Рио Тинто: Оюутолгой төслийн зардлын тайланг дахин судална

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Рио Тинто: Оюутолгой төслийн зардлын тайланг дахин судална

Рио Тинто: Оюутолгой төслийн зардлын тайланг дахин судална

Одоогоос хоёр жилийн өмнө Оюутолгой уурхайн зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн явдлыг "Рио Тинто" геологийн элдэв хүндрэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. Гэвч Оюутолгойн 66 хувийг эзэмшигч "Туркойз Хилл" компани дээрх асуудлыг бие даан судалж үзээд, "Рио Тинто"-гийн тайлбар эргэлзээтэй байгааг мэдээлсэн байна.

Энэ тухай "Туркойз Хилл" мэдээлэхдээ "Судалгааны үр дүнд зардлын алдагдал, хоцрогдолтой асуудал геологийн элдэв хүндрэл бус төслийн менежментийн буруугаас шалтгаалсан нь ажиглагдаж байна” хэмээжээ.

Харин Австрали дахь "Рио Тинто" цахим шуудангаар дамжуулан “Тайлангийн нарийн ширийнийг судлахын тулд нэн даруй Оюутолгойн удирдах зөвлөлтэй хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн аж.

Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, харин үлдсэн 66 хувийг "Туркойз Хилл"  эзэмшдэг. Харин "Туркойз Хилл" компанийн 51 хувийг "Рио Тинто" эзэмшдэг билээ. Оюутолгой уурхайг өргөтгөх нь "Рио Тинто"-гийн хувьд зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх хамгийн том төсөл байсан юм. Тиймдээ ч тус төсөлд анх 2016 онд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тогтжээ. Гэвч өдгөө уурхайн нийт зардал 6.75 тэрбум ам.доллар болж хэтэрсэнтэй холбоотой маргаан хөрөнгө оруулагчдын дунд үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: REUTERS WALLSTREETJOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж