АВТО ТЭЭВРИЙН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР Ж.ЭНХБАТ:
-Л.Халтар сайд төрийн чиг үүргийг ТББ-д шилжүүлсэн нь хууль бус ноцтой үйлдэл. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамыг "Баянзам хоршоо" ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус. Тус зам дээр QR код аваагүй бол автомашинууд улсын замаар зорчих эрхгүй болжээ. Тус замд зорчих бол "Баянзам хоршоо" ТББ-тай гэрээ байгуулах ёстой болсон байна.
Төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолоочдоос авч байна. Долоо хоногийн дотор гэрээг цуцлахгүй бол хууль эрхзүйн байгууллагад хандана. Энэ хууль бус гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэрээ хаалттай нууцын зэрэглэлтэй байсныг бид долоодугаар сард олж авсан.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ