Элон Маскийн Starlink сүлжээ энэ онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Элон Маскийн Starlink сүлжээ энэ онд ашиглалтад орно

Элон Маскийн Starlink сүлжээ энэ онд ашиглалтад орно

Дэлхийн толгой баячуудын нэг Элон Маскийн хиймэл дагуулын цахим сүлжээний Starlink компани гурван жилийн дотор зорилгоо биелүүлж дэлхийн аль ч цахим сүлжээнээс илүү хурдаар мэдээлэл дамжуулах болжээ. Хэдий тийм ч тус цахим сүлжээ одоохондоо хараахан бүрэн ашиглалтад ороогүй, туршилтын шатандаа байгаа учир зарим нарийн зүйлс тодорхойгүй байгаа юм.

Одоогийн байдлаар Starlink компани нийт 1700 гаруй хиймэл дагуул хөөргөж байрлуулаад буй. Тэд долдугаар сард шинэ хиймэл дагуул хөөргөөгүй ч энэ сард хоёр удаа пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр Америк тив, Канад, Нэгдсэн Вант улсыг бүрэн бүрхсэн хиймэл дагуулын сүлжээ бэлэн болох юм.

Starlink компани АНУ-ын сансар судлалын NASA агентлагтай мэдээлэл хуваалцах тухай гэрээ хэдийн байгуулаад амжсан бөгөөд сүлжээний чанарыг сайжруулахын тулд хиймэл дагуулуудыг илүү нам байрлалд байрлуулахаар холбооны харилцаа холбооны комисстой тохиролцоонд хүрээд буй.

Ийнхүү шинэ цахим сүлжээ ашиглалтад орох дөхсөнд Starlink компани хэрэглэгчдээс урьдчилсан захиалга авч эхэлжээ. Тэдний мэдээлж буйгаар бол Starlink сүлжээ дэлхийн хаана байхаас үл хамааран секундэд 300 мегабайт мэдээлэл дамжуулах хурдыг амлаж байгаа юм.

Одоогийн байдлаар нийт 500 мянган хүн урьдчилсан захиалга өгсөн бөгөөд тэдний 90 мянга нь аль хэдийн туршилтын журмаар цахим сүлжээг ашиглаад эхэлжээ. Үйлчлүүлэгчдийн хэлж байгаагаар Starlink сүлжээ туршилтын шатандаа байгаа ч бусад сүлжээнээс илүү хурднаар цахим орчинд мэдээлэл солилцох боломж олгож байгаа нь талархууштай гэнэ. Мэргэжилтнүүдийн хэмжсэнээр туршилтын журмаар сүлжээнд нэвтэрч буй хүмүүсийн доод хурд секундэд 200 мегабайтаас дээш байгаа аж.

Элон Маскийн төлөвлөж байгаачлан Starlink сүлжээ энэ онд туршилтын журмаа дуусгаж, албан ёсоор ашиглалтад орох аж. Ингэснээр АНУ-ын умард хэсэг, Канадын өмнөд хэсгийн хэрэглэгч нар хамгийн хурдан хиймэл дагуулын цахим сүлжээг ашиглах боломжтой болох юм. Харин цаашид Starlink компани хиймэл дагуулуудаа үргэлжлүүлэн хөөргөж, дэлхийн бусад орнуудад сүлжээгээ нэвтрүүлж эхлэх аж.

Эцэст нь 2030 онд хиймэл дагуулын тоо 12 мянга хүрч, дэлхийг бүрэн тойрсон хиймэл дагуулын сүлжээ бэлэн болох төлөвлөгөө бий гэнэ. Гэхдээ тэгээд зогсохгүй хиймэл дагуулын тоог дараагийн хэдэн арван жилийн турш нэмсээр 42 мянга болгох хэтийн зорилго бас бий аж.

Одоогийн байдлаар тус сүлжээний төлбөр сард 99 ам.доллар гэнэ. Мөн шинэ хэрэглэгч нар 499 ам.доллароор хиймэл дагуулаас долгион хүлээж авах тавган хүлээн авагч, утасгүй интернет цацруулагч төхөөрөмжүүдийг худалдан авах шаардлагатай бөгөөд шинэ төхөөрөмжийн тээврийн хөлс 50 ам.доллар гэнэ.

Эх сурвалж: TOMSGUIDE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж