Улаанбаатар хотыг Сибирьт гарсан ой хээрийн түймэр наймдугаар сарын 4-нд бүрхсэн. ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар мөн Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсэгт түймрийн утаа тархаад байна. Энэ утаа нь баруун хойноос чиглэлтэй наашилж байгаа учраас манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж буй.
Тэгвэл наймдугаар сарын 12-ноос ихэнх нутгаар агаарын урсгал баруун өмнөөс болох тул түймрийн утаа багасах төлөвтэй гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Утааны нөлөөгөөр гадаад орчны агаарын чанар муудаж байна. Түймрийн утаа нь амьсгалын эрхтэн тогтолцоо болон амьсгалах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг тул эрүүл мэнддээ анхаарахыг эмч нар зөвлөж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ