Ой, хээрийн түймэр ан амьтдад хэрхэн нөлөөлдөг вэ? | News.MN

Ой, хээрийн түймэр ан амьтдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Ой, хээрийн түймэр ан амьтдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Ой, хээрийн түймэр ан амьтдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Сүүлийн үед Европ, Умард Америк, ОХУ тэргүүтэй газруудад ойн түймэр энгийн үзэгдэл мэт жил бүр гарч байна. Тэгэхдээ жил ирэх тусам өмнөхөөсөө илүү хөнөөлтэй, хүчтэй, ноцтой болсоор байгаа нь харамсалтай. Түймрийн уршгаар хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохирох нь олон. Гэвч түүний цаана бидний нүднээс далд маш олон ан амьтан, ургамал ногоо, бүтэн эко систем сүйрч байгаа нь бүр ч эмгэнэлтэй.

Хэдийгээр ан амьтад хүн байгалийн гамшгийн аюулыг урьдаас мэдэрч, нисэн одох, зугтах, газар доор орж нуугдах зэрэг аргаар амь гардаг зохилдлоготой боловч хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, амьтдын амьдрах орчин маш их хумигджээ. Улмаар онгон зэрлэг байгалиас нь өөр, дасаж, нутагшаагүй газарт дүрвэн очсон ан амьтдын зовлон бүр ч их.

Түймэр гарахад амьтад яадаг вэ?

Ихэнх ан амьтад аюулыг урьдаас мэдрэх байгалийн зөнтэй байдаг. Тиймээс харьцангуй том, хурдан амьтад галаас зугтан аюулгүй газарт очих, усанд зогсож түймэр өнгөрөхийг хүлээх, шувууд нь нисэн нүүх зэргээр өөр өөрсдийнхөө амийг аврахыг хичээдэг. Харин жижиг биетэй амьтад модны хөндийд шургах, чулуун доор орох, газар ухан нуугддаг байна. Энэ үеэр зарим махчин амьтад боломжийг ашиглан яарч сандарсан амьтдыг замд нь агнах нь ч элбэг.

Түймэрт хэчнээн амьтад үрэгддэг вэ?

Харамсалтай нь ан амьтад хэдий аюулыг урьдаас мэдэрч зугтлаа ч зарим нэг сүргээсээ хоцорсон, гэмтсэн, удаан амьтад, эсвэл бие дааж амжаагүй үр төлүүд маш олноороо үхэж, үрэгддэг аж. Тэгэхдээ тэд галаас биш, угаартах, агаарын дутагдалд орох, хүнд бэртэх, ангах гэх мэт шалтгаанаар үхдэг байна.

Түймрийн дараа юу болдог вэ?

Түймрийн хамгийн том хөнөөл унтарсны дараа эхэлдэг. Тухайлбал, ан амьтдын амьд үлдсэн цөөхөн хэд нь түймрийн дараа үүр, хүнс, амьдрах орчингүйгээс болж ихэд туйлддаг аж. Учир нь тухайн байгалийн уугуул амьтдын идээшиж дассан хүнс, бэлчээр, ус, үүр, нуувч гээд бүх зүйл галд шатсан байдаг. Энэ бүхэн эргэн сэргэж, амьтад эргээд хэвийн амьдралдаа ороход дор хаяж хэдэн жил шаардлагатай байдаг гэнэ. Түүнчлэн, түймэрт өртөж, бүх зүйл нь шатсан газарт удалгүй өмнө нь байгаагүй ургамал ногоо, өвс ургаж, түүнийг дагаад өмнөхөөсөө өөр эко систем бүрэлдэж эхэлдэг аж.

Ийнхүү гэр орон болсон байгаль нь орвонгоороо өөрчлөгдөх нь хуучин өндөр моддыг, тэнд ургадаг ургамлуудыг, амьдардаг мэрэгчдийг түшиглэн амьдардаг байсан амьтдад хүнд тусдаг. Улмаар тэд амьдрахад тохиромжтой шинэ газар нутаг хайхаар нүүж эхэлдэг байна. Гэвч орчин үед хүний хөл хүрээгүй газар цөөн тул дассан газраасаа нүүн зүдэрч яваа амьтад хот суурин, тосгодод орж ирэх нь элбэг.

Тиймээс амьдрах шинэ газар хайн нүүж яваа амьтадтай таарвал дараах зөвлөмжийг дагахыг мэргэжилтнүүд анхааруулжээ:

  • Гал түймрээс сэргийлэх- Гал түймрээс хэрхэн сэргийлэх талаар суралцаж, цаашид галыг тархаахгүй, шинээр түймэр асаахгүй байх
  • Амьтдыг хооллохгүй байх- Зэрлэг амьтдыг хооллох нь сайнаасаа илүү муу үр дагавартай. Амьтдын хоол боловсруулах тогтолцоо хүний иддэг хоолонд хямрах, хүнд дасаж, хараат болох эрсдэл дагуулдаг. Зэрлэг амьтад хүнд хэцүү үед ч өөрсдийн хоол хүнсийг өөрсдөө олж авах чадвартай байдаг.
  • Амьтдыг үргээхгүй байх- Түймрийн дараа хот орчимд тантай тааралдсан амьтан аюулаас зугтаж ядарсан, шинэ газар хайн удаан нүүсэн, ядарсан, айсан байгаа. Тиймээс тийм амьтдыг үргээхгүй, ойртохгүй байж, өөрийнх нь зөнгөөр тайван явуулж өнгөрөөх, амраах хэрэгтэй.
  • Тэжээвэр амьтдаа уяатай, дотор байлгах- Энэ нь гэрийн тэжээвэр амьтад, ан амьтдын аль алинд нь тустай.

Эх сурвалж: SPA.BC.CA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-10 202.126.90.82

Энд зусланд том алаг эрвээхийнүүд энд тэнд үхсэн байна, энэ утаа аймаар угаартуулж бна!!!
Оросоос хордуулсны төлөө нөхөн төлбөр тавьдаг болох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-10 202.126.90.88

Үнэн бол аль хэдийнээ иргэд төдийгүй байгаль хамгаалах газрууд зургийг авч баримтжуулаад хэвлэлээр цацчихсан байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж