Хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа | News.MN

Хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

Хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

Хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна.  Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан  ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээсэн. Тэгвэл Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр “Өнгөрсөн жилээс хойш гарааш эзэмшигч иргэдэд 4-5 удаа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч өдийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй тул тус гараашнуудыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна” гэв. Өнөөдөртөө цагдаагийн алба хаагчдын хяналт дор гараашны хаалгыг авах бөгөөд эзэмшигч иргэдэд эд зүйлсийг нь хүлээлгэн өгөх, ирж аваагүй тохиолдолд түр хугацаанд журмын хашаанд хадгалах  юм. Чөлөөлсөн газар дээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж байгуулахаар төлөвлөөд байна.

ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед  Монгол Улсын хүн амын тоо  болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байлаа. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдал нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Тиймээс ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ асуудлыг тухайн гарааш эзэмшигчид ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мянга мянган иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдгийг ойлгоорой” хэмээн  хэллээ.

Цаашид 21 аймагт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь энэхүү хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-10 64.119.26.52

ТООСГОН ГАРАЖУУДЫГ БҮГДИЙГ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ГАЗАР НЬ ТӨРИЙН ӨМЧ.

Avatar

Зочин 2021-08-10 103.9.88.242

1992.09.22-нд 110,000 төгрөгөөр авч байлаа. Б.Батаа гэдэг нь Барилга үйлдвэрлэл худалдааны ББ хувиараа эрхлэх аж ахуйн эзэн. Байрныхаа хажууд өөрөө контейнер тавиад юм уу дураараа барьсан бол юунд харамсах вэ. Гэтэл нэгдсэн журмаар Хотын захиргааны зөвшөөрөлтэй, энд тэнд эмх замбараагүй барьсан гаражийг цэгцлэх зорилгоор орчин үеийн гараж барьж байна гээд зарсан. /Тухайн үед хүмүүс байрныхаа гадна төмрөөр гараж барьчихдаг байсан/

Avatar

Зочин 2021-08-10 103.9.88.242

Тийм болхоор энэ хууль бус биш. Мал бөх нь ойлгохгүй л дээ. 92 оны нөхцөл байдал өнөөгийн нөхцөл байдал ондоо. Төрийн байгууллагын алдаатай шийдвэрийг иргэд үүрэх ёсгүй. Нөхөн төлбөр өгч хохиролгүй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-10 202.21.100.210

Энэ хэсгийг дэмжиж байна. Хуулбарласанд у1990 оны эхээр газрын зөвшөөрөл нтр гэж албан ёсны бичиг баримт байдаггүй байсан шүү дээ?!! Гэтэл мөнгөө төлөөд гарааш худалдаж авсан иргэд ингээд юу ч үгүй хохирох юм уу? Муу ч гэсэн энэ гараашууд чинь хувь хүний өмч шүү дээ!! Шүүхийн шийдвэргүйгээр хотын захиргаа дураар ингэж хүний өмч устгавал хохирол төлөх л болно доо!!! Үүний оронд тэр хавьд нь газрын гүнд юмуу, дээшээ давхар гараашууд бариад энэ гараашийн эздэд өгч солио хийвэл зөв болох байж дээ?!!

Avatar

зочин 2021-08-10 192.82.76.167

Хувийн өмчийг хуулиар хамгаалах уу

Avatar

Зочин 2021-08-10 202.21.108.36

Хотын зах яах вээ, хотын төвдөө тоосгон гражуудтай байна гэдэг үнэн бүдүүлэг, хөдөөгөөрөө байна шүү. Гандирс төвийн зүүн талын гражуудаа буулгаачээ.

Avatar

Зочин 2021-08-10 66.181.161.71

ХСҮТ-ийн хойд талын 2 эгнээ тоосгон гараашуудыг 1990-ээд оны эхээр (1990-1992) барилгын инженер мэргэжилтэй Батаа гэдэг залуу нэгдсэн журмаар барьж, 1989 онд шинээр ашиглалтад орсон 13-р хорооллын айлуудад зарсан юм. Эрхийн ямар бичиг баримт байна вэ гэж тэр үед нь асуухад хотын захиргаанаас нэгдсэн журмаар энд гарааш барих газрын зөвшөөрөл авсан гэж тэр Батаа ярьдаг байсан. Батаа хотын захиргаа болон газрын албанд танилтай л хүн байсан юм шиг байдаг.

Avatar

Зочин 2021-08-10 66.181.161.71

1990 оны эхээр газрын зөвшөөрөл нтр гэж албан ёсны бичиг баримт байдаггүй байсан шүү дээ?!! Гэтэл мөнгөө төлөөд гарааш худалдаж авсан иргэд ингээд юу ч үгүй хохирох юм уу? Муу ч гэсэн энэ гараашууд чинь хувь хүний өмч шүү дээ!! Шүүхийн шийдвэргүйгээр хотын захиргаа дураар ингэж хүний өмч устгавал хохирол төлөх л болно доо!!! Үүний оронд тэр хавьд нь газрын гүнд юмуу, дээшээ давхар гараашууд бариад энэ гараашийн эздэд өгч солио хийвэл зөв болох байж дээ?!!

Avatar

Зочин 2021-08-10 202.179.25.81

Үүнийг ойлгохын тулд тодорхой хэмжээний эмпати гэдэг юмтай байх хэрэгтэй. Монгол бөх шиг бүдүүн баараг хүн оылгохгүй, нураа гээд л үхэр шиг дайрч бана. Дараа нь тэр газрыг нь зарах л зорилго байгаа.

Avatar

Зочин 2021-08-10 202.179.25.81

Энэ чинь энэ Монгол улсын л баялаг, хүний хөрөнгө, хөдөлмөрөөр бий болсон эд хөрөнгө билээ. Тухайн үедээ зохих байгууллагууд нь зөвшөөрлөө өгөөд л барьсан байж таараа. Тэр зөвшөөрөл аваад, бариад, борлуулалт хийсэн компани нь одоо байхгүй байх л даа. Тэр үед нь компанид нь зөвшөөрөл өгөөд, харин гарашууд боссоны дараа эздэд нь үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй нь хотын захиргаанд ажиллаж байсан хүмүүсийн хулгайн ажил юмдаа. Ингээд энэ 59 айл хохирч байгааг энэ маанаг бөх бол ойлгохгүй л дээ

Avatar

Зочин 2021-08-10 202.21.108.40

Хууль бусаар баригдсан гэж арай боломгүй. Энэ олон гражийг нэгдсэн журмаар барихдаа хэн нэг албан тушаалтнаас зөвшөөрөл авсан л байж таарна. Ядаж төрийн албаны нөхдүүд мэдсээр байж бариулсан байгаа.

Avatar

Зочин 2021-08-10 202.21.113.238

хууль бусаар гэнэ. Газар байна барь барь гэж А авчаад дараа нь хуулиа өөрчлөөд хууль бус гэж нэрлээд дахин газартай болоод А гаа авч байгаа юм аадаа

Avatar

Зочин 2021-08-10 203.217.139.240

Ер нь Улаанбаатар хотод, ялангуяа хуучин хорооллуудад машины гараж, зогсоол байхгүй, анхнаасаа төлөвлөөгүй байдаг. Иргэд машинаа хаана тавих вэ. Тиймээс үүнийг хотын захиргаа бодлогоор төлөвлөж шийдвэрлэх хэргтэй юм. Олон гараж баригдсан газруудад төлөвлөлт хийж олон давхар машины зогсоол барьж эзэмшигчид болон оршин суугчидад борлуулах нь зүйтэй. Буулгаад л өөр барилга бариад байвал энэ хот чинь зогсоол байхгүй, зам дээр түгжирсэн олон машинуудтай болж хувираад байна.

Avatar

Зочин 2021-08-10 202.21.113.238

төлөвлөөгүйн хариуцлагаа эхлээд хотын дарга нар хүлээмээр байна даа

Avatar

Зочин 2021-08-10 202.126.89.78

Зөвшөөрөлтэй граш гэж хаана ч байхгүй

Avatar

Зочин 2021-08-10 202.179.25.81

Тоосгон гарашууд бүгд зөвшөөрөлтэй баригдаж байсан. Гэхдээ энэ хотынхон их зальтай. Барилгын компанид нь зөвшөөрөл өгсөн юм, тэр компани нь тэр зөвшөөрлийг үзүүлж, борлуулалтаа хийхдээ үл хөдлөхийн гэрчилгээг дараа гаргаж өгнө гэж хэлдэг. Тэгээд л дараа нь алга болчихно. Компаниа татан буулгачихна. Ингээд л иргэд хохирч байгаа юм . Үүнийг одоогийн хотын дарга шинээр эхлүүлэх гэж байгаа юм шиг байна.

Avatar

Зочин 2021-08-10 202.126.90.27

Иргэдийн өмчийг дээрэмдэж бна дахин хэвлэв

Avatar

зочин 2021-08-10 202.21.100.210

Би иргэнийхээ хувьд дэмжиж байна. Хүч хэрэглэхийг чинь л хүлээгээд суугаад байсан юмшүүдээ. Одоо санаа амарлаа юмнуудаа очиж авъядаа Манай энхрий хайрт МАНгарууд мандтугай

Avatar

Зочин 2021-08-10 103.136.254.8

erthen ochij hotiin tuvd hadgalsan hogoo av, shees baasandaa hutgaldaad bj bnlee

Avatar

Зочин 2021-08-10 66.181.183.82

Адрчилагч нэртэй зарим үл бүтэх нөхдүүд, дандаа хууль бус зүйлийг дэмжинэ.Эмх цэгцгүй,дур зоргын зүйлд уриална.Нийгэмд хэрэгтэй,хүмүүст ашигтай зүйлийг харлуулж бараантуулж гуйвуулна.Төрийн албаныхны нэр төрийг унагахыг хичээнэ ,гүтгэж доромжлоно. улс оронд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд саад тотгор,гох дэгээ болно.Өөрсдөө төрийн жолоонд байсан бол улсаа учиргүй гоё болгох байсан мэт худал ярьна.

Avatar

Сайн уу 2021-08-10 122.201.24.66

Явган хүний зам дээр барьсан дэлгүүр,байгууллагын шат довжоог буулгаж явган хүн чөлөөтэй явах нөхцлийг бүрдүүлж өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж