Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ.
Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг хэллээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг нисдэг тэрэг, их бууны чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага Зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Э 2021-08-10 103.212.117.156
Манай ерөнхийлөгч мундаг байна. Нүдээ олжээ
Зочин 2021-08-10 103.212.117.156
Манай ерөнхийлөгч мундаг байна. Нүдээ олжээ.
ruth 2021-08-10 197.211.58.63
Бөөрөө мөнгөөр зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]
Балдорж 2021-08-10 183.177.98.42
Энхийг сахиулагч мундаг дүү нартаа баярийг хүргье
Алтан эрдэнэ 2021-08-10 91.219.236.197
Nudee olson shagnal baina. hariin orond ajilj amidarj bga alban haagchiddaa uram zorig ogoh goe shagnal ogson baina tsaashdiin ajild ni amjilt husey
Odnoo 2021-08-10 185.220.100.245
ene harin zuv shuu er tserguude demjij ajildag yrunhiilugchuu demjij baina
Sain hun 2021-08-10 198.144.120.177
Erelheg tserguuddee bayr hurgey ee. Eh delhii amgalan baig
Зочин 2021-08-10 198.144.120.177
Энхийг сахиулагч нартаа аз, жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Иргэн 2021-08-10 109.70.100.34
Монгол улсын ерөнхийлөгч монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг байх ёстой. Энхийг сахиулж яваа эр цэргүүддээ медаль гардуулахад юу нь болохгүй байхавдээ. Хийх зүйлээ хийх байлгүйдээ.
Зочинббу 2021-08-10 64.119.24.86
АНусыхан үхэх нь ээ яада г билээ Батлага одон медаль тараадагүй бсан гэнэ шүү
Зочин 2021-08-10 192.82.83.4
энэ эргүүсүг л медаль өгдөг ёстой юмуу эсвэл, батлан хамгаалахын сайд гэж хэрэгцээгүй хүн нь өгөх ёстой юмуу
Zlboo 2021-08-10 122.201.21.23
Uhej baisan har pizdagaas odon medal avaad ch yadiin hiimori suld doroitno
ЭЛБЭГДОРЖ 2021-08-10 51.79.241.179
Гадны эзлэн түрэмгийлэгч Америкуудын боол зарц хийж явсан лдаа ану ч сүүлээ хавчсан нохойнууд шиг л зайллаа.зүв зүгээр байсан улсыг сүйрүүлж сүйрүүлж л зайллаа.