Их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй гэв | News.MN

Их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй гэв

Их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй гэв

Их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй гэв

Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-наас цахим болон танхимаар эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч ЭЕШ-ын товыг хойшлуулснаас их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ сунгажээ. Зарим сургууль нь ирэх долоо хоногоос элсэлтийн бүртгэлээ эхлүүлнэ гэв.  Жил бүрийн намар оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх эсэх асуудал хөндөгддөг. Энэ талаар улсын томоохон их, дээд сургуулийн сургалтын албанаас тодрууллаа.


 МУБИС: НЭГ КРЕДИТ НЬ 78-94 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Н.Мягмарцоожоос тодруулахад “Элсэлтийн бүртгэл өнгөрсөн хавраас цахимаар эхэлсэн. Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн хүүхдүүдийн хувьд элсэлтийн бүртгэл нээлттэй байгаа. Манай сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй.

Мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд 3-4 төрлийн шатлалтай байдаг. Жишээлбэл, олон хүнтэй ордог хичээл арай хямд байхад химийн бодис урвал хэрэглэдэг хичээлүүд нь өөр үнэтэй байдаг. Сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө нэмээгүй. Манай сургууль энэ жил 3000 орчим оюутан шинээр элсүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

МУИС: ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ

Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн “Манай сургуулийн вэб сайт дээр зургадугаар сараас элсэлтийн бүртгэл эхэлсэн. Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй. Нэгдүгээр түвшний кредитийн үнэ 98600 төгрөг, бүрэлдэхүүн сургуулиуд нь харилцан адилгүй кредит авдаг. Оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог учраас нэг жилийн төлбөрийг дунджаар хэлэх боломжгүй.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.num.edu.mn/

ХААИС: СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭХГҮЙ, 1500 ОЮУТАН ШИНЭЭР ЭЛСҮҮЛНЭ

ХААИС нь зургаан бүрэлдэхүүн сургуультай. Харъяа гурван эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Тус их сургуульд нийтдээ 1000 орчим эрдэм шинжилгээний ажилтан, багш нар ажиллаж байгаа бол 10 мянга орчим оюутан бакалавр магистр, докторт суралцаж буй. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох их сургуулийн нэг билээ.

Тус сургуулийн захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, Т.Хэрүүга “Ирэх хичээлийн жилд нэг ч их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй. Манай сургуулийн хувьд ч төлбөрөө нэмээгүй. Энэ жил 1500 оюутан шинээр элсүүлж авна” гэдгийг хэлсэн юм.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.muls.edu.mn/

СЭЗИС: ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛЭЭ НАЙМДУГААР САРЫН 21-НИЙГ ДУУСТАЛ ХОЙШЛУУЛСАН

ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахтай холбогдуулан Санхүү эдийн засгийн их сургууль ирэх хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлээ наймдугаар сарын 21-нийг дуустал хойшлуулжээ. Элсэлтийн бүртгэлээ зургадугаар сард эхэлсэн. Сургалтын төлбөр нэмэгдээгүй гэдгийг элсэлтийн комиссоос мэдээлэв.

Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://admission.ufe.edu.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Онч 2021-08-11 103.57.94.141

Бүх зүйлийн үнэ нэмэгдчихсэн байхад төлбөрөө нэмэхгүй байна гэдэг сонин л юм даа.

Avatar

Зоригоо 2021-08-11 202.126.88.139

АШУҮИС төлбөрөө 8 сарын 22 н гэхэд 100 хувь төл тэгэхгүй бол хичээлд суулгахгүй гэж байна үүнийг анхааралдаа авна уу Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сайд минь ээ.

Avatar

- dapyi 2021-08-11 65.103.117.97

ylc

Avatar

XELEN ZOBXITOI,SARISAN XATSART SEJGIIN XUL asGAICH YDIIN XOOLRUU IPLEE 2021-08-11 65.103.117.97

VAKSINDAJ,USTGALAA,.
OUTNII XOTXOND,TYTS AJILLUULJ, USTGAL XIIJ, OROS XYNII NER BARIJ. APTEKT XUURAMCH USTGALIIN EM XATSAN XALIS YAS,NUTS ZOOJ,
SYSTEMEE OIPTUULJ, GAZDAJ, TOIRSON BOLKONTOI BAISHING SHALGA TYC.

Avatar

myadagiig tooluuraar,,nyraax bariulaj,nomiin sang boginosgoj,,yduun xooloo,tolgoigoo medyylj 2021-08-11 65.103.117.97

xymyysiig chini yrbyylan absan bn.2006

Avatar

шудрага хүн 2021-08-11 49.0.154.200

энэ жил энэ олон хулхи их сургуульд орохгүй нэг жил өнжиж ажил хийцгээх хэрэгтэй яагаад гэвэл эхлээд танхимаар орно гээд хүүхдүүдээс төлбөрөө авч дуусмагц халдвар ихэслээ гээд цахимаар орно гээд гэрт нь хариулана сурсан ч юмгүй ээж аавынхаа мөнгө ийг хий дэмий үрж хулхи их сургуулиуд баяжина ийм л юм болно

Avatar

Хариуцлагаас айгаад оюутан сурагчийг хичээлд явуулахгүй энэ сонголтыг хийхэд дэндүү амархан байв 2021-08-11 66.181.187.64

Сургалтын төлбөр эсрэгээр өнгөрсөн 2 жил буурах ёстой шүү дээ. Байшин барилгад зарцуулагдах дулаан цахилгааны мөнгө төлбөр байхгүй. Гэрээр цахим хэлбэрээр хичээлийн зардал 50-80% буурсан байх ёстой. Монголчууд хэт хүлцэнгүй ноомой ард түмэн одоо яах вэ дээ? Оюутан сурагчийн цахимаар авч байгаа мэдлэгийн түвшин эрс буусан дадлагын хичээл нуран уналаа. Энэ Монгол улсын боловсролын тогтолцоо хаашаа яваад байгаа юм болдоо. Яаж төлбөрийн асуудал хөндөн ярьж байна даа?????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж