"WeChat"-ыг хүүхдийн горимоос нь болж шүүхэд дууджээ | News.MN

"WeChat"-ыг хүүхдийн горимоос нь болж шүүхэд дууджээ

"WeChat"-ыг хүүхдийн горимоос нь болж шүүхэд дууджээ

"WeChat"-ыг хүүхдийн горимоос нь болж шүүхэд дууджээ

Бээжингийн прокурорууд "WeChat" харилцаа холбооны платформыг бүтээгч "Tencent" компанийг шүүхэд дууджээ. Учир нь "WeChat" платформын шинээр нэвтэрч буй хүүхдийн горим нь Хятадын хүүхэд хамгаалах хуулийг зөрчиж байгаа гэнэ.

Тухайлбал, тус платформын хүүхдийн горимыг идэвхжүүлбэл тус хэрэглэгч элдэв төлбөр тооцоо дур мэдэн хийх, зарим цахим тоглоомыг тоглох, газрын зураг дээр ойролцоо байгаа хэрэглэгчдийг харах боломжгүй болох юм. Гэвч, прокурорууд тус горим Хятадын хуулийн ямар заалтыг зөрчиж байгааг нарийн тайлбарлаагүй байна. Тиймээс "Tencent" компани “Бид энэ асуудлыг сайтар судлах болно. Бид хүүхдийн горимын тохиргоо бүрийг эргэн харж, чухам ямар хууль зөрчиж байгааг өөрсдөө олж судлах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Зөвхөн хятадууд төдийгүй өөр олон орны хэрэглэгчдийн хэдийнэ танил болсон тус харилцаа холбооны платформд сар бүр дунджаар 1.26 тэрбум идэвхтэй хэрэглэгч ханддаг аж.

Харин өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид иргэддээ хүүхдүүдээ цахим орчны аюулаас хамгаалахыг зөвлөж, цахим тоглоомуудыг сэтгэцийн мансууруулагч хэмээн анхааруулжээ. Түүний дараа "WeChat"-аас өөр хэд хэдэн платформ болон цахим тоглоомыг эзэмшдэг "Tencent" компанийн хувьцааны үнэ 10 хувиар буурсан аж. Тиймээс компанийн зүгээс нэн даруй ихэд алдартай “Honour of kings” тэргүүтэй тоглоомуудад насны хязгаар тавьж, хатуу мөрдүүлэхээ амласан юм. Улмаар дээр дурдсан цахим тоглоомыг бага насны хүүхдүүд өдөрт дээд тал нь нэг цаг л тоглох хязгаартай болгосон байна. Харин Хятадын эрх баригчдын зөвлөснөөр бага насны хүүхэд ажлын өдрүүдэд өдөрт дээд тал нь 90 минут, амралтын өдрүүдэд өдөрт дээд тал нь гурван цаг тоглохыг зөвшөөрдөг юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж