"Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй" | News.MN

"Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй"

COVID-19

"Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй"

"Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй"

“Дельта” хувилбар сүргийн дархлаа үүсэх аливаа боломжийг үгүй хийж байгааг Оксфордын вакцины багийн ахлагч тэргүүтэй эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тиймээс тэд бүх нийтийг хамарсан үр дүнгүй шинжилгээг зогсоож, Covid-19-тэй аль болох зохицож амьдрах саналыг холбогдох албаны хүмүүст уламжилсан юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийт хүн амыг халдвараас сэргийлэх боломжгүй болсон энэ үед халдварын хүнд хэлбэрээс зайлсхийх нь хамгийн үр дүнтэй арга гэжээ.

Оксфордын вакцины багийг ахалж буй профессор Эндрю Поллард “Дельта хувилбараар вакцин хийлгэсэн хүмүүс хүртэл халдварлаж байна. Энэ нь вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй гэдгийг харуулж байгаа юм” гэжээ. Их Британид насанд хүрсэн хүн амын ¾ нь вакцины хоёр тунд хамрагдсанаас гадна вакцинжуулалтаар 66900 хүн өвчний хүндрэлээс сэргийлж чадсан гэж тус улсын Эрүүл мэндийн газраас өчигдөр мэдээлсэн юм. Гэвч мэргэжилтнүүд халдварын тархалтыг зогсооход энэ үзүүлэлт огт хангалтгүй гэж үзжээ.

Covid-19-ийн асуудлаарх бүх намын парламентын бүлэгт хандан профессор Эндрю Поллард хэлэхдээ “Бид вакцинаар сүргийн дархлаа тогтоох ямар ч боломжгүй боллоо. Учир нь вирусийн шинэ хувилбарууд вакцин хийлгэсэн хүмүүст хүртэл халдварлах чадвартай байна” гэсэн юм. Их Британи саяхныг хүртэл хэр олон британичуудыг вакцинжуулна төдий чинээ сүргийн дархлаа үүснэ гэж үзэж байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүл гэхэд вакцинжуулалт дархлаажуулалтын хамтарсан хороо өвлийн давалгаанаас сэргийлэх үүднээс 16-17 насныхан вакцин хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байв.

Гэвч Английн нийгмийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдолд вирусийн үзүүлэх ачаалал вакцин хийлгээгүй хүмүүсийнхтэй ижил байгааг тогтоожээ.

Зүүн Английн их сургуулийн анагаах ухааны профессор, халдварт өвчний мэргэжилтэн Пол Хантер “Вирус вакцин хийлгэсэн хүмүүст халдварлаж байгаа тул сүргийн дархлаа гэдэг ойлголтыг мартах хэрэгтэй боллоо. Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар вакцинжсан хүмүүс вирусээс 50 хувь хамгаалагдаж байгаа нь тогтоогдсон” гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Сovid-19-ийн талаар зөвлөгөө өгдөг профессор Хантер цар тахал нутагшмал шинжтэй болсон тул мэдээлэл цуглуулах болон бүртгэх аргаа өөрчлөх хэрэгтэй болсныг анхааруулжээ. “Бид халдварын тоо болон эмнэлэгт хэвтсэн эерэг тохиолдлуудыг мэдээлэхээс татгалзаж оронд нь Covid-19-ийн улмаас хүндээр өвчилж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх шаардлагатай байна. Ингэснээр бид асуудал бага учруулж байгаа өндөр тоон мэдээллээс айж сүрдэх шаардлагагүй болно” гэсэн юм. Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид ирэх есдүгээр сараас эхлэн вакцины гурав дахь тун хийгдэхээр болсныг өчигдөр мэдэгдсэн.

Харин профессор Эндрю Поллард бүх нийтийг хамарсан шинжилгээг зогсоохоос нааш иргэдийг вакцинжуулах ажиллагаа хэзээ ч зогсохгүй гэдгийг анхааруулав. Тэрбээр “Хэрэв бид бүх нийтийн шинжилгээний хойноос хошуурч, шинжилгээний дүнг харж сэтгэлээ чилээсээр байх аваас иргэдийг вакцинжуулах хөтөлбөрийг үр дүнгүй явуулж, шийдвэрлэх боломжгүй зүйлийг шийдэх гэж цаг хугацаа алдах болно. Тиймээс зөвхөн шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, тавгүй мэдрэмжтэй байгаа хүмүүсээс шинжилгээ авч шаардагдах эмнэлгийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Нийгмийн харилцааны хувьд биеийн байдал сайн байгаа хүмүүс хичээл сургууль, ажил төрөлдөө явбал зохилтой” гэжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-11 202.126.89.99

Odoo bolij uz zugeer amidarmaar bna

Avatar

Зочин 2021-08-11 202.126.89.99

Odoo bolij uz zugeer amidarmaar bna naad balai uvchinuu bitgii yriad bicheed bai

Avatar

Заагч 2021-08-11 202.9.46.24

Хог вирус хятад вакцин Монголчуудыг алсаар хог вирус хятадыг устгавал дэлхий цэвэршинэ

Avatar

зочин 2021-08-11 64.119.31.172

орос ах чинь бидэнд вакцин өгөагүй шүү, аманд ч үгүй хамарт ч үгүй юм хялайлгаад тахалаар үхэцгаа гээд шүлсээл нулимсан шүү. харин хятадаас хангалттай хэмжээний вакцин ирүүлж тусалсны ачаар монголчууд цар тахлыг хохирол багатай давж байна. халдвар аваад хүндэрсэн нас барсан хүмүүсийн 90 гаруй хувь нь вакцин хийлгээгүй оркууд байсан шүү.

Avatar

Зочин 2021-08-11 192.82.70.7

Haana tsar tahliig davaad bgaan bol?

Avatar

Зочин 2021-08-11 59.153.115.209

Hudlaa medeelel. Ooroo ooriigoo uguisgesen.

Avatar

Зочин 2021-08-11 202.126.90.92

Баттулга ерөнхийлөгчийн маань өөрийн биеэр явж хөөцөлдөж 30 мянган хониороо олж ирсэн, ганц ажил, Вероцел вакцинийг харлуулах гээд та нар чадахгүй ээ!!!!

Avatar

Жирийн иргэн 2021-08-11 202.131.226.86

Халдвар хамгааллын дэглэмээ бариад л хэвийн амьдралдаа орохоос өөр замгүй, хувь хүмүүс дархлаагаа дэмжээд, өөрсдөө хариуцлагтай байх хэрэгтэй, тэрнээс хүмүүсийг вакцинаас хамааралтай байлгах хэрэггүй, зохиомлоор гаргаж авсан нь батлагдсан ш дэ.

Avatar

Зочин 2021-08-11 64.119.24.28

За тэр харав уу. Өнөө УОК-ын "эрдэмтэдийн зөвлөл" нэртэй малнууд аа. Бас тэдний тэнэг тооцоо судалгаа гэдэгт итгэж ард түмэн ээ зориудаар өвчлүүлсэн МАН-ын малнууд аа. Вакцин бол ковидын эсрэг ямар ч үр дүнгүй, зүгээр л асар том бизнес заль мэх, бас асар хөнөөлтэй биологын дайралт хорлол.. гээд л, гадаадад ч дотоодод ч бүр өндөр мэргэжлийн хүмүүс болон нууц мэдээлэлд ойр байсан эх сурвалжууд олонтаа анхааруулсан. Ши даргадаа оноо авах гэж ард түмэн ээ хорт туршилтанд тушаасан та нар сөнөнө.

Avatar

Иргэн 2021-08-11 66.181.161.24

Дэлхий нийтээр ковид- 19 нэрийн дор халамжаар амьдрах хүсэлтэй болоо юу. Муу дадал заншил нутагших бий .

Avatar

Зочин 2021-08-11 202.21.109.82

ӨВЧИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж