БНХАУ-ын Тяньжин боомт дээр тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын импортын 4378 чингэлэг гацаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн долдугаар сарын эхээр Замын-Үүд дэх боомтын зөвлөлийг шинээр байгуулсан. Тус ажлын хэсэг зургаан хүнтэй. “Хэрэв 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс наймдугаар сарын 5-ны өдөр ажил урагшилж байгаа гэж мэдэгдсэн бол эсрэгээрээ аж ахуйн нэгжүүд байдал улам дордсон гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Б.Отгонсүх
Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга
Гаалийн байгууллага хурдан шуурхай ажиллахыг хичээж байна. Хяналт, шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийж, өдөрт нь ачаа барааг эздэд нь олгох ажлыг хурдан шуурхай зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд импортын бараа бүтээгдэхүүн авто замаар 50-60 хувь өссөн бол ачаа барааны экспорт 10 орчим хувиар өссөн. Энэ хугацаанд импортын 747, экспортын 2656 вагон орж ирсэн байна. Экспортоор ачаатай 226 вагон, хоосон 2232 вагон гарсан. 20 хоногийн өмнө 50 мянган тонн орчим ачаа, бараа Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан учраас үүн дээр голчлон анхаарлаа хандуулж ажилласан. Өнөөдрийн байдлаар урд хөршийн хилийн боомт дээр үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сард багтааж татна. 30 тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Эрээний гаалийн орчимд 2000 машин байсан. Эдгээр машиныг нааш нь татсан. Замын-Үүд дэх боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан.
Тодруулбал өнөөдрөөс /2021.08.05/ эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болж гурав дахин буурна. Тээврийн зардлын үнэ буурахад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ мөн дагаад буурна гэж харж байна. Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хэд, хэдэн ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Эхний ээлжид экспорт, импортын ариутгалын байгууламжийг байгуулсан. Ингэснээр улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу ариутгах боломжтой болсон. Тус ариутгалын байгууламж нь нийтдээ 10 тонн бодисын нөөцийн савтай. 10 тонн бодисоор нийтдээ 1000 машиныг ариутгадаг. Ариутгалын байгууламжийн үйл ажиллагаа нь жигдрээд явж байна.
Д.Ангар
“Новел инвестмент” компанийн захирал, эдийн засагч
Замын-Үүд-Эрээний боомтын ачаа тээврийн эргэлт гацсан нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байна.Банкны өндөр хүү төлж эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч бараагаа захидаг. Өмнө нь бол ачаа бараагаа явдал чирэгдэлгүй оруулж ирээд зарж борлуулан дараа, дараагийн бизнесийн эргэлтийн мөнгөө гаргаж өмнөх зээлээ төлөх хэлбэрээр явдаг байсан.Харин одоо бол Тяньжин боомт дээр олон тооны бараа гацсаны улмаас бизнес эрхлэгчид маш хүнд байдалд орж байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш аж ахуйн нэгжүүд Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан асуудал үүссэн гэдгийг ойлгож тэвчээртэй хүлээцтэй хандсаар ирсэн. Ерөнхий сайд тус боомтод ажилласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар баривчилгаа хийж шинэ хүмүүсийг томилсон.
Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь байгаа олохгүй байна. Замын-Үүд дэх боомтын зөвлөл чадваргүй байна. Дарга нар нь Замын-Үүд дэх боомтын нөхцөл байдал сайжирлаа гээд яриад байдаг. Гэтэл бодит байдал дээр сүүлийн хоёр сарын хугацаанд сайжирсан зүйл алга. Энэ асуудлыг хурдан шийдэхийн тулд оновчтой шийдэл гаргаж ажиллах хэрэгтэй. Дарга нарын худлаа ярих бүрт аж ахуйн нэгжүүдийн өр нэмэгдэж, асуудал нь хүндэрч байна. МАН бол том нам. Гэсэн ч Замын-Үүд дэх асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэдэг нь ичгүүртэй хэрэг. Тиймээс нэгэнт асуудал сайжраагүй учраас Замын-Үүд дэх боомтын зөвлөлийн дарга нарыг өөрчилж, ажил хийж чадах чадвартай хүмүүсийг томилмоор байна. Гэтэл дарга нарынх нь сайрхаж яриад байгаа ариутгалын хаалгыг иргэд Alibaba сайтаас захиалаад гурван хоногийн дотор угсруулаад босгочхож чадна. Ийм наад захын ажил хийчхээд өөрсдийгөө асуудлыг шийдсэн мэтээр ярьж болохгүй. Энгийн үед Замын-Үүд-Эрээний боомтын ачаа 2-3 сая төгрөгийн үнэтэй байсан бол нэг ачаагаа 30 сая төгрөгөөр авч байсан удаа ч бий. Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг болгож гурав дахин бууруулна гэсэн ч энэ шийдэл биш. Жолооч нар нь бүр явахаа больсон.Тээвэр зуучийн байгууллага хооронд үл ойлголцол гарсан гэсэн. Замын-Үүдэд асуудлын мөн чанараа ойлгож шийдлээ гаргаж чадахгүй будилсан дарга нар байна. Үүнийх нь горыг иргэд, аж ахуйн нэгжүүд үүрч байна. Асуудлыг тодорхойлж оновчтой арга хэмжээ авч чадах хүнийг томилж өгөөч гэж МАН-аас хүсч байна.Тэгэхгүй бол иргэд, компаниуд туйлдаж байна.
zochin 2021-08-11 202.9.41.22
Ta nar achaagaa oruulj chadajgui bol naad Dornigovi.ZamiinUud.busad sumiinhan chin hot huree naash yvmaar bn.Eersdee ulsiin unaa unaad hashaa hamaagui huviin ajlaa amjuulaad cheleetei yvj bolood.irgedee horiod bdg ** har maluud ve.Achaa yadag uom amid hunee gargaj oruulaach.2 baktseen hiisen bol chuleetei gesen.Hamgiin hudalch MANgaruud.
zochin 2021-08-11 64.119.22.117
Хиамны өөх шиг мангар пацааны хэлсэнээр болно гэ юу байхав дээ.гуйвуулж байна.
Zochin 2021-08-11 202.55.191.130
Tsunh barigch cham metiin hud garuudaas bol iigemd shal hudal taraaj bn shuude. Asuudal shiidegdsen zuil yuch bhgui asuudal harinch nemegdsen bh. chi tsunh barij guigeed zavgui baidag bh. Harin bid ajlaa hiigeed asuudliig shiidegdehiig huleeseerl
Ogyosr 2021-08-11 66.181.180.59
Mongol tur bodlo g o munuu
Jasrai yabch zun baigaagui tuunii ach bas bisheee
No 59.50 2021-08-11 66.181.180.59
90 оны орчмоос тэтгэвэрт гарагсадыг бараг алсантай ижил тэдний тэтгэвэр 350 мянга! Гэтэл тэд монголыг бүтээсэн хүмүүс байдаг!
Ogtsorno uu 2021-08-11 66.181.180.59
Urid hed baisan be …tendee oirtuila c hee
Зочин 2021-08-11 66.181.160.39
нөгөө хил хаахаар хамаг юмаа үйлдвэрлээд улс хөгжүүлдэг коммунистууд тэгээд одоо үйлдвэрлээд хөгжүүлээч биздаа нараа. хүнсний талоноос цааш тархи нь ажиллахгүй нам дагасан өлөнгүүд.
Zochin 2021-08-11 103.26.193.62
Байдал сайжирсан юм ердөө байхгүй гээд бүх тээврийн компани яриад бодит амьдрал дээр үнэ буусан зүйл байхгүй л бна
Зочин 2021-08-11 124.158.107.34
10 Дахин өсгөөд 3 дахин буулгаад тэрийгээ ажил хийсэнд тооцоод байдаг. 3 сая байсан хөлс 10 дахин өсч 30 сая болгоод л 3 дахин буулгаад 10 саяд хүргэнэ. Зүгээр л буурсан гэдэг сэтгэлзүгээр тоглож байна. Яс юман дээрээ 10 дахин өссөн асуудлыг 3 дахин өсгөөд л орхиж байгаа хэрэг.
Зочин 2021-08-11 202.131.225.218
Нусанн буунууд улс удирдхаар бүх юм уруугаа шааншдэ …..Өшөөч доошоо шаанаааа ….харжааагаарааа….
Зочин 2021-08-11 202.126.90.3
Хоер улс дамнасан мафииг нэг талд нь шийдэх амаргуй л байгаа зарим газар авсан хулгайч нарыг шоронд хийж байж л цэгцэрнэ дээ
Ө 2021-08-11 150.129.143.233
Үхсэн муу ацнууд бэлэн юманд дээр үнэ нэмж тэнгэрт тулгаж зарчаад, өөрт үйлчилдэг авилагчин лагаануудыг нь барьж хорихоор юм нь таалагдахгүй болдог хөгийн монгол зан
Зочин 2021-08-11 202.21.108.232
Оюун-Эрдэнэ үнэндээ жул байна.
Зочин 2021-08-11 66.181.185.181
ОТ ГЭРЭЭТЭЙ ЗЭРЭГЦЭЭД НЭГ ИЙМЭРХҮҮ СЭДВИЙГ СЭВЖ БАЙГАА ЮМ ЕР НЬ БОЛ ЗАСАГ ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ БАЙНА БҮГДИЙГ НЬ СОЛЬЖ БАЙЖ Л САЙЖИРАХ БАЙХ ДЭЭ БӨӨН ХУРЛИЙЗУУД ҮҮРЛЭСЭН
Ямар ард түмэн байна тийм л удирдагч төрнө 2021-08-11 66.181.187.64
Сүүлийн жилүүдэд МАН телевизорын сэтгүүлч нарын амыг барих зорилгоор улс төрийн албан тушаалд өгдөг. УИХ гишүүн Сарангэрэл ТВ-5, МҮОНТ Оюунчимэг бас захирал МН-25 Алтайгийн охин Чинбатын охин Номин бүргэдийн Жаргалмаа тв-9 Махн нэгтгээд авсан орон нутагт ялалт байгуулахын тулд бөхчүүдийг нэр дэвшүүлдэг одоо Монгол улс ийм боллоо. Чадварлаг ерөнхийлөгч Н.Энхбаяраас хойш ерөнхий сайд С.Баяраас хойш гарч ирсэнгүй дандаа мөнгө тараадаг популист ус төрчид засгийн газрын гишүүд бүр хэзүү
Зочин 2021-08-11 66.181.160.32
Ядаж зөв бич
Зочин 2021-08-11 43.242.243.254
Дарга нар Эрээнд очиж бодит байдлыг шалга. Ачаа ачуулах жирийн иргэн байдлаар жолооч нартай уулзаж тээврийн үнэ асуу, 50'000 юань гэж хэлэхийг сонсох болно. Гэрээтэй жолооч нар хямд тээвэрлэлт хийж байгаа гэдэг чинь шал худлаа шүү.
идд 2021-08-11 202.126.90.102
энхрий хайрт МАНгар намыг яаж доош гнь хийж байнаа хоёр жил хийж чадаагүй хаалгыг чинь хийж өгөөд байхад
Зочин 2021-08-11 202.126.89.52
Отгонсүх гэж хороо ч удирдаж чадахгүй, даргын б**с үнсэхээс өөр юмгүй гар зайлчихвал таарна
Их Монгол 2021-08-11 66.181.170.130
Байдал сайжирч байгааг бүгд л харж бна. Ангар ч бүх юманд хошуу дүрдэг болж дээ зайлуул
Зочин 2021-08-11 192.82.70.7
БИДНИЙ ХАЙРТ МОНГОЛ АРДЫН НАМ
Зочин 2021-08-11 192.82.67.18
Халтар хариуцлагаа хурдан хүлээ
ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-08-11 202.70.33.242
МАШ ХҮЧТЭЙ ХАТУУ ГАРААР ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ НЯЛЦГАНАСАН ЗАН МОНГОЛ ХҮНД ЗОХИХГҮЙ ЭЭ,АНГАРАГ БУРУУ ЯРЬЖ БАЙНА. ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ БАЙНА АЛДААГҮЙ БАЙГАА ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ЭЭ, ӨМНӨХ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ХҮМҮҮСИЙН ГОР ЭНЭ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЭРЧ ХҮЧИЙГ СУЛРУУЛАХ БАЙДАЛ ХАРАГДАЖ БАЙНА АНГАРАГ МЭТ НЬ ЗАЙНААС Л ХАРЖ БАЙНА ЗАМЫН ҮҮДЭД ОЧООД ХАМТ АЖИЛЛАВАЛ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРЖ ЯРИХ БАЙХ ГЭХДЭЭ ЗАСАГ УДААН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ.
Зочин 2021-08-11 103.57.95.230
Маш хуучин аргаар ажиллаж байна. Захиргаадалтын аргаар шийдэж чадахгүй,