Дизель хөдөлгүүртэй Land Cruiser 300 тун удахгүй Монголд…

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Дизель хөдөлгүүртэй Land Cruiser 300 тун удахгүй Монголд…

Дизель хөдөлгүүртэй Land Cruiser 300 тун удахгүй Монголд…

Монголын эрс тэс цаг агаар, замын хүнд хэцүү нөхцөлд хэрэглэгчийнхээ итгэл найдварыг алдалгүй, аюулгүй, тав тухтай байдлыг хангасаар ирсэн автомашин бол TOYOTA LAND CRUISER автомашин билээ. Тоёота Мотор Корпорацийн инженерүүд урт хугацаанд буюу 14 жилийн турш судалгаа шинжилгээ, туршилтын ололт амжилтанд үндэслэн LAND CRUISER автомашинд бүрэн шинэчлэлт хийсэн бөгөөд энэхүү автомашины Монгол дахь албан ёсны нээлт 7 сарын 7-ны өдөр болж өнгөрсөн юм. LAND CRUISER 300 автомашин нь зөвхөн бензин хөдөлгүүртэйгээр нийлүүлэгдэж байсан бол энэ 9 дүгээр сараас эхлэн дизель хөдөлгүүртэйгээр үнэнч хэрэглэгч, тэр дундаа дизель хөдөлгүүртэй автомашин сонирхогч нарт хүрч эхлэх юм байна.

Land Cruiser автомашины түүх нь 1951 онд Toyota Jeep BJ нэртэйгээр анхны үеийн загвараар эхэлж байсан билээ. Тэр цагаас хойш уг автомашин нь автомашин сонирхогч, үнэнч хэрэглэгчдийнхээ дунд найдвартай, удаан эдэлгээтэй, аюулгүй жолоодлоготой гэсэн тодотголтойгоор өдий хүртэл өөрийн байр сууриа бэхжүүлсээр ирсэн түүхтэй.

2021 он бол Land Cruiser маркын хувьд онцгой жил бөгөөд энэхүү марк үүссэний 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Тоёотагийн инженерүүд уг автомашины бэлэг тэмдэг болсон найдвартай, удаан эдэлгээтэй, бартаат зам туулах чадвар зэргийг онцгой анхаарч, сайжруулсаар ирсэн.

Дизель хөдөлгүүртэй LAND CRUISER 300 автомашины үйлдвэрлэгчээс санал болгож буй худалдаалах үнэ нь:

Модел НэрХөдөлгүүр ШатахуунҮнэ
LC300 GX.R3,346 cc V6 twin-turboДизель227,800,000
LC300 VX3,346 cc V6 twin-turboДизель267,200,000

*Дээр үзүүлсэн үнэ нь үйлдвэрлэгчээс санал болгож буй үнэ бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас болж өөрчлөгдөж болно.

Тухайн автомашины шинэчлэлт болон давуу талуудаас:

1. БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН 3,3 ЛИТРИЙН БАГТААМЖ БҮХИЙ V6 ХӨДӨЛГҮҮР

Сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэгчдийн нэгэн анхаарал тавьж, гол зорилтуудын тоонд зүй ёсоор орж буй сэдэв бол хүлэмжийн хийг бууруулах явдал юм. Үүнтэй холбогдуулан Тоёота Мотор Корпорацийн зүгээс Land Cruiser 300 автомашинд хэрэгжүүлсэн нэгэн шинэчлэлт бол 6 цилиндиртэй хосолсон турбо бүхий бензин болон дизель хөдөлгүүрүүд юм. Шинэ 3,3 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүрийн хувьд өмнөх үеийн V8 хөдөлгүүртэй харьцуулахад хүчин чадал нь дараах байдлаар нэмэгдсэн байна.

ЗагварLand Cruiser 200Land Cruiser 300
Шатахууны төрөлДизельДизель
Хөдөлгүүр4,461 сс Twin turbo3,346 сс Twin turbo
Цилиндрийн тооV8V6
Морины хүч (hp/rpm)282 / 3,600302 / 4,000
Мушгих хүч (Nm/rpm)650 / 2,800700 / 1,600~2,600

Энэхүү хөдөлгүүр нь шаталтын хийн урсгалыг хянаж, хөргөлтийн алдагдлыг буруулснаар түлшний хэмнэлтийг сайжруулсан бөгөөд хүчин чадал нь нэмэгдэж, мөн хөдөлгүүрийн дуу чимээг бууруулсан байна.

2. ХУРДНЫ ХАЙРЦАГ

Шинэчлэгдсэн хөдөлгүүрийг 10 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулснаар Тоёотагийн инженерүүдийн хувьд энэхүү автомашиныг хөнгөн бөгөөд зөөлөн хурд авалтыг бий болгож, түлшний зарцуулалтыг бууруулахын зэрэгцээ хүлэмжийн хий ялгаруулалтыг ч мөн багасгаж чадсан байна.

3. БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН АРАМ БОЛОН ИХ БИЕ

Тоёотагийн “Шинэ Үеийн Тоёота Платформ” буюу TNGA-г ашиглан автомашиныг жинг 200 кг-аар багасгаж их биеийн бат бөх байдлыг өмнөх загвараас 20% нэмэгдүүлж чадсан байна. Мөн түүнээс гадна энэхүү платформ нь дараах сайжруулалтыг LAND CRUISER 300 автомашинд бүрдүүлж чаджээ.

  • Хүндийн төв нам дор болж, тэнцвэртэй хийгээд тогтвортой жолоодлоготой болсон.
  • Жолоочийн үзэгдэх орчинг сайжруулж, аюулгүй жолоодлого хийх нөхцлийг нэмэгдүүлсэн.
  • Явах эд анги, тэр дундаа амортизаторын байрлалыг өөрчилсөн нь их биед ирэх ачааллыг багасгаж өгсөн байна.

4. АВТОМАТ ТОХИРУУЛГАТАЙ ЖОЛООДЛОГЫН ГОРИМ

Өмнө нь ашиглагдаж байсан Multi-Terrain буюу замын гадаргуунд тохируулан хөдөлгүүрийн хүчийг 4 дугуйнд хуваарилдаг энэхүү систем шинэчлэгдэн автомат горимтой болгосон байна. Ингэснээр тухайн замын гадаргууг автомашин автоматаар мэдэрч хөдөлгүүрийн хүчийг 4 дугуйнд хамгийн оновчтойгоор хуваарилж бартааг туулах боломжтой болсон байна.

Бүрэн шинэчлэгдсэн 2021 оны TOYOTA LAND CRUISER 300 автомашинд үүнээс гадна маш олон нэмэлт өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах ТОЁОТА брэндийн Монгол дахь албан ёсны Дилерүүдтэй холбогдоорой.

ТАВАН БОГД ХХКМӨНХХАДА ХХК
Утас: 7577-4444Утас: 7595-3333
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж