АНУ-аас Ираны шинэ ерөнхийлөгчийг хэлэлцээнд урив

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

АНУ-аас Ираны шинэ ерөнхийлөгчийг хэлэлцээнд урив

АНУ-аас Ираны шинэ ерөнхийлөгчийг хэлэлцээнд урив

Ираны шинэ Ерөнхийлөгч Эбрахим Раиси өнгөрсөн Пүрэв гаригт тангарагаа өргөж ажил үүргээ албан ёсоор хүлээн авсан билээ. Раиси төрийн эрхэнд гарсан даруйдаа шашны дээд удирдагч Аятолла Али Хаменейд үнэнч, Барууны эсрэг үзэлтнүүд тус улсын эрх бүхий салбаруудыг удирдах болно гэж мэдэгдсэн. Түүнчлэн АНУ-аас Ираны шинэ ерөнхийлөгчид 2015 оны цөмийн хэлэлцээрт эргэн нэгдэх боломж байгааг сануулсан захидлыг илгээсэн юм. Тэгэхдээ энэхүү найрсаг санал мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг захидалд онцолжээ.

АНУ-ын Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Ерөнхийлөгч Раисид илгээсэн захидлыг бид түүний өмнөх хүмүүст ч мөн уламжилж байсан. АНУ өөрийн болон түншийнхээ аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалж, дэмждэг орон. Тиймээс Ираны тал хоёр улсын дипломат харилцааг ахиулах боломжийг алдахгүй ашиглана гэдэгт итгэж байна” гэж ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Талууд ашиг сонирхолоо харилцан гүйцэлдүүлэхийн тулд хэлэлцээрт эргэж орох хэрэгтэй гэдгийг Прайс мөн онцолжээ.

2015 оны цөмийн хэлэлцээр Иранд хэтэрхий зөөлдөж байна гэж үзсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2019 онд тус хэлэлцээрийг орхисон. Үүнээс хойш талууд хэлэлцээрийг сэргээх боломжийг хайсаар байгаа билээ. Цөмийн гэрээний дагуу зогсоосон цөмийн хөтөлбөрөө Иран эргэж сэргээх болсноор АНУ-тай хэлэлцээг сэргээх  боломж улам багассан юм. Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарласнаар Барууны орнуудаас тавьсан хориг арга хэмжээг  цуцлаад байв.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж