Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Гүрмийн нуур”-нд 40 орчим настай эрэгтэй автомашины дугуйны дотуур хаймар хийлж, нууранд сэлж байгаад живж нас баржээ. Тодруулбал, наймдугаар сарын 7-ны 15:30 цагт тухайн эрэгтэй салхинд туугдан нуурын эргээс холдсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Улмаар тухайн эрэгтэй живсэн тул аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид наймдугаар сарын 9-ний өдөр 3-4 метрийн гүнд есөн удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Шумбалтын явцад тухайн өдрийн 20:00 цагт тус нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.
Нуурын эрэг дагуу есөн хүн аялж байснаас нэг нь ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.
Холбоотой мэдээ