Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

Нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцоно

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заажээ.

Үүний дагуу Үндэсний аудитын газарт  МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байна.

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой. Тиймээс өчигдөр /2021.08.09/  М.Тулгат дарга АН-ыг төлөөлж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан зэрэг Төрийн аудитын дээд байгууллагаар баталгаажуулсан баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, Монгол УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2 тэрбум 287 сая төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж