Сөүл, Вашингтон хамтран цэргийн сургуулилалт зохион байгуулж байгаа явдалд Хойд Солонгос дургүйцэж, бүс нутгийн зөрчлийг өдөөж, тогтвортой байдалд заналхийлэх үйлдэл хэмээн буруушаажээ. Түүнчлэн Хойд Солонгосоос тэдний эсрэг гэнэтийн дайралт хийх хүчээ нэмэгдүүлэхээ амлажээ.
Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү, эрх баригч ажилчдын намын удирдах албан тушаалтан Ким Ё Жон АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг шүүмжлэн “Вашингтон, Сөүл өмнө нь хамтдаа Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх бодлогоо сэргээж, дахин Пёньянтай дайсагнаж байгаагаа харуулж байна. Үүний хариуд бид батлан хамгаалах, хариу цохилт өгөх, гэнэтийн дайралт хийх хүчээ зузаатгах болно” хэмээжээ.
Тэрбээр мөн “АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт бол маш бүдүүлэг бөгөөд өөрсдөө үхлээ эрж буй үйлдэл. Тэд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгаж, Хойд Солонгосын ард түмний аюулгүй байдалд заналхийлснийхээ хариуг хүртэх л болно. Бид өмнө нь тус хоёр улсад удаа дараа анхааруулсан ч тэд үл тоосон. Улмаар өдгөө энэ ноцтой, аюултай нөхцөл байдал үүслээ. Бид үүний хариуд цэргийн хүчээ нэмж, улам нэмэгдсээр байгаа АНУ-ын заналхийллийг эсэргүүцэх болно. Хойд Солонгосын эсрэг ямар нэг үйлдэл хийвэл тэр даруй хэд дахин хүчтэй хариу амсахдаа бэлэн байгаарай!” гэж анхааруулсан байна.
Дээр дурдсан АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт энэ сарын 16-нд эхлэн долоо хоног орчим үргэлжлэх юм. Талуудын мэдээлж байгаагаар дээрх сургуулилалтын зорилго нь гамшгийн үед бэлэн байдлыг хангах явдал аж. Гэхдээ энэ удаагийн сургуулилалтт цар тахлын нөхцөл байдлаас хамааран хүн цөөтэй, голцуу цахим байдлаар өрнөх гэнэ. Хэдий тийм ч Пёньян уг сургуулилалтыг хэмжээнээс үл хамааран Хойд Солонгосын ард түмний эсрэг заналхийлэл хэмээн хүлээн авч байгаа юм.
Тиймээс ч Сөүлийн ямар ч тайлбарыг үл тоон Пёньян сургуулилалтыг буруушаан, эсэргүүцэж, анхааруулга илгээсээр өдийг хүрчээ. Уг нь өнгөрсөн сард хоёр тал зөвшилцөн, өнгөрсөн онд Ким Ё Жоны дэлбэлж хаясан харилцаа холбооны оффисуудыг сэргээн босгохоор тохиролцсон нь Хойд Солонгосын талаас сайшаал, магтаал хүлээж байлаа.
Эх сурвалж: RT.COM
Love 2021-08-10 202.126.90.39
I love Seoul:)
Зочин 2021-08-10 66.181.183.82
Бусад орныг түүний ард иргэдийг , тэдгээрийн төрийн тэргүүнүүдийг хамгийн үзэшгүй муу муухай үгээр дайрч давшлах,доромжилж гутаах нь Монголын хувьд, Монголын ардчиллын хувьд өнөө гайхамшигтай, бахархалтай, хүний эрх ,үг хэлэх эрх чөлөө нь болсон ажээ.
Зочин 2021-08-10 202.126.90.39
Дарга нулимах гой шт)
mongol huu 2021-08-10 66.181.161.78
mundag bn zuv aij bolohgui ted uuriin ulsaa hamgaalah yostoi
Almaz 2021-08-10 64.119.24.92
Хойд Солонгос үерт автаад баларч байгаа. Олог улсаас тусламж гуйж байна лээ.
Зочин 2021-08-10 103.229.120.33
Яаг унэн, хойд со бол одоо хятадаас 100% хамааралтай, тэдний егсен чиглэлд л захирагдаж яваа улс, хятад ахынхаа хэл гэснийг хэлж, хий гэснийг л хийнэ ш дээ
Зочин 2021-08-10 66.181.160.75
хятадын тоглоомын улс шүүдээ. ямар удирдлага дотроо юу хийх хамаагүй боловч гадаад ертөнцтэй бол зөвхөн хятадаар дамжуулж харьцдаг, 100 хувь хятадаас эдийн засгийн хамааралтай улс ү****ц улс.
del 2021-08-10 202.55.188.33
харин өлсгөлөн гаарвал дайн хийж магадгүй алдах юмгүй хүмүүс юу ч хийхээс буцахгүй шүү дээ
К,М 2021-08-10 66.181.183.250
АЛДВАЛ ГЭЖЭЭЛ АЛДАНА ОЛОХДООН БҮХНИЙГ ОЛНО ОРОН БҮХНИЙ ЯДУУС ЭРХ АШИГ ЭДИЙН ЗАСАГ ӨНГӨ МӨНГӨНИЙ ЛУЙВАР ДАРЛАЛЫН ЭСРЭГ НЭГДЭХ ТҮН
Зочин 2021-08-10 192.82.76.133
Хятад, Америкийн зөрчил Солонгосын ойгт ил гарч байгаа төдий зүйл юм. Хоёр солонгос яахав дээ наад томчууд яахыг шийднэ.
зочин 2021-08-10 122.201.23.226
Цэргийн хүнсний нөөцийн будаагаа дуусгаж өлсгөлөн нэрвэгдэж байгаа улс юун дайтах манатай
Зочин 2021-08-10 202.126.89.78
Хойд солонгос ямарч чадамжгүй ам б****л гэдгийг мэдсээн
Зочин 2021-08-10 1.231.177.4
дайтах хүч байхгүй өлсгөлөн байж
Зочин 2021-08-10 192.82.65.224
энхийн замаар чадахгүй бол дайтахаас Их гүрнүүд яс хаяад байх юм.