Covid-19 халдварын үед бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна. Ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийслэлийн Эрүүл мэндийн газрын 79970101-(5) дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.
Нийт эрүүл мэндийн салбарын 55 мянган ажилтнаас 13 мянга гаруй ажилчин халдварын улаан бүсэд ажиллаж буй.
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. Ингэснээр тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байв.
Зочин 2021-08-10 192.82.84.231
Улаан бүсэд дан ганц төрийн байгууллагын эмч ажилчид ажиллаад зогсохгүй хувийн хэвшлийн олон эмч ажилчид бас ажиллаж байгаа шүү. Эдгээр хүмүүст адилхан шагнал урамшуулал олгох талаар анхаарч ажиллах хэрэгтэй. Бүх төрлийн тусламж дэмжлэг төрийн эмнэлэгт очдог нь нууц биш шүү. Хувийнхан гэхлээрээ цаашаа гэдэг арга барилаасаа хэзээ салах вэ. Адилхан энэ цар тахалтай тэмцэж, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж
байгаа шүү.
Zochin 2021-08-10 43.242.243.22
Emch nar tsalingiin nmgdel avchd j odoo blxr ulaan usese zugtaagd bgmu. Muuxai xuuramch materialg sonirxoltoi setgelgui tangaragaa umartsn emch nar olon blsn bga. Emch uvchtunuu avrax uuregtei ninjin setgeltei xun bx yst. Tsagaan xalat zarim 1xaltar tssraitai yumnuudiin goyo yumu xaashain.