Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно | News.MN

Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заажээ.

Үүний дагуу Үндэсний аудитын газарт  МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байна.

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой. Тиймээс өчигдөр /2021.08.09/  М.Тулгат дарга АН-ыг төлөөлж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан зэрэг Төрийн аудитын дээд байгууллагаар баталгаажуулсан баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, Монгол УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2 тэрбум 287 сая төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-10 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-10 66.181.161.63

АН нам одоо дотроо учраа олоод нэг хүн дэвшүүлэх хэрэгтэйдээ УИХ ын сонгууль шиг 2хүн гаргачихаад түүниихээ бУрууг төр засагруу чихээд л хэрүүл хиигээд байх виидээ Намынхаа асуудлыг нам дотроо шиидэж чадахгүй болчихоороо буруутан нь МАН нам гээд л өлсгөлөн хүртэл зарлаад л тэнэгтээд байсан шүү

Avatar

Zochin 2021-08-10 108.18.225.131

Ard tumen uvduj ulcuj baihad nuhun conguulid 2 terbum 287 cay tugrug zartsuulaad baidag ene tur zacag dampuurchee.

Avatar

Зочин 2021-08-10 182.16.234.23

АН ялвал зүгээр юмуу. Дотроо учраа олж гайгүй кандидат дэвшүүлээсэй билээ.

Avatar

No нөхөн сонгууль 2021-08-10 103.229.120.33

Нөхөн сонгууль явуулах ямар ч хэрэггүй, 74 болон 76-ын хооронд ямар ч ялгаа байхгүй, 2 нам дагасан хоосон толгой нэмэгдлээ гээд УИХ-ын ажил сайжирна ч гэж юу байх вэ, тэгэхээр сонгуульд зарцуулах мөнгөө өөр хэрэгтэй бүтээн байгуулалт эсвэл эрүүл мэндийн салбарт зарах нь зөв байх аа

Avatar

Зочин 2021-08-10 66.181.183.250

МАН АН_ ХҮН НАМУУДААС ДАХИН БҮҮ СОНРООРОЙ ӨӨР ШУДРАГ АРД ТҮМНЭЭ ГЭСЭН ХҮН ОРУУЛААРАЙ

Avatar

Зочин 2021-08-10 66.181.183.82

Өөр нам гараад юу бүтээх юм.Хэрэгтэй хэрэггүй хэрүүл хийж ,хэрэгжүүлж байгаа ажилд саад тотгор, гох дэгээ ,чөдөр тушаа л болно биз.Улс орныг урагшлуул гэж сонгосон юм бол хийж буй ажилд нь саад болох бус харин дэмжлэг тусламж үзүүлэх явдал, төр иргэдийн санаа нийлсэн хамтын ажиллагаа чухал . Хаана хариуцлага сахилга, эмх цэгц, дэг журам, сайн байна Тэнд л ажлын амжилт гарна. Хэрэлдэж тэмцэлдээд байвал юу ч бүтэхгүй.

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-10 192.82.64.190

МОНГОЛД ОЛОН УРГАЛ Ч ҮЗЭЛ БАЙГАА ХОЙНО ,,МАН-АН -аас ӨӨР НАМ СОНГУУЛЬД ЯЛАХ БИЗ ,,,,,ХАРАМСАЛТАЙ НЬ ГАНЦ ХҮНИЙ ЭАМЦЦД НЭГ ИХ АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДАХҮЙ Л ДЭЭ ,,,,,,ТИЙМ БОЛОХООР,,, ХҮН,, ИРЖ БАЙГАА ЗАЛУУ ҮЕИЙНХЭНИЙ НАМ ЯЛНА ДАА ,,,,

Avatar

Зочин 2021-08-10 66.181.183.82

Энэ бусдын захиалгаар сэтгэгдэл гэгчийг бичигч хэдэн нөхөд дэндүү улс төржиж, бусдын нэр төр рүү дайрч доромжлон иргэдийн сэтгэл санаагаар хэтэрхий тоглоом тохуу хийх юм. Ийм бүдүүлэг зэрлэг, бусад рүү дайрч давшилсан, муу авирийн мэдээллийг бүү унш, бүү дэмж. Ийм үг амнаасаа гаргаж байгаа хүмүүс, голдуу мэдрэлийн гажигтай шизотон байдаг.Ийм зүйл уншаад байвал та мөдхөн яг эд нар шиг шизотон болно.

Avatar

Зочин 2021-08-10 66.181.185.181

ХҮН НАМ Л БАЙНА ШДЭЭ МАН ХҮНЭЭС ӨӨР ЯМАР НАМ БАЙГАА ЮМ БЭ

Avatar

монгол хүн 2021-08-10 203.91.115.55

юун улсийн төсвөөс 2 тэр бум бэ. Өнөө махан толгой сумтай бузараар өөрөөр нь төлүүлээчээ сумтайбузарийг төлөхгүй гэвэл намууд онгуульд оролцож яах юм бэ СХД-т Хэнтий боль гарах хүн нь тодорхой шү дэ

Avatar

Зочин 2021-08-10 66.181.185.181

МОНГОЛД ХОЁРХОН НАМ БАЙХАД БОЛНО ТЭР НЬ МАН &ХҮН АН ХЭРЭГГҮЙ БИЗЗДЭЭ ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ ЧИНЬ ЛАЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ СУДАЛЖ ГАРГААД БАЙНА АН БОЛОВСРОЛ МУУТАЙ ОРКУУД Л БАЙНА

Avatar

зочин 2021-08-10 122.201.31.163

АН эхлээд намынхаа даргын асуудлыг шийдэх хэрэгтэй.Яг хэн нь дарга юмбэ?

Avatar

Зочин 2021-08-10 66.181.161.67

хайран мөнгө хулгайчуудад зарцуулах

Avatar

Мөнхжаргал 2021-08-10 64.119.22.235

Дэлхийн Монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам АН – тай нэгдэхээр боллоо гээгүй бил үү?

Avatar

БУРУУ ,ЦОЛМОН 2021-08-10 66.181.183.250

АНбол ардчилын нэр бариж ард түмнийг хуусан хулгайч нарын нам болсон АН ийг жэрийн гэшүүд нь л шинчлэж чадна Гэр хороолын нам бас худлаа хулгайч нар нэгдэж дахин ард түмнийг хуурах гэж байнаҮзэл бодолгүй онолгүй өнгө мөнгөний нам бол нам биш Луйварчин нарын тоглоомын үүр төдий зүүльМонголын өнөөгийн намууд өнгө мөнгө хулгай луйварын үүр төдий

Avatar

ХҮН ХҮН 2021-08-10 66.181.183.250

МОНГОЛ ЫН АРД ТҮМНИЙ ОЛНОХ НЬ АЖИЛЧИН МАЛЧИН ТАРИАЧИН ЖЭЖЭГ ХУДАЛДААЧИД ГАР УРЧУУД ЦАЛИНГААР АМЬДАРДАГ СЭХЭЭТЭНҮҮД НИЙГЭМИЙН ЭНЭ АНГИ ДАВХАРАГЫН ЭРХ АШИГ ҮЗЭЛ БОДОЛ ЭДИЙН ЗАСАГЫН АШИГ СОНИРХОЛ НЭГ
ЭНЭ ХҮМҮҮС НЭГДЭЖ / АЖИЛЧИН МАЛЧИН ТАРИЧИНДЫН НЭГДСЭН НАМ/БАЙГУУЛАЖ НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР
АРД ТҮМЭНЭЭН ЭХ ОРНОО ГЭЖ ШУДАРГААР ЗҮТГЭЖ ТӨРИЙН ЭРХЭЭН АРД ТҮМНИЙ ГАРТ АТГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
ЭНГЭЖ Л ЛУЙВАРЧИН НАРЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛНА ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2021-08-10 66.181.185.181

Дэлхийн монголчууд гэж эбэ гийн нам өрсөлдөх нь ха ха ха

Avatar

ИРГЭН 2021-08-10 202.9.46.255

ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЭНЭ СОНГУУЛИА БОЛИОЧ ЭЭ……………..ТЭР МӨНГӨӨР НЬ ЦЭЦЭРЛЭГ БАРЬ.

Avatar

Sergln 2021-08-10 185.220.100.246

эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай юм бол…

Avatar

Зочин 2021-08-10 66.181.185.181

Юу бичээд байгаа юм бээ

Avatar

Зочин 2021-08-10 192.82.76.133

Хэлж ярих ёстой муу зуршилтай хүн бол зөв хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж