"Төрийн байгууллагууд цаасаар мэдээлэл солилцдогоо болино”

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

"Төрийн байгууллагууд цаасаар мэдээлэл солилцдогоо болино”

"Төрийн байгууллагууд цаасаар мэдээлэл солилцдогоо болино”

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2021.08.10/ төрийн ордонд боллоо.


НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬ ИРГЭН БҮРТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хийлээ. Тэрбээр “Цахим шилжилтийг хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаа иргэдэд хурдан шуурхай, хүнд сурталгүй, болж хүрдэг. Үүний үр дүнд авлигалгүй нийгмийг бүтээнэ. 2011 онд Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Мөн Хувь хүний нууцын тухай хуулийг батлан гаргасан. Эдгээр хуулийг шинэчлэн найруулж, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх ажил өнгөрсөн хугацаанд өрнөлөө. Засгийн газрын зүгээс Нийтийн мэдээлийн тухай, Хувь хүний нууцын тухай хуулийг өргөн барьсан. Үүнийг дагаад Цахим гарын үсэг, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг өргөн барьж, эдгээр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын даргын зүгээс ажлын хэсэг байгуулсан.

Нийтийн мэдээллийн хууль иргэн бүртэй шууд холбоотой. Нийтийн мэдээллийн хуулиар мэдээллийг хаалттай, нээлттэй, хязгаартай гэж хуваасан. Мөн төр өөрөө хувийн хэвшил, иргэдтэй мэдээллээ хэрхэн солилцох уу, ямар мэдээлэл цаасан байх юм, ямар мэдээлэл цахим байж болох юм гэдгийг ялгаж өгч байна гэсэн үг. Иргэдээс ирүүлдэг  гомдол бий. Энэ нь нотариатаар ороод иргэний үнэмлэхээ баталгаажуулж мөнгө төлдөг, дараа нь өөр газар түүнийг батлуулж өгдөг. Гэтэл төрд тэр хүний хувийн мэдээлэл байж байдаг. Нэг ёсондоо төр иргэдээ олон цонхонд гүйлгээд байна. Тэгэхээр дээрх хуулийн шинэчилсэн зохицуулалтаар төр мэдээллээ нэхэхгүй болох юм. Үүний үр дүнд төрийн байгууллагууд мэдээллээ хоорондоо солилцоно. Мөн мэдээллийн эзэнд төр таны ямар мэдээллийг ашигласан бэ гэдгийг “notification” байдлаар мэдээлнэ. Тэгэхээр мэдээлэл илүү баталгаатай болж эхэлж байна.

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙГ “НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ, ХЯЗГААРЛАЛТТАЙ” ГЭЖ АНГИЛСАН

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хийв. Тэрбээр “Манай улс дата баазыг хоёр дахь "газрын тос" гэж харж байна. Датаг төр хувийн хэвшил, иргэд зөв ашиглах юм бол газрын тосноос  илүү ашигтай гэсэн судалгаа гарсан байдаг. Цугларсан датаг зөв ашиглавал эдийн засагт үр өгөөжтэй, мөн авилгалыг бууруулдаг. Энэ үүднээс Засгийн газраас дээрх асуудлыг судалж үзсэнээр дөрвөн багц хуулийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн.

Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрийн байгууллага болон хувийн хэвшлүүд мэдээллийг хэрхэн солилцох, мэдээллийн эзнээс хэрхэн зөвшөөрөл өгөх, мэдээллийн эзэнд хэрхэн мэдэгдэл өгөх асуудлыг зохицуулсан.

Хүний хувийн мэдээллээр нууц мэдээлэл гэж юу юм, эмзэг мэдээллийг нийтийн орчинд хүний хувийн мэдээллийг яаж, хамгаалах тухай харилцааг зохицуулж байгаа. Цахим гарын үсгээр Нийтийн мэдээллийн тухай хууль, хүний хувийн мэдээллийн тухай хууль буюу цахим орчинд иргэнийг хэрхэн таньж баталгаажуулах асуудлыг Цахим гарын үсгийн тухай хуулиар зохицуулахыг зорьсон.

Кибер аюулгүй байдлын тухай хуулиар дээрх гурван хуулийн аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохицуулахаар тусгасан. Дээрх дөрвөн хууль салшгүй холбоотой цогц хууль юм.

ҮҮНД:

  • Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага байна мөн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, олон нийтийн радио телевиз, улс төрийн нам байхаар тусгасан. Жишээ нь мэдээллийг тухайн эзнийх нь зөвшөөрлөөр хадгалж, төрийн бүх байгууллага цахим орчинд цахим хадгалах, дамжуулах харилцааг зохицуулсан асуудлыг Нийтийн мэдээллийн тухай хуулиар зохицуулахаар тусгаж байгаа юм.
  • Мэдээлэл хариуцагч буюу нийтийн мэдээллийг “нээлттэй, хаалттай, хязгаарлалттай” гэж ангилсан. Үүнд хаалттай мэдээлэл гэдэг нь төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаартай мэдээлэл гэдэг нь хандах ашиглахад хуулийн хязгаарлалт тогтоосон байх бөгөөд хуулийн этгээд, албаны нууцад хамаарах мэдээллийг тусгасан.

Тухайлбал, нээлттэй мэдээллийг төрийн байгууллагууд заавал ил байлгана. Хаалттай мэдээлэлтэй зөвхөн эрх бүхий албан тушаалтан танилцана. Үүнд, мэдээллийн эзэн, шүүх, прокурор, цагдаа гэх мэт хуулиар эрх олгосон эрх бүхий этгээд, хаалттай, хязгаарлалттай мэдээлэлтэй танилцана. Бусад ямар ч тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр танилцаж болохгүй гэдгийг энэ хуульд тусгасан.

ТАВАН ЧИГЛЭЛИЙН 67 МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

ҮҮНД:

  • Төрийн үйл ажиллагаанд хяналтыг бий болгох улмаар авлигыг бууруулах зорилгоор тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээлэл нээлттэй болно.
  • Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж буй оюуны өмчийн эрхийн мэдээлэл,
  • Хот болон газар зохион байгуулалт, түүнд өөрчлөлт оруулах явцын талаарх мэдээлэл,
  • Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж буй газрын мэдээлэл,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашиг алдагдлын тайлан удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний мэдээлэл, хяналтын зөвлөлийн бүтэц ямар байх уу, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын мэдээлэл,
  • Стратегийн ач холбогдол бүхий эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж буй татвар болон хөрөнгийн хэмжээ,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хувь хүн хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалтаас гарах, ашиглалтаас гарах орлогын бүх төрлийн мэдээлэл,
  • Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн захиргаатай байгуулсан бүх мэдээлэл,
  • Барилга байгууламжийн Улсын комиссын дүгнэлт,
  • Богд ууланд тусгай хамгаалалтын газрын асуудал нээлттэй болно. Газар ашигласан байдал,
  • Улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, түүнд өгсөн хандив,
  • Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл,
  • Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцаж буй мэдээлэл,

Мөн дүүргийн цагдаагийн газрууд тухайн хүний нэрийг дурдахгүй нээлттэй өгөгдлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл бүх төрийн байгууллагын тоон мэдээлэл нээлттэй тавина. Нээлттэй мэдээллийг төлбөртэй болгох талаар судалж байна. Үндсэн систем нь “Хур” системийг энэ хуулиар хуульчилсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж