Тахилтын 1.5 км автозамыг аравдугаар сард барьж дуусна

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Тахилтын 1.5 км автозамыг аравдугаар сард барьж дуусна

Тахилтын 1.5 км автозамыг аравдугаар сард барьж дуусна

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх авто замыг 1.5 км урттай, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1,000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байхаар төлөвлөжээ.

Үүнээс 1.1 км авто замын асфальт-бетон хучилтыг хийж, 700 метр газарт явган замын хавтан суурилуулжээ. Зам барилгын ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сард бүрэн дуусгах юм.

Түүнчлэн нүхэн гарцын хийц эдлэлийг урьдчилан бэлтгэж, угсралтын бэлтгэл ажлыг ханган, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цонх авахаар хүлээж байгаа аж. Тус зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт болон 22-ын товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсгэнэ.

Түүнчлэн хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах чухал ач холбогдолтой авто зам, нүхэн гарцын бүтээн байгуулалт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж