Парламентын чанар... | News.MN

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Парламентын чанар…

Парламентын чанар…

Парламентын дарга сандарч ёслолын ажиллагааг будилуулж, шинэ хуучин хоёр Ерөнхийлөгчийг нэг эцгийн хүүхэд мэтээр зарлаж хөгөө хөлдөө чирсэн нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол. Парламентын засаглалтай орон хэр нь дарга барьц алдаад буйн цаад шалтгаан энгийн. Хөөрхий УИХ-ын дарга үнэндээ хоёр эзний нэг зарц шиг хэцүү явж ирсэн. Хоёулаа гартаа бүлтэйн дээр асуудлыг хүчээр шийддэг тэдний эв зүйг олох гэж их л зүдэрч байсан биз. МАН эрх барьсан цагаасаа төвийг сахих үзэл баримтлалаа урд, хойд хөршид аль болох ярихгүйг хичээж ирсэн шиг парламентын даргын хувьд Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрт тал алдахгүйг бас л хичээж ирсэн юм. Өнөөдөр УИХ институцийн хувьд нэр төдийхөн л байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИД ЭРХЭЭ БУЛААЛГАСАН НЬ

Өмнөх парламентын үед МАН дангаараа эрх барьж байсан ч үнэн хэрэгтээ парламентын тэн хагасыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга аясаараа хөдөлгөж байв. Тэрний, энүүний хүн гэхээсээ илүүтэй энгийн иргэдийн боломжийг хулгайлж, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг нь өөрийн эрх мэдлээрээ далайлган хулгайлж, төрийн албан тушаалыг наймаалцсан, татвар төлөгчдийн мөнгөнөөс хууль бусаар хумсалсан гэхчлэн амин шунал нь тэднийг Х.Баттулгын кноп дарагч болгосон. Түүний балгаар парламентын засаглалаас дээгүүр Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл гээч гарч ирсэн бөгөөд гуравхан хүн хууль тогтоогчдоос илүү улс, орны амин чухал асуудлыг шийддэг эрхийг хуулиараа баталгаажуулсан билээ.  Энэ зуурт шүүх эрх мэдэл рүү ч ҮАБЗ халдаад амжив. “Урвагчид” гэхээр бид хорьдугаар зууны Шанзав Бадамдорж, 13 дугаар зуунаас Жамуха зэргийг төсөөлөөд байдаг. Үнэндээ тэр хоёр хажууд нь ариун явдалтнууд байсан төдийгүй улс орноо гэх том амбицтай улстөрч нар байжээ. Өөрсдөө шоронд явахгүй гэхдээ хүссэн хуулийг нь батлахыг дэмждэг, бүр парламентын эрх мэдлийг хумихдаа ч сийхгүй утсан хүүхэлдэйнүүд болчихсон байсан билээ. Золоор өөр намаас гарсан Ерөнхийлөгч байсан тулдаа засаглалын хэлбэрээ сольчихоогүй.

Гээд энэ парламентын бүрэн эрхийг дуусахыг хүлээх зуурт монголчууд юу эсийг алдав. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглал хүчтэй болж, парламентын гишүүд эрх мэдлийн хувьд хэн ч биш болсон. Нэгнээс  нөгөөгийн үед улам бүр тэлээд байсан Ерөнхийлөгчийн эрх  мэдлийг хумих, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангасан гээд тэрхүү өөрчлөлтөд олон давуу тал бий ч үнэндээ хууль тогтоох байгууллага жижгэрчээ. Овсгоо сүйхээтэй гэх үү, овжин зальтай юм уу мэдэхгүй. Ямартай ч үүнийг хамгийн соргогоор олж харсан этгээд бол Д.Сумъяабазар. Хууль батлахаас өөр эрх мэдэлгүй болсон парламентын гишүүнээсээ тэрээр татгалзаж өдгөө хотын дарга хийж сууна. Хотын тойргийн гишүүдийг “хоолонд” оруулангаа хотын төсвийн орлогыг өөрт нь үлдээх хууль лоббидохоо тэр мэднэ. Түүний болоод Ерөнхийлөгчийн орхисон суудлын орны хүнийг сонгох нөхөн сонгууль аравдугаар сард болно. Монголын заяа их юм хойно хот өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийдэг болж байна.

САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ

Парламент өнөөдөр төсөвт хяналт тавих эрхээ ч өөрсдийнхөө баталсан хуулиар үгүй хийчихсэн. Хоёр ч удаа хэрэгжих хугацааг нь сунгасан цар тахлын үед хэрэгжүүлж буй хуулиар бүгдийг Засгийн газар шийдвэрлэж байна. Төрийн албаны томилгооноос эхлээд төсвийн захиран зарцуулалт ямар ч хяналтгүй болж хэн хаана томилогдож, хэдэн төгрөг юунд зарцуулж байна гэдгийг энгийн иргэд байтугай УИХ-ын гишүүд ч мэдэхгүй болчихлоо. Тендер ч зарлахаа байж, шууд сонгон шалгаруулалт, худалдан авалтаар асуудлыг шийдэж байна. Хийх ажилгүй болсон Төрийн албаны зөвлөлийн дарга нь шинэ ажил хайгаад CV-гээ хоёр ч газар өгсөн харагдсан. Өмнө нь, ааш аягт нь таалагдахгүй бол засгаараа туг тахьчихдаг, төсвийг тойрогтоо хуваагаад цацчихдаг байсан парламент өдгөө “Засгийн газраа битгий огцруулаач. Та бол маш сайн ажилласан хүн” гэхчлэн огцрох өргөдлөө өгсөн Ерөнхий сайдаас гуйж, гувшаад матрын нулимс унагаад суудаг болжээ. Нийгэм, эдийн засгийн байдал нүдэн дээр уруудсаар байхуйд тэгж хэлж, элэг доог болоод буй парламент хэний төлөө вэ гэдгийг бодууштай. Иргэдийн эрх ашгийг хамгаалж дуугардаг их хурлын гишүүн хайснаас дарга нарт тал засдагийг нь тоолох нь илүү амар болжээ. Ингэж л бөмбөрцгийн бөөрөнд бүдэрч, бэдэрч явна даа, хөөрхий парламентчид.

 ПАРЛАМЕНТЫГ ХЭН СОНГОДОГ ВЭ?

Ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар У.Хүрэлсүхийг амлаж Хэнтийд нэр дэвшсэн. Ингэхдээ тэрээр халз мэтгэлцээнд дуудаж, иргэдтэй хийсэн уулзалт дээр нь очин урилгаа өөрийн биеэр өгөхийг хүсч сандаргасан. Хүчтэй, шударга имижтэй У.Хүрэлсүх ч энэ үйлдэлд нь барьц алдаж, хамгаалалтынхан нь сонгогчидтой нь нэр дэвшигчээ цоожилж байлаа. Үүн лугаа адил нэр дэвшигчдийг амлаж нэрээ дэвшүүлэх явдал нийтлэг үзэгдэл болж. Нэг бодлын зангарагтай харагдаад буй мэт боловч нөгөө талдаа сонгогчдыг илтэд басамжлан доромжилсон үйлдэл мөнөөсөө мөн. З.Энхболдын дэвшсэн тойрогт нэрээ дэвшүүлнэ гээд дэвшсэн залуу ч өнөөдөр МАН-д элсээд, өөрийгөө өөд нь татаад явж байгааг бид харж л байна. Үүний цаана Монголын улс төр ямар бохир болоод сонгогчид ямар өрөвдөлтэй тоглоом болоод буй гунигт дүр зураг оршвой.

Бидний явж ирсэн зам мөрийг томоор нь харвал УИХ-ын найм, Ерөнхийлөгчийн найман удаагийн сонгуулийг хийх тоолондоо хуулийг нь байнга өөрчилсөөр ирсэн. Ингэхдээ нам, улстөрчдийн эрх ашигт таацуулсан өөрчлөлт хийж байснаас сонгогчийн эрхийг хамгаалсан, илүүд өргөсөн хууль баталсан тохиолдол байсангүй. Харин эсрэгээрээ сонгогчийн эрхийг уландаа гишгэж, үүрэгжүүлэх маягтай болгохыг зорьж ирэв. Тиймээс сонгогчид юу бодож байгаа нь асуудал бус юу бодуулах нь чухал болчихсон. Улс даяараа л сонголтоо худалддаг тийм тогтолцоо руу бид шилжчихлээ. Сонгогчийн боловсрол гээч төлөөллөөрөө дамжуулах төр барих эрхээ эдлэхдээ өөрийн үзэл бодол, үнэт зүйлсийг хамгаалсан ямар бодлого боловсруулж хэрэгжүүлэх эсэхэд нь дүн шинжилгээ хийн сонголт хийх чадвараас илүүтэй автомат машинд цаасаа зөв шургуулах тухай ойлголт мэтээр СЕХ нь сурталддаг болчихлоо.  АН, МАН-даа ч асуудал байгаа юм биш.

Малд нүдтэй монголчууд төрд нүдгүй болжээ. Бид сонгох, сонгогдох улс төрийн эрхийнхээ үнэ цэнийн талаар тун чиг ядмагхан ойлголттой хэвээрээ л байна. Түүний баталгаа нь өнөөгийн парламентын гишүүд.

Тиймээс парламентын чанар, чадавх сонгуулиас сонгуулийн мөчлөгт унаж байна. Түүний гайгаар хүчтэй удирдагч, популист улстөрчдийг илүүтэйгээр хүсэмжлэх болов. Үр дүн нь сүүлийн хоёр Ерөнхийлөгчийг гаргаж ирэв. Улс орны эдийн засагт гай болохуйц популист улстөрчид ч бишгүй олширов. Парламентын засаглал маш хэврэгхэн болсон төдийгүй өөрөө өөрийгөө дархлаажуулах тогтолцоо эд эсэд нь алга. Шинэ Ерөнхийлөгчийн чилийсэн зургаан жилд парламент хэрхэхийг бүү мэд.

Азаар дарангуйлагчийн бодлого, үзэл санааг бус зураг, зүүсгэлийг нь даган дуурайдаг Ерөнхийлөгчтэй улс билээ, бид.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-11 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-11 103.57.95.117

Хүний дургүйг хэдий их хүргэнэ эсэргүүцэгчид төдий чинээ их болдог зүй тогтолтой

Avatar

Зочин 2021-08-11 103.57.95.117

Х Баттулга бол АН-ын угшилтай хүн биш шүү дээ. Эрэлийн Эрдэнэбатын Социалист намын нэрээр анх УИХ-д гишүүн болж, дараа нь АН-д гишүүнээр элссэн урваач шарваач юм даг

Avatar

Зочин 2021-08-11 103.229.123.105

МАН-ыг сонгосон сонгогчдыг нүдгүй гэж доромжилжээ. ИНГЭЖ ДОРОМЖЛОХ ТУСАМ ман-Д САНАЛАА ӨГӨГЧИД ОЛШРОНО ДОО

Avatar

Зочин 2021-08-11 103.57.95.117

Э.Бат-Үүл 1990 онд хоёр удаа өлсгөлөнд оролцсон. Өөр гавьж хийсэн олигтойхон хэлчих зүйл байхгүй шүүд ээ. Тэгээд ардчилалын алтан хараацай гэж хөөрцөглөж хошигруулах ер нь ямар хэрэгтэй юм бол доо. Ардчилалын төлөө социализмын үед эрх баригч МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны эсрэг хэдэн удаа тэмцсэн хулигиан юм дээ. Монгол Улсын баатар гэж ёстой ичиж үхмээр. Хогийн архичин 40 мянгатын байдаг л нэг хулигиан байсан даг

Avatar

Зочин 2021-08-11 64.119.24.28

Г а ж д о н т о нгууд хүчирхийлэгчид урвагчид хуйвалдагчид б ө г с долоогчид авилгачид хулгайч нарын цугларалт…

Avatar

Зочин 2021-08-11 192.82.72.13

УИХ дэндүү удаан амрах юмаа. 10 сарын 1-нд биш 9 сарын-нд намрын чуулганаа эхлүүлдэг болое. Хаврын чуулганаа 3 сарын 1-нд эхлүүлж аль болох олон хууль хэлэлцэж бталаж баймаар байна. Хуулиуд чинь хоцроод байна

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-11 192.82.64.190

МАЛД НҮТЭЙ МОНГОЛЧУУД ТӨРД НҮДТЭЙ БАЙДАГГҮЙГ ОДОО ХҮРТЭЛ ОЙЛГООГҮЙД ХААМСАНА ,,,,ТӨР МАЛ БИШ ХОЙНО ТЭНД НҮД ХЭРЭГҮЙ ,,,,,ХАРИН УХААН ,МОНГОЛЧУУДАА ГЭХ СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ ,,,,ХАРАМСАЛТАЙ НЬ ЦЭВЭР ЦУС ,,,МЛЫН УДМЫН САНГ МОНГОЛ ХҮН ДЭЭР ТУРШИХААР ЯАЖ ОЛИГТОЙ ТӨР ЗАСАГ БАЙХАВ ДЭЭ ,,,,,

Avatar

Зочин 2021-08-11 202.21.109.82

ХАХА ЯАГ

Avatar

Зочин 2021-08-11 139.5.219.235

Сонгогчдод сонгох эрх нь яг байна уу? Үгүй юу? гэдгийг бодолцох ёстой болж байна. Ард түмэн сонгож байна гээд БИД ард түмнээ гоочлоод байдаг. Сонгууль яг үнэнээсээ болж байна уу? эсвэл, эрх баригчид ард түмний нэр барьж өөрсдийн эрхийг сунгаад байна уу? гэдгийг эрхбиш ялгаж салгаж, тунгаах зайлшгүй шаардлага байна. Өнгөрсөн хоёр сонгуулийн дүр төрхийг харахад сонгогчид сонгуулийн өдөр л гарсан үр дүнд эргэлзэж, бидний сонголт хаачив аа? гэж байгааг харж сонсож мэдсэн ч нүдэн балай, чихэн дүлий

Avatar

Зочин 2021-08-11 66.181.190.34

Энэ сэтгүүлч юу л хэлэх гээд байна даа. Харин ч парламенттай атлаа Ерөнхий сайд нь улсын лидер байдаг зарим улсуудаас манай УИХ томоохон эрх үүрэгтэй хэвээр байгаа.Гол үүрэг нь хууль батлах, хэрэгжилтийг хянах. Өөр олон зүйл бий. Хамгийн гол өөрчлөлт парламент хоёр шатлалтай болгох. Үүнийг яаралтай хэрэгжүүлэхгүй алгуурлаж, цаг хугацаа алдсаар байна.

Avatar

Зочин 2021-08-11 66.181.187.64

МАН ба АН- ийг татан буулгаж шинээр намуудыг эмхлэн гарч ирсэний дараа ардчилал хуулийн засаглал бүрэн хэмжээгээр хөгжих болов уу? МАН иргэд сайн ойлгохгүй мэдрэхгүй байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дарга Г.Занданшатар нар ерөнхимйлөгчийн сонгуульд ялалт байгуулахын юу хийсэнг ард түмэн ойлгож чадсан нь цөөхөн

Avatar

Зочин 2021-08-11 202.21.109.82

ЗӨВ

Avatar

Уншигч 2021-08-11 103.11.195.34

Аргагүй зангарагтай сэтгүүлч асуудлыг зөв өнцгөөс хөнджээ.

Avatar

Иргэн 2021-08-11 202.126.90.78

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хяналт шалгалт ын ажилдаа парламент одоо яаралтай ормоор байна. Ядаж ганц Хөгжлийн банкны ажлыг яаралтай шалгаач хөгжилд нэмэр болох бус хамаг санхүүгийн эх үүсвэрийг үр ашиггүй зүйлд үрэн таран хийж, төр засгийн нэр баастсан,цүнх баригчдын цуглуулага энд байгаа шүү.Энийг ил болгоод өгвөл парламентийн нэр хүнд өснө шүү

Avatar

Зочин 2021-08-11 202.9.46.150

Парламентийг буулгачихвал бүх юм болоод явчихна гэж мөрөөдөх ч хэрэггүй. Ард түмэн жил жилээр хэрсүүжин ухаарч байна.

Avatar

Зочин 2021-08-11 66.181.161.60

УИХ-ын гишүүдийг ард түмнээс шууд сонгодог одоогийн журам Монголд тохирохгүй байна!! Намуудаас нэр дэвшсэн, хэн нь үл мэдэгдэх хүмүүсийг жирийн иргэд танихгүй, мэдэхгүй учраас сохроор сонголт хийж ТӨРӨӨ сүйтгэж байна!! Үүний оронд 1990-1992 онд байсан АИХ болон УБХ гэсэн 2 шатлалтай сонгууль илүү тохиромжтой байсан! АИХ-ын депутатыг сум, хороо болгон өөрийн оршин суугч дотроос сонгодог учраас хүнээ таньдаг мэддэг, үл бүтэх этгээд гарах боломжгүй байлаа! Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулах байсан

Avatar

гэн 2021-08-11 124.158.69.39

Хоёр танхимтай байх хэрэгтэй !!!!!

Avatar

Zochin 2021-08-11 66.181.161.66

За яг л цэвэр үнэнийг голоор нь бичжээ ийм л улс төрчдийг бид сонгосон худалч,хулгайч,дээрэмчидийг

Avatar

Иргэн 2021-08-11 66.181.161.24

Хэрэгждэггүй хууль баталчихаад ордонд бүгээд , тойрог гэж хаяа хашгираад зүгээр суугаад байдаг гишүүдтэй парламентаар ард иргэд юугаа хийх вэ. Ядаж гаргасан хуулиа хэрэгжүүлж чаддаггүй … Тарахаас өөр замгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж