БНХАУ Дельта хувилбарыг тогтоон барьж чадаагүй 47 даргыг шийтгэв

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

БНХАУ Дельта хувилбарыг тогтоон барьж чадаагүй 47 даргыг шийтгэв

БНХАУ Дельта хувилбарыг тогтоон барьж чадаагүй 47 даргыг шийтгэв

БНХАУ-д цар тахлын халдварын нөхцөл байдал жил гаруйн хугацаанд байгаагүйгээрээ дордсонд мөн өндөр халдвартай Дельта хувилбарыг тогтоон барьж чадаагүй орон нутгийн 47 даргад шийтгэл хүлээлгэжээ.

Хамгийн сүүлд Нанжин хотод эхэлсэн халдвар өдгөө Хятадын 31 мужийн талаас илүүд нь тархаж, гурван долоо хоногийн дотор халдварын тоог 1000 гаруйгаар нэмсэн аж. Тиймээс эрх баригч нар нэн даруй хатуу хөл хорио тогтоох, иргэдийг нийтээр нь шинжилгээнд хамруулах, хязгаарлалтуудыг чангатган сунгах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.

Энэ мэт хатуу чанга арга хэмжээ анх цар тахлын халдвар дэгдэж, Хятадыг айдаст автуулж байсан 2020 оны эхэн үеэс хойш дахин давтагдаагүй өдийг хүрсэн билээ. Түүнчлэн орон нутагтаа эрх баригчдын шийдвэрийг хангалттай хэрэгжүүлж, халдварыг тогтоон барьж чадаагүй дарга нарыг шийтгэсэн нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Тухайлбал, орон даяар орон нутгийн засгийн газар, эрүүл мэндийн комисс, эмнэлэг, нисэх буудлуудын дарга нар зэрэг 47 хүнд цар тахлын халдварыг хянахад хайхрамжгүй хандсан хэмээн шийтгэл хүлээлгэсэн тухай төрийн мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн аж.

Жишээлбэл, Жиансу мужийн нийслэл Нанжин хотод л гэхэд 15 даргыг Нанжины олон улсын нисэх онгоцны Локоу буудалд халдвар тарахад хариуцлага алдсан хэмээн шийтгэсэн талаар Хятадын эрх баригч Коммунист намын сахилга бат шалгах төв комисс мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр долдугаар сарын 10-нд ОХУ-аас ирсэн нислэгээс болж тус нисэх буудалд халдвар тархсан байж болзошгүй гэнэ. Учир нь долдугаар сарын 20-нд буудлын ажилчдыг ээлжит шинжилгээнд хамруулахад есөн цэвэрлэгч халдвар авсан нь тогтоогдсон гэнэ.

Тиймээс нисэх буудлын гурван даргыг мужийн сахилга бат шалгах комисс шалгаж, хоёрт нь шийтгэл хүлээлгэсэн аж. Тэднээс гадна Нанжин хотын орлогч дарга тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтнуудад албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хатуу анхааруулга өгөх зэрэг шийтгэл оноожээ.

Мөн Хэнань мужийн  Жанжиаже хэмээх жуулчдын хөлийн газарт хариуцлага алдан халдвар тараасан 18 даргыг шийтгэсэн байна. Учир нь тус газарт өнгөрсөн сард зохион байгуулагдсан театрчилсан үзүүлбэрийг хэдэн мянган хүн очиж үзсэний дотор Нанжин хотод халдвар авсан хүмүүс олон байжээ.

Түүнээс гадна Нанжин хотын хөрш байрлах Янжоу хот халдварын голомт болж, шинээр 394 тохиолдол бүртгэгдсэний 26 нь хүнд, зургаа нь маш хүнд өвчилсөн байна. Иймд эрх баригч нар тус хотын өндөр албан тушаал бүхий зургаан хүнд хатуу анхааруулга өгч, мөн хоёр даргыг шинжилгээний төвүүдийг буруу зохион байгуулан эмч нарын дунд халдвар тараасан хэмээн эрс буруушаажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж