“Barbie” олимпийн цуглуулгадаа ази төрх тусгаагүйгээс шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

“Barbie” олимпийн цуглуулгадаа ази төрх тусгаагүйгээс шүүмжлүүлэв

“Barbie” олимпийн цуглуулгадаа ази төрх тусгаагүйгээс шүүмжлүүлэв

АНУ-ын загварлаг хүүхэлдэй үйлдвэрлэгч хамгийн алдартай бренд “Barbie” Токиогийн олимпийн багц хүүхэлдэй танилцуулсан нь хүмүүсээс багагүй шүүмжлэл сонсжээ. Учир нь тэдгээрийн дунд өөр өөр өнгийн арьстай хүүхэлдэйнүүд байсан ч зөвхөн ази төрхтэй хүүхэлдэй л байгаагүй аж.

Тус брендийн хүүхэлдэйнүүдийг үйлдвэрлэдэг "Mattel" тоглоомын үйлдвэр Олон улсын олимпийн холбоотой хамтран тусгай багц хүүхэлдэй танилцуулсан аж. Тэр багц хүүхэлдэйнүүд нь энэ удаагийн олимпод шинээр нэмэгдсэн таван спортын төрлийг харуулжээ.

Бүтээгдэхүүнээ танилцуулахдаа компанийн зүгээс олимп бол эв нэгдлийн бэлгэдэл хэмээн магтан дуулсан ч, таван хүүхэлдэйн нэг нь ч ази төрхгүй байгааг анзаарсан хүмүүс тэднийг ихэд шүүмжилжээ. Улмаар олон эцэг эхчүүд "Barbie" брендээс татгалзаж, хүүхдүүддээ хүүхэлдэйнүүдийг худалдаж авч өгөхгүй байхаа илэрхийлсэн байна.

Энэ удаагийн олимп Азид, тэр дундаа Японд зохион байгуулагдсан. Түүнчлэн АНУ-ын багаас маш олон Ази гаралтай тамирчин оролцож, олон ч медалийн эзэн болсон тул "Barbie" брендийн алдаа ноцтой гэж шүүмжлэгчид дүгнэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж