Д.Чойжамц: Номун хан өргөмжлөлийг маргааш гардуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Д.Чойжамц: Номун хан өргөмжлөлийг маргааш гардуулна

Д.Чойжамц: Номун хан өргөмжлөлийг маргааш гардуулна

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд маргааш /2021.08.12/ Тэргүүн хамба ламд бат оршил өргөх хурал болно. Энэ талаар Д.Чойжамц хамба ламаас тодрууллаа.

Тэрбээр “Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд маргааш буюу наймдугаар сарын 12-нд Тэргүүн хамба ламд бат оршил өргөх хурал номын үйл ажиллагаа болно. Бат оршил өргөх хурал гэдэг нь шашны ёслол юм даа. Хамба ламдаа зориулан урт наслахын тухайд лам нар хааяа нэг бат оршуулах тухай ном уншдаг. Энэ үеэр Номун хан өргөмжлөлийг давхар гардуулна. Хамгийн гол нь бат оршил өргөж ном хурна” гэв.

Бурхан шашны ном хурах ёслол наймдугаар сарын 12-ны 09:00-13:00 цагийн хооронд Батцагаан дуганд болох гэнэ. Уг үйл ажиллагааг МҮОНРТ-ээр орон даяар шууд дамжуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
165
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж