Лионель Месси Барселонаг орхисонтой холбогдуулан түүний дараагийн зогсоол хаана вэ? гэдэг асуулт олны анхаарлыг татаж байсан. Тэгвэл тэрбээр Францын ПСЖ багт нэгдэж, хоёр жилийн гэрээ байгуулсан байна. “Sky Sports” сайтын мэдээлснээр ПСЖ түүнд нийт 104 сая ам.долларын цалин санал болгосноор багтаа элсүүлжээ. Тодруулбал, Мессигийн улирлын цэвэр цалин нь 25 сая фунт буюу ойролцоогоор 34.6 сая ам.доллар бөгөөд гэрээ байгуулсны төлбөр 25 сая фунт, гурав дахь жилдээ гэрээ сунгах сонголтод 25 сая фунтыг тус тус өгөхөөр амлажээ.
Өмнө нь Барселонад үлдэхийн тулд Месси цалингаа 50 хувиар бууруулж, таван жилээр гэрээгээ сунгахыг зөвшөөрч буулт хийсэн. Гэвч Барселона баг нь 2021-2022 онд баталсан цалингийн хязгаартаа хүрсэн байсан тул бүтээгүй. Улмаар наймдугаар сарын 5-нд Месси 17 жилийн дараа Барселонаг албан ёсоор орхиж буйгаа зарласан билээ.
Өдгөө 34 настай Месси “Би хайртай багаа орхихыг хүсээгүй учир надад үнэхээр гунигтай байна. Би ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Би хэзээ ч худлаа хэлж байгаагүй. Би үргэлж чин шударга байсаар ирсэн. Би өнгөрсөн жил явахыг хүссэн. Харин энэ жил би үлдмээр байсан. Тиймээс надад гунигтай байна” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Месси Ла Лигийн сүүлчийн улирлын 35 тоглолтод 30 гоол оруулсан. Тэрбээр Барселона багийг 10 удаагийн Лигийн аварга, Аваргуудын лигийн дөрвөн удаагийн цомыг хүртэхэд хөтөлсөн.
ЭХ СУРВАЛЖ: BLEACHER REPORT
Зочин 2021-08-11 192.82.75.223
төмснүүдээ гэж хахаха юун доорч хэрэлдэх юмаа
Зочин 2021-08-11 202.9.46.61
Mongo iim huchtei. Mongogui bolood hoogdood uilj ene ter shunaliin tulam
Зочин 2021-08-11 202.21.112.43
ataarhuu yum be bolichooch
Зочин 2021-08-11 202.126.88.164
ковид гараагүй бол энэ жил тэрбумтан болох байсан
Зочин 2021-08-11 64.119.16.172
Мөнгө энд хамаагүй ла лигийн дүрэмээр багийн цалингийн фонд хэтэрсэн тул гэрээ байгуулах блломжгүй болсон мэдэв үү