Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллээ нийтэллээ.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 957 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1991 хүн эдгэрлээ. Ингэснээр сүүлийн таван сарын хугацаанд анх удаа хоногт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 1000-аас буурлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 309 нь Улаанбаатар хотод , 648 нь орон нутагт илэрлээ. Харамсалтай нь 41-60 насны хоёр, 61-80 насны нэг хүн Covid-19 халдварын улмаас нас баржээ. Ингэснээр Монгол Улсад цар тахлын улмаас 860 хүн эндлээ.