаад  өнгөрүүлдэг жишиг тогтсон. "Оюутолгой" компани16 мянган хүнийг ажлын байраар хангаж, хангалттай цалинг өгч байгаа гэдэг. Бодит байдал дээр 12-13 мянган ажилтан нэг сая төгрөг хүрэхгүй цалин авч байна. Тэд өнөөдөр өргөдөл бичиж, гарын үсгээ цуглуулж явуулсан байгаа.

Мөн "Хишиг арвин Индустриал" компани Covid-19 нөхцөл байдалд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Бид аль нэг компаний нэр хүнд, эрх ашигт халдаагүй. Ажлын байранд халдварыг санаатайгаар тарааж, халдвар авсан хүнийг тусгаарлахгүйгээр ажиллуулсан. Үүнээс гадна "Бүрдэл майнинг" компани 1300 гаруй ажилчныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг нэг жилийн хугацаанд төлөөгүй байна. Амралтын мөнгийг олгодоггүй, бэлгийн дарамт үзүүлсэн, ажлын байранд нь зодсон зэрэг тохиолдлууд бүртгэгдсэн байгааг бидэнд мэдээлсэн. Энэ асуудлууд дээр хэн ч хариуцлага хүлээгээгүй. Тиймээс уурхайчдын эрх ашгийг зөрчсөн уул уурхайн компаниуд дээр анхаарал хандуулах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж