АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД Covid-19-ийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, Энэтхэгт сүүлийн 24 цагийн дотор 28,204 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 31,998,158 болжээ. Үүнээс гадна Даваа гарагийн өглөөнөөс хойш цар тахлаар 373 хүн нас барж, нийт нас баралтын тоо 428,682 боллоо.
ИНДОНЕЗ: Covid-19-ийн тохиолдлын тоо нэг өдрийн дотор 32,081-ээр нэмэгдэн нийт дүн 3,718,821 болж, нас барсан хүний тоо 2,048-аар нэмэгдэн нийт дүн 110,619 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Яамны мэдээлснээр 41,486 хүн эмнэлгээс гарч, Covid-19-ээс эдгэрсэн нийт өвчтөний тоо 3,171,147 болжээ.
МАЛАЙЗ: Тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснээр дахин 19,991 шинэ халдвар бүртгэгдсэнээр улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1,299,767 -д хүрчээ. Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал Нур Хишам Абдулла хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ шинээр гарч буй бүх тохиолдлууд орон нутгийн халдвар гэжээ. Дахин 201 хүн нас барснаар амиа алдагсдын тоо 11,162 болж байна.
ФИЛИППИН: Эрүүл мэндийн газар халдварын 8560 шинэ тохиолдлыг бүртгэснээр Зүүн Өмнөд Азийн тус улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 1,676,156 болжээ. Дахин 92 өвчтөн уг өвчний улмаас нас барснаар нийт дүн 29,220 болсон гэжээ. Тус улсын Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлж байгаа бөгөөд тохиолдлын давтамжийг өдөөж буй “дельта” хувилбарын тархалттай тэмцэж байгаа аж.
ПАКИСТАН: Даваа гаригт халдварын 3884 тохиолдол шинээр нэмэгдсэн гэж Үндэсний командлал, ажиллагааны төвөөс Мягмар гаригт мэдээлэв. Пакистаны тахлын эсрэг кампанит ажлыг удирдан явуулж буй тус төвөөс мэдээлснээр өдгөө тус улсад нийт тохиолдол 1,075,504 болж, 967,073 нь эдгэрсэн байна. Цар тахлын улмаас даваа гаригт 86 хүн нас барж, нийт нас баралтын тоо 24,004 болжээ.
ӨМНӨД СОЛОНГОС: Дахин 1,540 тохиолдол бүртгэснээр халдварын нийт тоо 213,987 болов. Шинэ тохиолдлуудын 356 нь Сөүл хотын оршин суугчид, 398 нь Кёнги мужид оршин суугаа хүмүүс байжээ. Нийслэлээс бусад бүс нутагт шинээр халдвар авсан хүний тоо 658 буюу нийт халдварын 44.6 хувийг эзэлж байна. Дахин есөн хүн нас барснаар амиа алдагсдын тоо 2,134 болжээ.
АНУ: Нийгмийн эрүүл мэндийн нөөц, эмнэлгийн баг, эмнэлгийн тусламж үйлчилгээний системээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ "гамшиг" гэж тодорхойлж болохуйц нөхцөл байдалтай байна. Одоогийн байдлаар тус улсад Covid-19-ийн 35.53 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 610,000 гаруй хүн нас барсан гэж мэдээлснээр уг хоёр үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй юм.
КУБА: Даваа гаригт Covid-19-ийн 7,950 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор 77 хүн нэмж нас барснаар нийт тохиолдол 466,169, нас барсан хүний тоо 3,515 болжээ. Одоогийн байдлаар тус улсад 46,746 идэвхтэй тохиолдол байгаа бөгөөд 474 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна гэж Кубын Эрүүл мэндийн яамны эрүүл ахуй, халдвар судлалын хэлтсийн дарга Франциско Дуран мэдээлэв.
ИХ БРИТАНИ: Сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн 25,161 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр тус улсын нийт тохиолдлын тоо 6,094,243-т хүрлээ. Түүнчлэн тус улсад цар тахлын улмаас 37 хүн нас барснаар нийт тоо 130,357 болж байна. Их Британид насанд хүрсэн хүмүүсийн 90 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 75 хувь нь хоёр дахь тундаа хамрагджээ.
ИТАЛИ: Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад Даваа гаригт Covid-19-ийн 6,596 шинэ тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас барсан байна. Харин Мягмар гаригт 4,845 шинэ тохиолдол бүртгэгдэж, 27 хүн цар тахлын улмаас нас баржээ. Ийнхүү Италийн “COVID-19”-ээр нас барсан хүний тоо 128,136 болсон байна.
АФРИК: Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо Мягмар гаригийн үдээс хойш гэхэд 7,074,924-д хүрсэн талаар Африкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв.
Африкийн Холбооны эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн агентлаг болох “Африк CDC” хэлэхдээ, тахлын улмаас нас барсан хүний тоо 178,160 байгаа бол тив даяар 6,173,498 өвчтөн энэ өвчнөөс эдгэрчээ. Түүний дотор Өмнөд Африк, Марокко, Тунис, Египет, Этиоп улсууд тив дотор хамгийн их халдвар авсан улс болсон байна.
ӨМНӨД АФРИК: 2,540,222 тохиолдол бүртгэгдсэн нь Африк тив дэх хамгийн их Covid-19-ийн тохиолдол бол Африкийн хойд хэсэг болох Марокко улсад Мягмар гарагийн үдээс хойш 701,325 тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдварын тархалтын хувьд Африкийн өмнөд хэсэг халдварт хамгийн их өртсөн бол тивийн хойд ба зүүн хэсгүүдээр халдварын тархалт харьцангуй буурч, тивийн төв хэсэг хамгийн бага халдвартай бүс болсон талаар “Африк CDC” мэдээлэв.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: Xinhua Agency
Холбоотой мэдээ