ХААН Банк түүхт 30 жилийн ойгоо гадаад, дотоодын нэр хүнд бүхий олон шагнал хүртсэн сайхан амжилтаар угтаж байна. Үүний нэг жишээ нь банк санхүүгийн салбарынхны хувьд хамгийн нэр хүндтэй шагнал болох “Euromoney” сэтгүүлээс Монгол Улсын 2021 оны “Шилдэг банк”-аар саяхан тодрууллаа.
ХААН Банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 12 дахь удаагаа хүртсэн Монголын анхны банк болж, зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, нийт харилцагчдынхаа итгэл, ажилтнуудынхаа хамтын ажиллагааг улам бататгаж чадлаа. Энэ жил “Euromoney” сэтгүүл дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодорхойлохдоо тухайн банкны санхүүгийн үзүүлэлт, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, цар тахлын үед авсан арга хэмжээ, цахим шилжилт, эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдал болон цахим аюулгүй байдал, нийгэмд оруулж буй хөрөнгө оруулалт зэргийг харгалзан тодорхойлсон гэдгээ онцолж байна.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “2020-2021 оны хувьд дэлхий нийтээрээ төдийгүй монголчууд “Ковид-19” цар тахалтай нүүр тулсан, сорилт ихтэй амаргүй жил байлаа. Бид бүхний хувьд энэ хүнд үед өөрсдийн үйл ажиллагаа болон үйлчилгээндээ цахим шилжилтийг хэрэгжүүлж, харилцагчидтайгаа хамт байж сорилтыг хамтдаа даван туулахыг зорилоо. Өнгөрсөн хугацаанд харилцагчдадаа зайнаас үйлчилгээ үзүүлэх, ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах, уян хатан ажлын хуваарийг бий болгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажилласан. Үүнээс гадна бид Жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж, тэдэнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь тусаллаа. Мөн ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг долоон чиглэлийн томоохон төслүүдээ тогтвортой үргэлжлүүлэн ажиллаж байна. Бидний энэ амжилтыг үнэлэн дэлхийн банк санхүүгийн томоохон сэтгүүлийн нэг “Euromoney” сэтгүүлээс “Монгол Улсын 2021 оны шилдэг банк” шагналыг олгосон нь ХААН Банкны нийт ажилтнууд болон хүндэт харилцагч та бүхний бүтээсэн хамтын үнэ цэн юм шүү. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, түншүүд, ажилтнууд та бүхэндээ баярлалаа” хэмээн шагналын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
“Euromoney” сэтгүүлийн тухай
“Euromoney” сэтгүүл нь 50 жилийн түүхтэй, олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймолдог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 1992 оноос дэлхийн банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулж ирсэн уламжлалтай.
ХААН Банкны 2021 онд авсан шагналууд
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас “ТОП-100 аж ахуйн нэгж”-д сүүлийн найман жил дараалан багтаж, дөрөвдүгээрт эрэмбэлэгдэв.
Монголын татварын газраас “Шилдэг татвар төлөгч байгууллага”-ын нэгээр шалгарлаа.
“FinanceAsia” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар 6 дахь удаагаа шалгарсан.
“GlobalFinance” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг кастодиан банк” шагналыг 2 дахь жилдээ хүртлээ.
Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 11 дэх удаагаа шалгарсан амжилтыг тус тус үзүүлээд буй.
ХААН Банкны хүртсэн шагналуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хамтдаа бүтээсэн үнэ цэн
Холбоотой мэдээ